gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Даваа: Бидний зүгээс “Анод”-ыг зарах нь дээр гэж үзэж байгаа

Эдийн засаг
2009-09-19
0
Twitter logo

Хуурамч хувьцаа гаргасан, хадгаламж эзэмшигчдээ хохироосон хэргээр "Анод" банкны Удирдах зөвлөлийн гишүүд болох Н.Даваа, Д.Энхтөр нар хагас cap гаруйн хугацаанд баривчлан хоригдсон. Тухайн үед Монгол банкнаас төлөөлөл гарч "Анод" банкинд ажилласнаар зарим салбаруудыг нь хааж, үндсэндээ дампуурсан гэдгийг албан бусаар зарласан юм.

Ингээд захиргааны хэргийн шүүх хурал саяхан болж хувьцаа эзэмшигчдээ хохироосон гэх үндэслэлээр "Анод" банкны удирдлагыг буруутгасан байгаа. Үүний дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Даваа давж заалджээ.

Дээрх асуудлаар тодруулга авлаа.

-Та бүхнийг хууль зөрчин эргэн төлөгдөхгүй их хэмжээний зээл гаргасан хэргээр буруутгахад эсэргүүцэж байсан. Сая болсон шүүх хурлаар тэр бүхнийг тогтоосон юм уу?
-Энэ удаад захиргааны хэргийн шүүх хурал болж, нөгөө талд асуудлыг шийдлээ. Гэхдээ бид хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрсөн юм байхгүй. Тиймээс дахин давж заалдсан юм.

-Хэрэв шүүх нөгөө талд хэргийг шийдвэл та нарыг дахин хорино гэсэн үг үү?
-Биднийг захиргааны хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс хоригдох хэмжээнд хүрэхгүй байх.

-Танай банкны зарим салбарыг бүрэн хаасан. Тэгэхээр танайх дампуурч байгаа гэдэг нь үнэн үү?
-Хэдийгээр салбаруудыг хаасан ч гэсэн бусад нь хэрэг шийдэгдтэл хэвийн ажиллана.

-Хэрэв танай банк дампуурвал хувьцаа эзэмшигчид, харилцагчдын чинь хувь заяа яах бол?
-Бид энэ талаар ярилцаж байгаа. Ямар ч байсан тэднийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ. Гэхдээ сүүлийн үед манай банкийг зарах тухай асуудал яригдаж байгаа. Ингэж шийдвэл асуудалгүй.

-Зарах нь ашигтай гэсэн үг үү?
-Одоо бидний зүгээс зарах нь дээр. Нэг ёсондоо авах хүн байвал зарна. Ямартай ч хэрэгт гол буруутнаар сэжиглэгдэн хоригдож байсан хүний тайлбар, одоо болж буй нөхцөл байдал нь энэ. Харин холбогдох хүмүүсийнх нь ярьж буйгаар өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Малайз төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохон бизнесийн байгууллага 200 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Анод" банкийг авах саналаа Монголбанкинд ирүүлжээ. Харин "Анод"-ын алдагдал нь 150 тэрбум төгрөгт хүрсэн учраас тус банкныхан эхлээд зээлдэгчдийн эргэн төлөлтөөр 60-70 тэрбум төгрөгийн сан байгуулж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Малайзаас "Анод" банкийг худалдан авах санал ирсэн ч Монголбанкны зүгээс тус банкийг дампууруулах сонирхолтой болохоор одоо хэр нь зарах асуудлыг ярилгүй хойш тавьсаар байгаа гэсэн. Түүнчлэн Малайз улсад данстай бизнесийн байгууллага нь "Анод" банкийг худалдан авах санал тавиад зогсохгүй манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн төв байгууллахаар ажиллаж байгаа гэх. "Тэдгээрийг холбогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм" гэсэн мэдээлэл ч олны дунд цацагдаад байгаа юм.

Б.Өлзийдэлгэр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан