Эмэгтэй хүний савны амсар болох үтрээ рүү харсан умайн доод хэсгийг ийнхүү нэрлэдэг. Умайн хүзүүний гадна салст нь олон давхар хучуур эсээр, дотор сувгийн салст нь бортгон эсээр хучигдсан байдаг ажээ.
Эдгээр эд эсэд бэлгийн замын халдварт өвчин нөлөөснөөр хорт хавдар үүсэх эх үүсвэрийг бүрдүүлдэг гэнэ. Харин энэ бүхнээс илүүгээр бэлгийн замаар хучуур эд эсэд халдварлаж, умайн хорт хавдар үүсгэж байгаа хүний хөхлөгийн вирусын олон улсын нэр нь Папилон юм. Уг вирус нь эрэгтэй, эмэгтэй хүний алинд нь ч оршиж байдаг зүйлийн нэг. Түүгээр ч барахгүй, дотроо 100 гаруй нэр төрөлтэй байдаг гэвэл та итгэх үү. Түүнээс зөвхөн 6,11,16,18 гэх төрлийн вирус л умайн хүзүүний хорт хавдрын 90 хувийг үүсгэдэг байна.
Хортой хавдрын онцлог нь цусаар дамжин бусад эд эрхтэн рүү үсэрхийлэн тархах, хажуугийн эрхтэн рүү түрж ургах аминд аюултай аж. Манай улсад уг өвчин маш өндөр үзүүлэлттэй байгаа.
Жилд 300 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдартай болох нь оношлогддог бөгөөд тэдний 80-аад хувь нь хожуу үеийн хүндрэлтэй байдаг гэнэ. Уг өвчнийг оношилж, эмчилгээ хийдэг Хавдар Судлалын Үндэсний төвийн-лабораторид жилд 5000 хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий.
Хэрхэн оношлуулах вэ
Хорт хавдрыг эрт оношлуулахын тулд шинжилгээний тест өгөх хэрэгтэй. Мөн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтнийг микроскопоор дурандаж эмгэгтэй эсийг нь тодорхойлох боломжтой ажээ. Харин сүүлийн үед эсийн өөрчлөлтийг богино хугацаанд харуулдаг "Кольпоскопи" буюу компьютержсэн программ бүхий нарийн оношлогооны видео дурангаар шинжилгээ хийх болсон гэнэ. Энэ нь бусад төрлийн шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан эсийн үзүүлэлтийг дурангийн шинжилгээгээр оношилж тодруулдаг гэсэн үг.
Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ оношлогдсон тохиолдолд хавдартай хэсгийг нь цахилгаанаар өөлөн авах мэс ажилбар хийдэг аж. "Leep-Loop electrogurgical excisin procedure" нэртэй энэхүү цахилгаан мэс заслын арга нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээний нэг бөгөөд ямар нэгэн өвдөлт, хүндрэл багатай хурдан хугацаанд хийгддэгээрээ давуу талтай гэнэ.
Уг цахилгаан гүйдэл бүхий багажаар хавдрын өөрчлөлтэй хэсгийг төөнөх болон авах шаардлагатай хэсгийг нь өөлж авдаг ажээ. Энэ төрлийн эмчилгээ гадаадын ихэнх оронд өргөнөөр хэрэглэдэг юм байна. Тэгвэл хорт хавдрыг шингэн азот, нүүрс хүчлийн хийгээр хөлдөөх эмчилгээ хүртэл бий болжээ. Хавдраа авахуулсан, бүрэн эмчилсэн тохиолдолд дахин өвчлөх магадлал харьцангуй бага.
Урьдчилан сэргийлэх вакцин
Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын вакциныг гурван жилийн өмнө Австралийн эрдэмтэд гаргасан гэнэ. Харамсалтай нь, өдгөө 60 гаруй оронд хэрэглэгдэж байгаа уг вакциныг манай улс одоо болтол авч чадаагүй юм байх.
Учир нь, өнөөх л эдийн засгийн боломж хүрэлцээ муутай холбоотой гэх. Уг вакцин 300-400 ам.долларын үнэтэй бөгөөд бэлгийн амьдралд орохоос нь өмнө буюу 10-12 насны охидод гурван удаагийн тунгаар хийдэг гэнэ. Ингэснээр хавдар үүсгэгч хөхлөг вирусын эсрэг дархлаа тогтох боломжтой ажээ.