gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цус сорогч байдаг уу

Дэлхийд
2013-07-17
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2013-07-17
Цус сорогч байдаг уу

“Амьд үхдэл” цусанд шунаж шөнийн цагаар халуун цустыг ангуучилж, нар тусахаас өмнө булшны нүхэндээ эргэн ордог тухай үнэн худал нь батлагдаагүй үлгэр мэт яриа байдаг.

Домогт өгүүлснээр тэд наранд гарвал арьс нь түлэгдэж үхэх бөгөөд толь, усанд дүрс нь тусдаггүй. Хүний цус уусаар ер бусын хүчирхэг болсон эл хүн араатан нь сармис, давс, загалмай, нарны гэрлээс айдаг сул талтай гэлцдэг.

Америкчуудын үлгэр домогт шулмын тухай илүү туссан байдаг бол европчууд цус сорогчоос эмээдэг. Ихэнх хүн цус сорогч нь зохиомол гэдэг бол зарим эрдэмтэд тийм зүйл байдгийг батлахаар өдгөө ч оролдож байна.

Польшоос цус сорогч олджээ

Хэсэг археологичид Польшийн Гливице хотын ойролцоох уурхайгаас нэгэн булш олсноо цус сорогчийнх хэмээн мэдээллээ. Уг арга ясны толгой нь биенээсээ салангид, хөлнийх нь завсар хэвтэж байжээ.

Дундад зууны үеийн Европт толгойг нь тасдан оршуулах заншилтай байсан аж. Учир нь үхэгсдийг бүрэн үхсэн эсэхийг тасархай толгой нь баталдаг хэмээн үздэг байв. Тус судалгааны багийн гишүүн, доктор Яцек Перзак “Булшийг судлахаар зөөсөн. Бүрэн дүгнэлт гараагүй ч XVI зууны үеийнх бололтой” хэмээн “Dziennil Zachodni” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Археологичид одоогоос жилийн өмнө Хар тэнгисийн ойролцоох Болгарын Созопол хотын сүмийн дэргэдээс цус сорогчийнх гэмээр хоёр булш олжээ. 800 жилийн өмнө нутаглуулсан эл араг ясны зүрхэн тус газарт мөнгөн жад зоосон байжээ. Цус сорогчийг оршуулахдаа зүрхэнд нь мөнгөн жад зоож амийг нь бүрэн тасалдаг байсан тухай өрнийн домогт өгүүлдэг гэнэ.

Болгарын үндэсний музейн захирал Бозидар Дмитров нэгэн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн жилд манай улсаас 100 гаруй цус сорогчийн шарил олдсон. XX зууны эхний арван жил хүртэл манай жижиг тосгодуудад цус сорогч байсан гэж хүмүүс ярьдаг” гэжээ.

Өдгөө ч Зүүн Европын бөглүү тосгоны иргэд цус сорогчоос айж сармис, загалмай биедээ авч явдаг гэнэ. Саяхан Чехийн археологичид эртний 3000 булшийг ухаж, судалжээ. Хамгийн сонирхолтой нь тус шарилуудыг чулуугаар дарж булсан байсан гэнэ. Европ дахины түүхэнд үхэгсдийг сайтар булж, чулуугаар дардаг номтой байв. Учир нь тэднийг дахин амилж, булшнаасаа босохоос эмээдэг байсан гэнэ.

Домог яриа

Xll зууны үед Шотландын Мэлроцс Аббей сүмд оршуулагдсан лам нэгэн бүсгүй рүү дайрч цусыг нь сорсон гэнэ. Эмэгтэй үхэхээсээ өмнө энэ талаар бусдад хэлэхэд хүмүүс ламын авсыг нээв.

Гэтэл үхдэлийн ам нь цус болсон байжээ. Уг лам сахил санваараа умартан олон нүгэл үйлддэг байсан аж. Энэ тухай эртний сурвалж бичгүүдэд дурдсан байдгийг Dailymail.com мэдээлсэн. Өөр нэгэн домогт Оросын тариачин Плогевич 1725 онд нас эцэслэснээс хойш хэдэн сарын дараа тосгоны есөн тариачин өөд болсон байна.

Тэд нас барахын өмнө “Үхсэн Плогевич ирээд цусыг минь сорсон” хэмээсэн адил хариулт өгсөн гэнэ. Нутгийн иргэд нас барагсдын ар гэрийнхний хүсэлтээр түүний шарилыг нээхэд ялзарч муудаагүй, арьс нь гуужиж толигор болсноор барахгүй ам нь шинэхэн цусны толботой байжээ. Цочирдсон хүмүүс мөнгөн жад зүрхэнд нь зооход амьд хүний адил шинэ цус олгойдсон гэнэ. Ингээд үхдэлийг шатааж, чандрыг нь усаар зуурч шороонд булсан байна.

XIII зууны үеийн монгол баатрууд ч нэгнийгээ иддэг байсан тухай домог яриа бий. Энэ үед бие бага, хүч чадал муутай цэргүүдийг хойлогийн махаар хооллодог байжээ. Ингээд дайнд шархадсан дайчдыг тэднээр хооллоход шарх нь хурдан эдгэж, хүч ордог байсан гэнэ. Хойлогийн мах муудахдаа хурдан учир ийм арга хэрэглэдэг байсан гэдэг.

Дракула цус сорогч уу, эсвэл Румыний баатар уу

Цус сорогчийн тухай “Дракула” хэмээх кино байдаг. Энэ киноноос үүдэн Дракулаг цус сорогч хэмээдэг болсон ч үнэн хэрэгтээ энгийн хүн байжээ.

XV зууны үед Румын улс Валла нэртэй байжээ. Энэ үед Османы эзэнт гүрний туркүүд Европын Болгар, Серб, Молдав, Албани, Трансильвани, Унгар зэрэг улс руу халдан довтолжээ. Румыний хаан Влад тэдэнтэй дайтаад ялагдсан байна. Түүний хүү Дракула энэ үед 13 настай байсан ч аавтайгаа хамт тулалдаж туркүүдэд олзлогдов.

Лалынхан Дракула хүүг тамлан зовооход хүү бууж өгч, нутаг нэгтнүүдээ хайр найргүй хүйс тэмтэрдэг алуурчин болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүү өсөж, туркүүд ч түүнийг өөрсдийн талд орсон гэж үзээд Валахын сайдаар томилсон гэнэ. Дракула өөрийгөө Валахын хаан хэмээн өргөмжилж туркүүдийг хядаж гарав.

Османы эзэнт гүрний хаан түүн рүү элч явуулахад “Намайг хүндэлж, малгайгаа авсангүй” хэмээн уурсчээ. Элч “Манайд чалмаа авдаг ёс байхгүй” гэхэд “Бүр сайн бэхлээд өгье” гээд толгойтой нь хадсан гэдэг. Ингээд “Туркүүдийн чалмаг хадаж өгнө” хэмээн олон хүнийг хороожээ.

Тэрбээр амьдралынхаа турш тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэхийг зорьдог байв. Түүний тухай сэтгэл сэрдхийлгэм цуу яриа ч түймэр мэт дэгдэх боллоо. Уг ярианд Дракула олзлогдсон цэргүүдийг шорлож алдаг байснаас Валах улс хүүрээр дүүрсэн гэдэг байв.

Дракула улаан дарс шимэнгээ цэргүүд хүмүүсийг шорлож байхыг харж суух дуртай байсан гэнэ. Үүнээс үүдэн хүмүүсийг шорлуулж алаад цусыг нь уудаг гэсэн домог яриа үүсчээ. Түүнийг харгис цус сорогч байсан тухай тэдний дайсан унгарчууд цуу тараасан хэмээн эрдэмтэд үзэж буй гэнэ.

Учир нь Дракулад Ромын папаас авдар алт илгээхэд Унгарын хаан замаас нь дээрэмдэн, хэргээ түүнд тохож байжээ. Өдгөө румынчүүд энэ түүхийг эрс эсэргүүцэн түүнийг үндэсний баатар гэдэг.

Цус сорогчийг үгүйсгэсэн математикийн тооцоо байдаг

Флоридагийн их сургуулийн профессор Коста Эфтимайо цус сорогчийг математикийн тооцооллоор үгүйсгэжээ. Тэрбээр 1600-гаад онд цус сорогч үүсэж, тэр үед дэлхийн хүн ам хагас тэрбум байсан хэмээн жишээ татаж бодсон гэнэ.

Коста Эфтимайо “1600 оны нэгдүгээр сард анхны цус сорогч үүсчээ. Тэрбээр сард нэг удаа хүний цус сорж, өнөөх нь вампир болдог гэж үзье. Тэгвэл хоёрдугаар сард хоёр цус сорогчтой болно. Хоёр жилийн дараа гэхэд 536 сая 870 мянга 911 хүн цус сорогч болон хувирна гэсэн үг. Энэ мэтээр бодвол хүн төрөлхтөн аль хэдийнэ сөнөсөн байх нь. Вампирт хазуулсан хүн бүр цус сорогч болдоггүй гэж бодсон ч өдийд цус сорогчийн тоо их болж мөн л хүн төрөлхтөн үгүй болох байсан” гэв.

Цус сорогчийг үлгэр домог гэдэг ч бодит амьдрал дээр, тодруулбал, өдгөө ч бидний дунд байдаг. Гэхдээ энэ нь хүн алж, хүрээ талдаг гэсэн үг биш. Ам их цангаж, гэрэлд мэдрэмтгий болж, таван мэдрэхүй энгийн хүнийхээс илүү хөгждөг цус сорогчийнхтой ижил шинж тэмдэгтэй өвчин байдаг гэнэ. Гэхдээ энэ нь 100 сая хүнд нэг тохиолдох боломжтой аж.

Б.Дөлгөөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан