-Охид бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдэнэ-
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ.
Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “Гүнж” төв, Хөөрхөн Зүрхнүүдийн Аян хамтран бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт кампанит ажлыг өрнүүлж эхлээд байгаа аж.
Тус ажлыг ОУ-ын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл юм.
Хүчингийн гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.
2013 оны байдлаар нийт 394 хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь өмнөх оноос 29 нэгжээр нэмэгдсэн байна.
Мөн оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 109 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн тус гэмт хэрэг гарчээ.
Харин аравдугаар сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 54 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 17 нэгжээр буюу 45.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн 87.8 хувийг энэхүү гэмт хэрэг эзэлдэг байна.
Иймд дээрх кампанит ажлын хүрээнд “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт 60 зураг бүхий гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 17-21ний өдрүүдэд МУЗ-ийн ХААН банк дань “Улаан гэр” арт галерэйд зохион байгуулах аж.
Мөн 200 охин оролцсон “Охидын эрхийн форум”-ыг ирэх сарын 24-нд зохион байгуулах юм. Охидын эрх, охидын эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын асуудлаар чуулахын сацуу, уг форумаас гарах баримт бичгийг Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой болон “Эмэгтэйчүүдийн нүдээр, хүчээр” чуулганд танилцуулахаар болжээ.
УБ хотын 42 сургуулийн 4200 охин эрхийнхээ төлөө тэмцэж, бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн “Флаш моб” хийх юм байна.
Г.Цас