gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кино сонин

Соёл урлаг
2009-09-24
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-09-24
Баримтат киноны наадам Монголд
Баримтат киноны кино наадам, New York-ийн кино фестиваль болох "Mar garet Mead" наадам Улаанбаатар хотод болох гэнэ шүү. Тус наадмыг "Нээлттэй нийгэм" хүрээлэн болон Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулахаар болсон аж. Уг кино наадам энэ сарын 24-26- ны хооронд болно. Кино наадмын үеэр АНУ, БНХАУ, Их Британи, Кыргиз, Израйль, Палестин, Тажикстаны 10 гаруй баримтат кино болон Монголын уран бүтээлчдийн бүтээсэн "Сэтгэлийн өчил", "Титэмгүй ялагчид", "Үнэний мөрөөр" хэмээх баримтат кинонууд өрсөлдөхөөр болсон байна. Наадамд нэр дэвшиж буй эдгээр киног өнөөдрөөс эхлэн "М Club" болон "Тэнгис" кино театрын дэлгэцнээ цувралаар гаргаж, үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Сонирхуулахад кино наадмыг үнэ төлбөргүйгээр гаргах сурагтай.

Бид амьдрах л ёстой

“Hamba Film" студи, "Z frame" продакшний хамтран бүтээсэн "Орхидос" нэртэй уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Хүний амьдралын эрээн бараан, өнөөгийн нийгмийн өнгө төрхийг сэтгэл эмзэглэм үйл явдлаар дүрсэлсэн уг киноны хоёрдугаар анги өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ. "Орхидос" киноны найруулагчаар "Hamba Film" студийн захирал Б.Ганболд ажилласан байна."Орхидос" сэтгэл зүйн эмгэнэлт драмын киноны үргэлжлэл болсон "Орхидос-2 Амьдрах л ёстой" нэртэйгээр гарч байгаа. "Энэ муухай өвчин зовлон, хаягдсан хүүхэд, бүтэлгүй хайраас бид хагацах хэрэгтэй. Тиймээс энэ зовлонгийн цаана жаргал гэж, байдгийг энэхүү киноныхоо хоёрдугаар ангиар гаргаж ирэхийг зорьсон" хэмээн тус киноны ерөнхий найруулагч Д.Ганболд ярьсан юм. "Орхидос-2" кинонд гол дүрийн охины хувь заяаны эргэлт, эцэг хүний хүүхдээ хайрлах хайр, тэр их сэтгэлийн зовлонг нээн харуулсан байна.

Удтал хүлээлгэсэн кино

Үзэгчдийг удаан хүлээлгэсэн "Луйврын хот" уран сайхны кино энэ сарын 26-нд нээлтээ хийх сурагтай. Тус кино энэ сарын нэгэнд нээлтээ хийх байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон. Анх сүр дуулиантай эхэлсэн энэхүү киног хүмүүс янз бүрээр тодорхойлж байсан. Тэд энэхүү киногоороо орчин үеийн залуусын хайр дурлал, тэдний хоорондын тэмцлийг харуулахыг зорьсон гэнэ. "Луйврын хот" уран сайхны киног
"Lemon" студи бүтээж, гол дүрд дуучин Э.Агиймаа, хөтлөгч Б.Мөнхзул /"Шоу биз" нэвтрүүлгийн хөтлөгч/, жүжигчин Г.Анхбаяр, "Сая километр" киноны гол дүрээр нь бидний сайн танил болсон, жүжигчин Т.Билэгжаргал нар тогложээ.

"Хэцүү анги" дэлгэцнээ

Тун удахгүй монголын телевизийн уран бүтээлчдийн хийсэн "Хэцүү анги" олон ангит уран сайхны кино нээлтээ хийхээр зэхэж байна. Энэ сарын 27-нд буюу МҮОНТВ-ийн ойн өдрөөр нээлтээ хийх уг кинонд авьяаслаг хүүхэд багачууд тогложээ. Тухайлбал, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчид болон хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч зэрэг олны танил охид хөвгүүд ч байгаа аж.

"Хэцүү анги" нэртэй хүүхдийн уран сайхны кинонд голдуу ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид тоглосноороо онцлог ажээ. Киноны зураг авалт өнгөрсөн гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд ийнхүү үзэгч олны хүртээл болоход бэлэн болоод байгаа гэнэ. Уран бүтээлчид нь киногоороо дунд сургуулийн өсвөр насны хүүхдүүдийн амьдрал, зан ааш, сайн муу талыг харуулах зорилгооор бүтээжээ.

У.Ариунболор, Ц.Одгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан