gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын 15 мянган иргэний асуудлыг хоёр ажилтан л хариуцаж ажилладаг

Улс төр
2009-09-12
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-09-12

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх оноос зарим Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан юм. Энэ талаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодрууллаа.

-Гадаадад ажилладаг манай улсын Элчин сайдын яамдад хүн хүчний дутагдалтай байдаг уу. Орон тоо нэмэх болсон шалтгааны үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Манай орны иргэд гадаадын оронд олноороо ажил хийж амьдардаг болсныг хүмүүс надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Олон улсын жишгээр гадаадад таван мянга орчим иргэд нь байдаг бол тухайн улс өөрийнхөө Ерөнхий консулын газраа нээж, тэднийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг жишиг байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар гадаад орнуудад манай улсаас үүнээс ил үү тооны иргэд амьдарч байна. Түүнээс гадна 1990-ээд оноос хойш манай Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоог нэмээгүй байсан. Гэтэл 1990-ээд оноос хойш манай улс гадны 149 оронтой дипломат харилцаа тогтоолоо. Тэдгээртэй олон төрлийн гэрээ, конвенцууд хийлээ.

Нэг үгээр хэлбэл, гадаад харилцаа маш их өргөжсөн. Үүнтэй холбоотойгоор есөн газар 11 орон тоо нэмсэн. Орон тоог нэмж байгаа асуудал бол нэг талаас сайн боловч энэ орон тоог нэмсэн ч манай ажилтнуудын ачаалал буурахгүй байна. Гадаад харилцааны яам сүүлийн жилүүдэд олон тооны өндөр хэмжээний айлчлалуудыг зохион байгууллаа. Энэ бүхний цаана манай дипломат ажилтнуудын өдөр шөнөгүй ажилласан ажлын үр дүн байдаг. Иймээс тэдний ажлын ачааллыг бага ч атугай багасгах, ажлыг нь чанаржуулахад ач холбогдолтой асуудал болж байгаа юм. Цөөн хүнээр их ажил хийлгэхэд ажлын үр бүтээл сайн байна шүү дээ. Дараагийн үндэслэл нь манай улс гадаад бодлогыг эдийн засагжуулах бодлого явуулж байгаатай холбоотой. Энэ хүрээнд улс төрийн харилцаатай энэ тэнцүүгээр гадаад худалдааны асуудлыг түлхүү анхаарахад дөхөм болох учиртай.

Гадаадын нэр хүнд бүхий үйлдвэрүүдийн техник, технологийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулагчдыг татах зэрэг асуудал нь мэргэжлийн чадвар зайлшгүй шаарддаг ажил. Тэгэхээр энэ мэт олон үндэслэлээс шалтгаалан зарим Элчин сайдын яамдын орон тоог нэмэхээр боллоо. Монгол Улс гадаадад байгаа иргэдээ анхаарч байгаагийн нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэддээ ойртох, тэднийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд иргэддээ хүрч ажиллахад зайлшгүй хэрэгцээтэй орон тоонууд юм.

-Тухайлбал, дээрх Элчин сайдын яамд өнөөдрийн байдлаар хэдэн хүнтэй ажиллаж байна вэ?

-Чехэд л гэхэд Элчин сайд, дипломат ажилтан гэсэн хоёр хүн л ажилладаг. Ирэх жилээс хөдөлмөрийн атташе, дипломат ажилтан гэсэн албан тушаалын хоёр хүн нэмэгдэхээр боллоо. Гэтэл тус улсад манай 15 мянган иргэн амьдардаг. Мөн тодорхой тооны оюутан суралцаж байгаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Хятад улс руу гэхэд 700-800 мянган иргэн давхардсан тоогоор явж байна.

Гэтэл цаана нь дахиад давхардсан тоогоор 700-800 мянган хүн эмчлүүлж "Бас сурч байна. Сүүлийн жилүүдэд манай улсын насанд хүрээгүй хүүхдүүд хятадын сургуулиудад суралцах боллоо. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд харгалзах хүнгүйгээр байж болохгүй. Тэднийг яах ёстой вэ гэсэн асуудал тулгарч байгаа юм. Энэ мэтчилэнгээр анхаарч үзэх ёстой эрх зүйн шинэ орчин үүсч байна. Гэтэл тус улсад төвөөс томилолттой 12 ажилтан л байна. Тэгэхээр Элчин сайдын яамуудад ажиллаж байгаа хүмүүсийн тоо ямар чамлалттай байна вэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Гэхдээ "Чамлахаар чанга атга" гэдэг шиг манай дипломатууд 11 орон тоо нэмүүлсэндээ маш их баяртай байгаа.

Мөн хойд хөршийн Москва хотод цэргийн атташегийн туслахаар нэг хүн ажиллуулахаар боллоо. Энэ нь сүүлийн жилүүдэд манай хоёр орны батлан хамгаалах салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Цэргийн атташегийн туслах нь манай дипломат ажилтан байх юм. Мөн Европын холбоо, НАТО-той цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх улс төрийн бодлогоор ХБНГУ-д бас цэргийн атташе суухаар боллоо. Ер нь улсын маань хөрөнгө, санхүүгийн бололцоо байдаг бол дахин нэмэгдүүлэх л шаардлагатай байгаа юм.

-Манай Элчин сайдын яамны ажилтнууд цалин хангамж сайтай байдаг учраас Элчингээр суух гэж "улайраад" байна гэсэн хардлага байдаг. Тэдний бодит цалин хэд байдаг вэ?

-Өмнө нь 300-500 ам.долларын хооронд байсан. Магадгүй Монголынхоо нөхцөлтэй харьцуулахад их юм шиг сонсогдож болно. Бусад орны дипломатуудтай харьцуулбал энэ мөнгө багадаа орно. Харин энэ оны нэгдүгээр сараас дипломатуудын цалинг нэмж дэлхийн дундаж руу дөхүүлсэнд тэд маш их баяртай байгаа. Одоо 1000-2000 ам.долларын цалинтай боллоо. Албан тушаалын зэрэг дэв, сууж буй орных нь амьжиргааны түвшин зэргээс шалтгаалаад дотроо хэлбэлзэнэ. Төр засгаас үзүүлж байгаа энэ дэмжлэгийн хариуд тангараг өргөсөн энэхүү хүндтэй албыг нэр төртэй хамгаалахын төлөө манай дипломатууд маш чармайлттай ажиллаж байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Б.Уянга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан