Нийслэлийн хэмжээнд цемент импортлогч 23 аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар тайлан мэдээгээ гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, гэрээгээр тохирсон үнэ нэмэгдүүлсэн зэрэг зөрчил илэрсэн.
Хөнгөлөлтэй зээл авсан импортлогчид задгай цементийг тонн тутмыг нь 175000, ууттайг нь 165000 төгрөгөөс дээш нэмэгдүүлэхгүй хэмээн гэрээнд гарын үсэг зурцгаасан.
Гэтэл дөрвөн компани гэрээгээ зөрчиж цементийн үнээ 220 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Эдгээр компанийн Сангийн яамны хар дансанд бүртгэж цаашид ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал болон тендер зэрэгт огт хамруулахгүй байхаар болжээ.
Үүнээс гадна жилийн таван хувийн хүүтэй олгосон зээлээ банкны одоогийн ханш буюу сарын 1.5 хувийн хүүгээр тооцож төлүүлэхээр болжээ.
Б.Ирээдүй