Монгол Улсын рашааны нөөц, түүнийг хэрхэн хамгаалах, бохирдолтоос сэргийлэхийн тулд Усны газар болон Рашаан судлалын төв, ШУА-н хими технологийн хүрээлэн, ШУТИС-аас 18 мэргэжилтэн, орон нутгаас 18 мэргэжилтэн нийт 36 хүн хоёр сарын хугацаанд шалгалтаар явах гэж байна.
Өмнө нь хийгдсэн хайгуул судалгаагаар Хужирт, Шаргалжуут, Шивэрт, Могод, Отгонтэнгэрийн халуун рашааны ордын нөөц урьдчилсан тооцоогоор нийтдээ 463 мянга 474 шоо м/хоног, Улаанбаатар, Жанчивлан, Халзан уул, Ар Жанчивлан, Аврагын нүүрсхүчлийн хүйтэн рашааны нөөц 1055 шоо м/хоног болохыг тогтоожээ. Мөн Монгол орны уулархаг нутгийн рашаан усны орд газрын дулааны энергийг Монгол Алтай нуруунд 170х106 дж/сек, Хангай-Хөвсгөлийн уулархаг мужид 260x106 Дж/сек, Хэнтий нуруунд 3300x106 Дж/сек гэж тооцоолон гаргасан байдаг аж.
Манай улсад рашааны усны талаар тодорхой ажлууд хийгдэж байгаа анагаах чанар, тогтоцоор нь үнэлж ангилах асуудал шийдэгдээгүй байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хувиараа рашаан усанд орогчдын тоо жилээс жилд эрс нэмэгдэж байгаа нь бохирдол, рашааны горимын өөрчлөлтийн эрсдэл ихсэхэд нөлөөлсөн. Хамгийн түгээмэл ажиглагдаж байгаа зүйл нь рашаан усны бохирдол юм. Мөн сүүлийн жилүүдэд ихэсч байгаа чихрийн шижин өвчинд сайн хэд хэдэн рашаан шинээр бий болсон тухай мэдээ байгаа. Үүнээс үүдэн рашааны эх дээр чулуун овоо босгон хадаг зүүж, тэдгээрт нь хог шороо хуримтлагдах, рашаан бохирдох нэг үндэслэл болж байгаагаас гадна овоолсон чулуу нь хөрсийг дарж улмаар рашааны ундран гарах сувгийг битүүлэх аюултай болжээ.
Түүнчлэн рашаан усны эхэд олноороо гэр майхан барин буудаллаж, тусгайлан зассан бие засах газаргүйгээс хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг бохирдуулах үзэгдэл байнга гарч байна. Гэхдээ 2003 оны гадаргын усны тооллогоор улсын хэмжээнд 359 эмчилгээний рашаан, рашаан төст булаг тоологдсон бол 2007 онд429 рашаан, 2008 онд 473 рашаан байгаа тухай дүн гарсан нь холбогдох мэргэжилтнүүдийн эргэлзээг төрүүлж, шалгалт хийх гол үндэс болсон гэнэ. Иймд рашааны тархцын зүй тогтол, химийн чанар, найрлага, анагаах чанар, ач холбогдол бүхий рашаан усыг хамгаалалтад авах түүнийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор энэ ажлыг хийж байгаа аж.
Б.Өлзийдэлгэр