Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ач холбогдлын талаар энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга, Авлигын эсрэг сангийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай ярилцлаа.
-Ашиг сонирхлын зөрчилд өртөгсдийн талаар юуг баримталж уг хуульд тусгах талаар тодруулж өгнө үү?
-Олон улсын практикт ашиг сонирхлын зөрчилд хамгийн өртөмтгий хэсэг нь төрийн өндөр албан тушаалтнууд гэж үздэг юм билээ. Манай улсын хувьд төрийн албан хаагчид, ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд илүү өртдөг гэж үзэх үндэслэл бий. Иймээс ашиг сонирхлын зөрчилд өртөгсдийн хүрээг тодорхойлохдоо Монгол Улсын Үндсэн хуульд юу гэж заасныг баримтлах ёстой. Тухайлбал, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана" гэж", мөн хуулийн 46 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана" гэж тус тус заасан байдаг
-Үндсэн хуулийн дээрх заалтыг үндэслэн Төрийн албаны тухай хуулиар ашиг сонирхлын зөрчилд өртөгсдийг тогтооно гэсэн үг үү?
-Тийм ээ. Төрийн алба дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд дор дурьдсан төрийн албан хаагчийг хамруулах нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан улс төрийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, хоёрдугаарт Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч, гуравдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч юуны өмнө энэ хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой. Энэ бүхэнтэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, төрийн жинхэнэ алба /төрийн захиргааны болон төрийн тусгай алба/-ны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг мөн энэ хуулийн үйлчлэлд хамруулах шаардлагатай.
-Тэгвэл төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж бай-гаа хүмүүсийг энэ хуульд хамруулахгүй юм уу?
-Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон асуудлыг одоо боловсруулж байгаа. Төрийн алба дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг үндэслэн Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмээр зохицуулж болно гэж үзэж байна.
-Ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байх ёстой гэж үзэж байна?
-Ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон хууль тогтоомжийн гол зангилаа асуудал нь энэ байх ёстой гэж бодож байна. Ёс зүйн зөрчлийн хэлбэрээр илэрдэг хөнгөн зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарах, ашиг сонирхлын хэлбэрээр илэрдэг дунд зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарах, авлигын хэлбэрээр илэрдэг хүнд зэрэглэлийн ашиг сонирхлын зөрчилд юу хамаарахыг тус тус нарийвчлан тогтоож, тухай бүрт нь ямар хариуцлага хүлээлгэх ёстойг сайтар тодорхойлж, чиглэл чиглэлээр нь Авлигын эсрэг хууль, Төрийн алба дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэмд тусгах хэрэгтэй. Ингэснээр ашиг сонирхлын зөрчил, түүнд холбогдох хариуцлагын аливаа асуудал ямар нэгэн давхардал, хийдэгдэлгүйгээр хууль тогтоомжид тусгалаа олж чадах болно.
-Төрийн албанд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гаргахын ач холбогдол юунд байна вэ?
-Төрийн албыг цэвэршүүлэхэд ийм хууль гаргах нь маш чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч Монгол Улсынхаа төлөө үнэнчээр хүчин зүтгэж, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөж, ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж чадах эсэхийн найдвартай хэмжүүр нь ашиг сонирхлын зөрчил юм. Төрийн алба хаагчдын эгнээнд ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс нэмэгдэх бүрийд төрийн албаны цэвэршилт тэр хэмжээгээр сайжирна гэж бодож байна. Төрийн алба цэвэрших тутам улсын сан хөмрөг арвижиж, төрийн үйлчилгээ иргэн бүрт жигд, шуурхай хүрч, ард олны амгалан тайван байдал тогтворжиж нэг ёсондоо диваажингийн жаргал эдлэх нөхцөл улам улмаар бүрдэнэ. Тийм учраас авлига, хээл хахуультай холбогдсон хуулиа цэгцлэн боловсронгуй болгох, ашиг сонирхлын зөрчилтэй холбогдсон хуулийг нэн яаралтай боловсруулж гаргахын ач холбогдол үүнд оршино.
-Төрийн албаны нэр хүнд ашиг сонирхлын зөрчлөөс шууд хамаарна гэж та хэлэх гээд байна уу даа?
-Ашиг сонирхлын зөрчил гаргахгүйгээр өөрийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагаа Монгол Улсынхаа төлөө, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулж чадах үнэнч шударга боловсон хүчин хичнээн олон байх тутам төрийн албаны нэр хүнд тэр хэмжээгээр өндөр, цэвэр ариун байна. Тэгээд ч "Төрийн минь сүлд өршөө" гэдгийн мөн чанар энд л оршиж байгааг төрийн албан хаагч бүр ямагт санаж ажиллах ёстой гэж бодож байна.
Б.Өлзийдэлгэр