gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн залуучуудын аварга Т.Даваахуяг: Жилийн өмнөөс ДАШТ-д бэлтгэсэн

Спорт
2007-08-31
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-08-31

Энэ сарын 21-26-нд өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ болж, манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн. 1979, 1989 онд эх орондоо болсон тэмцээнд А.Баатархүү, С.Эрдэнэбаяр нар аваргалж, 1992 онд Б.Гантогтох хүрэл медаль хүртсэнээс хойш монгол бөхчүүд залуучуудын ДАШТ-д дорвитой амжилт үзүүлээгүй ирсэн билээ. Харин ирэх жил зохиогдох олимпийн наадмын барилга, байгууламжийн бэлэн байдлыг шалгах зорилготой “Good luck Beijing” цувралын тэмцээнд ийнхүү өндөр амжилт үзүүлснийг монгол түмний мөрөөдөл-олимпийн алтыг зөгнөлөө хэмээн олон хүн бэлгэшээж буй.

Бээжингийн дэвжээнд гайхалтай барилдсан манай баг тамирчид мягмар гаригт эх орондоо ирсэн ба энэ үеэр 18 жилийн дараа залуучуудын дэлхийн аваргын алтан медалийг авчирсан Дарханы Т.Даваахуяг болон түүний дасгалжуулагч Ц.Баярсайхан нартай уулзаж ярилцлаа.

-Олон жил хүлээлгэсэн алтан медалийг авчирсанд баяр хүргэе.
Т.Д: Баярлалаа.

-Тэмцээний оноолтыг харахад нэлээн хатуу сугалсан байсан…
Т.Д: Тийм ээ. Канад, Турк, Иран, Армен гэсэн бөх өндөр хөгжсөн орны бөхчүүдтэй барилдаж яллаа. Хоёрдугаар тойрогт таарсан турк энэ жил Европын залуучуудын АШТ-д түрүүлсэн юм билээ.

-Та нарын яаж барилдсан, ямар амжилт үзүүлснийг бид сониндоо мэдээлсэн. Тиймээс хэдэн оноогоор биш, яаж ялсныг чинь сонирхьё. Аваргын төлөө барилдааныхаа талаар ярина уу?
Т.Д: Эхний, сүүлийн үед илүүрхлээ. Эхнийхэд хоёр удаа шахаж эргүүлээд 4:0 болгосон. Харин хоёрдугаар үед ардаа алдаад 0:2-оор дууссан. Шийдвэрлэх үед сэхээ өгөлгүй дайрсаар оноог 10:2 болгож, цаг дуусахаас өмнө ялалт байгуулсан.
Ц.Б: FILA-гийн ерөнхийлөгч Рафи Мартинетти 50 кг-ийн финалыг үзээд сүүлийн 10 жил ийм өрсөлдөөнтэй, үзүүштэй барилдаан хараагүй хэмээн их сэтгэл өндөр байна лээ.

-Хэсгийн аваргын төлөө Ираны бөхийг цэвэр дарчихсан байсан. Ямар мэхээр далаар нь хэвтүүлэв?
Т.Д: Анх секцэнд ороход багш өмсөөд шууд кольцо хийж дарах мэхийг зааж байлаа. Яг тэр мэхээрээ ялсан.

-Энэ тэмцээн Бээжингийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн болох ордонд зохиогдсоноороо онцлогтой. Тиймээс тэр ордонд төрийн дуулал эгшиглэсэнд олон хүн бэлгэшээж байна?
Т.Д: Тийм ээ. Ирэх жил энэ түүх давтагдаасай гэж хүсч байна. Мөн өөрөө дараагийн олимпод амжилт гаргана гэсэн итгэл төрсөн. Энэ бол миний амжилтын зөвхөн эхлэл.

-Бээжин рүү явахдаа өөртөө ямар зорилт тавьж байв?
Т.Д: Түрүүлнэ, заавал медаль авна гэсэн зорилготой байлаа.
Ц.Б: Өнгөрсөн жил залуучуудын Азийн АШТ-д орж медалиас мултарчихаад Бээжингийн ДАШТ-д амжилт гаргана гэсэн зорилготой бэлтгэл хийсэн. Манай шавь энэ жил Зөвлөлтийн нэрт дасгалжуулагч Д.Миндиашвилигийн болон Улаан-Үдэд жил бүр болдог Б.Будаевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль авсан. Красноярскт аварга болсон орост их ойрхон хожигдоод дараа нь Улаан-Үдэд түүнийгээ илт давуу ялсан юм. Тэр үед л Даваахуягийг залуучуудын ДАШТ-д амжилт гаргана гэдэгт итгэсэн дээ.

-Тантай хавар уулзахад залуучуудын ДАШТ-д манай шавь нар бужигнуулаад өгнөө гэж их л итгэлтэй ярьж байсан…
Ц.Б: (Даваахуягийн медаль руу заан) Үр дүн нь энэ шүү дээ. Сая ДАШТ-д орсон 16 хүүхдийн ес нь миний шавь байлаа. Тэднийгээ амжилтад хүргэхийн тулд их хөдөлмөрлөсөн.

-Нэгэнт багийн дийлэнхийг таны шавь нар бүрдүүлж байгаа болохоор монголчуудын хэрхэн барилдсан ерөнхий дүгнэлтийг танаас сонсож болох байх?
Ц.Б: Хэдийгээр аваргатай ирсэн ч манайхан санаанд хүртэл барилдсангүй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэх байлгүй. Гэхдээ шүүгчээс болон өөрсдөөсөө шалтгаалж харамсмаар ялагдсан олон тохиолдол гарлаа. Алдаан дээрээ суралцаж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө ажиллах хэрэгтэй.

-Юутай ч жилийн өмнөөс зорьсон зүйлдээ тодорхой хэмжээгээр хүрчээ. Одоо дараагийн зорилт юу вэ?
Ц.Б: Одоо бид шууд Дархан руу явна. 30-нд буцаж ирээд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох багтай хамт цугларалтад гарах юм. Манай энэ хүүхдүүдийн зарим нь залуучуудаас мултарч байгаа. Тиймээс дараагийн амжилтдаа хүрэхийн тулд насанд хүрэгчдийн УАШТ-д сайн барилдах хэрэгтэй. Тэгэхээр үүнд л чиглэж бэлтгэлээ хийнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд өмнөө тавьсан зорилгодоо байнга хүрэхийг хүсье.
-Энэ дашрамд ТЦ сониноор дамжуулан нийт дарханчууддаа, байнга дэмжиж явдаг “Монгол алт” компанийн захирал Мөнхтөр болон МЧБХ-нд талархал илэрхийлье. Энэ олон тамирчныг тэмцээн уралдаанд оролцуулна гэдэг хүнд. Тэднийхээ дэмээр энэ амжилтад хүрснээ хэлэхэд таатай байна.

Багийн дүнгээр VIII байрт
Чөлөөт бөхийн тэмцээнд Оросын баг гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэн 58 оноогоор тэргүүлэв. Иран (56), Турк (51) багийн мөнгө, хүрэл цомоор шагнуулсан бол Гүрж (31), Азербайжан (28), Герман (25), Казахстан (23) оноогоор удаалжээ. Нэг алт, нэг хүрэлтэй Монголын баг (22) Украинтай VIII байрыг хуваалцлаа.

Медальтнууд
55 кг: 1.Жамал Отарсултанов (ОХУ) 2.Сезар Акгүл (Турк) 3.Тим Шлайгер (Герман), Атил Ализадаи (Иран)… 13.Б.Мөнхбаатар (Монгол)
66 кг: 1.Бубба Женкинс (АНУ) 2.Окай Коксаль (Турк) 3.Саид Дадашпур (Иран), Ли Юн-Сёк (БНСУ)… 13.П.Өнөрбат (Монгол)
84 кг: 1.Абдул Аммаев (Узбекистан) 2.Анзор Уришев (ОХУ) 3.Рейнерис Салас Перес (Куба), Бека Челизе (Гүрж)… 25.Н.Цэрэнчунт (Монгол)
120 кг: 1.Бахтияр Ахмедов (ОХУ) 2.Сейд М.Азар Шакиб (Иран) 3.Ден Живэй (БНХАУ), Али Гурбуз (Турк)… 9.Ц.Одгэрэлт (Монгол)
P.S: Бусад жингийн медальтнуудыг ¹69-д мэдээлсэн болно.

Ж.БАТМӨНХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан