-Олон улсын ардчиллын өдөрт-
Дэлхий даяараа өнөөдөр Олон улсын ардчиллын өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ. 2007 оны арван нэгдүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс есдүгээр сарын 15-ныг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон бөгөөд энэ жил "Ардчилал ба улс төрийн хүлээц" уриан дор тэмдэглэх ажээ. Энэ өдөр зөвхөн өөрийн орны бус дэлхий дахины ардчиллын үйл явц болон түүнд үнэлгээ өгөх чухал ач холбогдолтой юм. Зөвхөн НҮБ-аас гэхэд л ардчиллыг хөгжүүлэх зорилгоор жил бүр 1.5 тэрбум орчим ам.доллар зарцуулдаг байна.
Ардчилал гэдэг нь эртний грекээр "ард түмний засаглал" гэсэн утгатай үг бөгөөд төрийн болон олон улсын байгууллага, нийгмийн туслалцаатайгаар дэлхийн өнцөг бүрт буй хүнд хүрч очих процесс ажээ.
Сүүлийн үед ардчилал бол "засаглалын сүүлчийн хэлбэр" гэсэн тодорхойлолт дэлхий нийтэд түгж байна. Өнөөдөр дэлхийн олон орон барууны либерал ардчиллаар хөгжиж байгаа ажээ. Харин энэ хэлбэрийг хязгаарлагдмал, хуурамч гэж үздэг зарим орон социализмын үед "ардчилсан, ард улс" гэсэн нэршилтэй явдаг байсныг бид мэднэ. Одоо ч тухайлбал, Хойд Солонгосын хувьд Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс гэж нэрлэгддэг.
Ардчилсан гэх бүх орон ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байна уу гэвэл үгүй. Өнөө үед дэлхийн бараг бүх улс өөрсдийгөө ардчилалтай гэх боловч өдөр тутмын мэдээ, мэдээллээс аль нэг оронд шударга бус сонгууль, иргэдийн эрх зөрчигдсөн тухай нэлээдгүй сонсогддог билээ. Тэгэхээр ардчилал гэдэг нь өөрөө их урт хугацааны турш бүрэлддэг үйл явц ажээ.
Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээр иргэд нь эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олж авсан билээ. Түүнээс хойш өдгөө 20 дахь жилээ (өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний үймээнийг эс тооцвол) бусад орноос хавьгүй тайван замаар хөгжүүлж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Энэ хугацаанд ардчилал хөгжүүлж байгаа явцаараа дэлхийд үнэлэгдэж, дээгүүр байр суурь эзэлдэг болсныг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, АНУ, Баруун Европын орнууд гээд олон байгууллага, улс орон онцлон тэмдэглэж, магтсан байдаг. Түүнчлэн өнгөрөгч долдугаар сард манай улсад албан ёсны айлчлалаа хийсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун бусад орнуудыг манайхаас үлгэр жишээ аваасай хэмээн уриалж байсан. Мөн Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд дэлхийн томоохон гүрнүүд манай орныг зуучлагчаа болгодог гээд олон жишээ дурьдаж болно.
Тиймээс манай улсын хувьд энэ өдрийг өргөн тэмдэглэх нь ойлгомжтой. Өнөөдөр Төрийн ордонд "Монгол Улс ба ардчилал, ардчиллын ирээдүйн төлөв" сэдэвт хэлэлцүүлэг болох юм. Энэ үйл ажиллагаанд олны танил хүмүүс илтгэл тавьж ардчиллын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга замуудын талаар санал бодлоо илэрхийлэх ажээ.
Харин МАХН-ын зүгээс энэ өдөрт их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Тус намын гишүүд "Манай нам Монгол Улсад ардчилал хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн" гэдгээ илэрхийлэн энэ өдөр олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Өнөөгийн ардчиллыг шинэ шатанд гаргах цаг нь болсон гэж тэд үзэж байна. Ардчиллын хөгжил хоёрдугаар шатандаа орсон гэдгийг харин арван хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл явуулах "Нийгмийн ардчилал" нэртэй тус намын зохион явуулах гурван сарын аянаас харж болох ажээ.
Энэ өдрийг олон улс өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг байна. Өнгөрсөн жилийн энэ өдөр АНУ-д ардчиллын үнэт зүйлсийн талаар хэлэлцүүлэг явуулжээ. Индонезийн парламент иргэний боловсролын тухай хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг. Харин Их Британид олон нийтэд зориулсан парламентын тухай лавлахыг хэвлэжээ. Дээрх орнуудаас Алжир ч бас хоцролгүй парламентын үүрэг, оролцооны талаар чуулга уулзалт хийсэн байдаг юм. Харин энэ жилийн хувьд Беларусь оюутнуудыг парламентын үйл ажиллагаатай танилцуулах "нээлттэй хаалга"-ны өдөр болгохоор төлөвлөсөн байна.
Б.Уянга