Монголчууд хэдийгээр хоёр сая гаруй хүн амтай, хөгжиж буй жижиг орон ч хүн ам нь хичнээн чадварлаг болохыг Бээжингийн олимп болон дөнгөж сая болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн илтгэн харуулж чадлаа.
Тэгвэл дэлхий дахинаа “Урлагийн олимп” хэмээн нэрлэгддэг “Чавхдаст хөгжмийн наадам”-аас манай уран бүтээлчид олз омог арвинтай иржээ. Таван жилд ганцхан удаа зохиогддог уг наадамд нийт 54 орны 1600 гаруй уран бүтээлчид оролцож, өөр өөрийн улс орныхоо үндэсний урлагийн гайхамшгаар өрсөлдсөн байна.
Юун түрүүнд та бүхэнд энэхүү наадмын талаар товч танилцуулъя. Энэхүү урлагийн наадам нь эртний Грекээс гаралтай гэдэг. Домогт өгүүлснээр Грекийн Аполло бурхан аварга лууг дарсан бөгөөд энэхүү ялалтынхаа дараа тэрээр бурхдын оронг орхиж, жирийн хүний адилаар амьдрах болжээ. Харин түүний ялалтыг эргэн дурсаж Грекийн өнцөг булан бүрээс цугласан хүмүүс нэгэн нөхөрсөг наадмыг зохиох болсон нь энэхүү урлагийн наадам ажээ. Энэхүү наадам нь улмаар улс орнуудын дундах өв соёлын хийгээд хоорондын харилцаа холбоо, улс төрд хүртэл эерэгээр нөлөөлдөг томоохон наадам болон хувирчээ. Тиймээс Урлагийн наадмыг Олимпийн тоглолтын өмнө жил нь, дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байжээ. Тухайн үедээ урлагийн наадам нь Олимпоос ч илүү олны анхаарлыг татдаг байсан гэдэг.
Харин МЭӨ 394 онд Ромын эзэн хаан болсон Теодорус Урлагийн наадмыг хоригложээ.
Түүнээс хойш удтал зохиогдоогүй тус наадмыг 1997 онд Гүржийн Тбилисд, 2000 онд ОХУ-ын Москва хотноо мөн Малайзад тус тус зохион байгуулжээ. Харин энэ оны есдүгээр сарын 9-15-ны хооронд БНСУ-ын Чежу аралд гурав дахь удаагаа зохион байгууллаа. Урлагийн олимпод манай улс анх удаа оролцсон юм.
Ийнхүү анх удаа оролцохдоо урлагийн 16 төрлөөс тавд нь алтан медаль авчээ. Утсан хөгжмийн төрлөөр алтан медаль Пүрэвхүүгийн Тэмүүжин, Үлээвэр хөгжмийн төрлөөр “Алтан ураг” хамтлагийн М.Чимэдтогтох, Багт бүжгийн төрлөөр ҮДБЭЧ-ын Цамын бүжгээр, акапелла төрөлд мөн ҮДБЭЧ-ын хөөмийчид, уран бичлэгийн төрөлд Д.Ганбаатар нар алтан медалийг тус тус хүртжээ.
БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбатаас энэ талаар тодрууллаа.
-Энэ бол Урлагийн олимп юм. Олон улсын урлагийн наадам нэртэйгээр зохиогдож байгаад сүүлдээ Урлагийн олимп нэртэйгээр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Нийт 54 орны 1600 гаруй хүн оролцсон. Манайхаас Соёл урлагийн хороо байгуулагдаад удаагүй байхдаа гадаад том хэмжээний ажилд урлагийнхныгаа зохион байгуулж оролцсон. Бидний зүгээс ямар төрлөөр нь оролцвол амжилт гаргаж болох вэ гэдгээ судалж байгаад 7 төрөлд оролцсон. Нийт 30 гаруй уран бүтээлч оролцож, орсон төрлийнхөө тавд нь алтан медаль хүртлээ. Энд Соёл урлагийн хороо болон уран бүтээлчдээ оролцуулсан байгууллагууддаа Боловсролын яамны зүгээс зориуд баяр хүргэх ёстой. Монголчууд хүч тамираараа гайхагдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ бүтээсэн гайхамшигт урлаг соёлын өвөөрөө ийнхүү дэлхийг байлдан дагуулж чадлаа. Язгуурын язгуур урлагийг төр засаг сүүлийн үед хүчтэй анхаарч байгаа. Залуу үе маань багш нараасаа мөн сайн суралцаж байгаагийн тод илрэл гэж дүгнэж байна. Үүнд төр засаг илүү хүчтэй анхаарах ёстой. Даяаршиж байгаа энэ цаг үед Монголыг Монголоор нь дэлхийд сурталчлах боломжийг бид ашиглаж чадлаа гэж хэлж болно.
-Аль улсынхан хамгийн хүчтэй өрсөлдөгчид байв?
-Хамгийн хүчтэй нь гэвэл Чех, Өмнөд Африк, Энэтхэг, Хятад, ОХУ, АНУ гээд ер нь бүгд л байсан. Нийт 16 төрлөөс тавд нь алт авна гэдэг бол сайн үнэлгээ л дээ. Багаар хэрвээ дүнг нь гаргавал манайх түрүүлэх боломжтой. Нэг онцлог нь маш их хүчтэй өрсөлдөгчид байсан. Дэлхийн орон болгон л ардын урлагтай байгаа шүү дээ. Ардын урлагаа төрийнхөө бодлогоор сонгодог болтол нь хөгжүүлсэн улс орнууд байна. Тэдэнтэй өрсөлдөж гарч ирнэ гэдэг манай багш нарын авъяас билиг болон түүнийг дэг жаягаар нь авч үлдэж чадсан нь гайхалтай. Түүнээс ардын урлагийг дэлхий даяар сургадаг сургууль гэж байхгүй шүү дээ.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /