Мод ашиглахыг хориглосон ч хэрэгжихгүй байна
Хоёр жилийн өмнө барилгын хэв, хашмалын тулаасанд шургааг мод хэрэглэхийг хориглох тухай Байгаль орчны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаал гарсан.
Гэтэл өнөөдөр хотын хаа сайгүй барилга барьж байгаа аж ахуй нэгжүүд шургааг мод хэрэглэсэн хэвээрээ байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Зүмбэр од" ХХК-ийн барьж буй "Монгол кино нэгтгэл"-ийн ажилчдын байр, "Дельта констракшн"-ий барилга, Баянгол дүүрэг дэх "Аж констракшн", Чингэлтэйд "БЭД" ХХК трейд болон "Эко констракшн" зэрэг барилгын компаниудыг дурдаж болно. Дээрх компаниудад хяналтын байгууллагуудаас шалгалт хийхэд "Эко констракшн" хамгийн их зөрчилтэй байжээ.
"Эко констракшн"-ы үйл ажиллагааг зогсооно гэв
Барилгын салбарт монголдоо томоохонд тооцогддог "Эко констракшн" компани шургааг модоор тулгуур хийж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна. Мөн холбогдох газруудаас хийсэн шалгалтаар 1500 гаруй модыг тус компианаас хураажээ. Түүнчлэн тус компанид хууль зөрчихгүй байхыг удаа дараа сануулсан боловч үл хайхран одоо болтол арга хэмжээ авахгүй байгаа талаар холбогдох хүмүүс нь хэлж байсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам болон холбогдох харъяа газруудад тус компанийн үйл ажиллагааг зогсоох тухай хүсэлт хүргүүлэх гэж байгаа аж. Энэ талаар "Эко констракшн"-ы менежер Ж.Болдоос тодруулахад: "Манай компаниас ямар ч шургааг хураагдаагүй, манайх хууль зөрчөөгүй" гэсэн хариу өглөө.
Төрийн байгууллага хууль зөрчиж байна
Хууль сахиулдаг төрийн байгууллага буюу Цагдаагийн ерөнхий газар хүртэл өөрсдийн бариулж байгаа барилгадаа шургааг мод хэрэглэж байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах энэ байгууламжийн замын эсрэг талд хяналт тавих үүрэгтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар байсаар байхад арга хэмжээ авахгүй байгаа нь иргэдийн гайхлыг төрүүлдэг. Уг асуудлаар ЦЕГ-ын холбогдох хүмүүсээс тодруулахаар очсон боловч тодорхой хариулт өгсөнгүй. Дашрамд дурдахад гүйцэтгэгч байгууллагаар "Аж констракшн" ажиллаж байгаа бөгөөд энэ талаар лавлах гэсэн боловч хариуцаж байгаа инженер нь согтуу, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Г.Долгорсүрэн