Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уулын Малчин оргилд ОУХМ Л.Болдбаатар тав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр авирч гараад буухдаа осолджээ.
Охин Б.Үүрцайх нь түүнтэй хамт авирчээ. Охин нь аавынхаа талаар мэдээг Онцгой байдал болон гэрийнхэндээ дуулгажээ.
Баян-Өлгий аймгийн ОБГ-ын албан хаагчид, Цагдаагийн Хэлтсийн албан хаагчид, нутгийн иргэдээс бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг өнгөрсөн хоногуудад цасаар шуурч тун хүнд нөхцөлд ажилласан ч өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Цаг агаарын болон өндөр уулын тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч, мэргэжлийн уулчид бүрэн техник хэрэгсэлтэй авирах шаардлагатай өндөр уулын эгц хад, асгатай таарсан тул өчигдрөөс Баян-Өлгий аймгийн уулчид ОУХМ Агваанданзан, ОУХМ Жанарбек, СМ Баасансүрэн нар нэмэгдэж очжээ.
Уулчидтай хамт Онцгой байдлын газрын таван хүн, Хилийн цэргийн ...-р ангийн Тусгай Томилгоот хэсгийн цасны мотоцикльтэй найман албан хаагч нэмэгдэж ослын газар очжээ.
Мөн Увс аймаг, Улаанбаатар, Эрдэнэт хотын уулчид эрэл хайгуулын ажилд оролцоход бэлэн байдалтай байгаагаа илэрхийлээд байгаа аж.
Цасаар шуурч цаг агаар хүнд байгаа учраас уулчдыг аль болох өндөрт гаргахгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс сануулж байгаа юм байна.