Монгол Улсын 330 сумын ахмад нь 100 насны босгонд тулж ирсэн.
1940, 1950 оны нэгдэлжих хөдөлгөөний давалгаан дор Орос ах нарын барьж байгуулсан сумын төвүүд ч аль хэдийнэ өнгө нь гундчихсан.
Зуун дамнаж ирсэн галлагаатай хүйтэн эмнэлэгт төрж, сургуулийн хүүхдүүд бээрсэн гараараа арай ядан хичээлээ хийдэг үе ард үлдэх нь ээ.
Сумын төвийг шинэчлэх зүй ёсны шаардлага байсны нотолгоо болон Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын шинэ төв үүдээ нээлээ.
Шинэ сумдын нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд, ҮХАА-н сайд Х.Баттулга, БХБЯ-ны дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа, О.Баасанхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумаас хойш ийм том бүтээн байгуулалтыг гардан хийсэнгүй. Ихэнх суурин газар хотыг Оросууд дангаараа барьж өгсөн. Гэтэл өнөөдөр Канад инеженерийн удирдлага дор орчин цагийн хоёр том орчин цагийн хот сүндэрлэснийг бид бүхэн харж байна. Дөрвөн жил бариад дуусахгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг царцаасан объектууд дотор хэд байгаа билээ дээ. Гэтэл аравхан сарын дотор хөдөө орон нутагт ийм том бүтээн байгуулалт хийж болохыг харуулж чадлаа. УИХ, Засгийн газар энэ 2014 онд 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж байгуулахаар 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх арга хэмжээг баталсныг дурдах нь зүйтэй” гэдгийг УИХ-ын дарга нээлтийн үеэр онцолсон юм.
Баянлиг сумын барилгын ажлыг гардан гүйцэтгэсэн Канад мэргэжилтэн Деннис Пүүл “Манай улсын Засгийн газраас энэхүү бүтээн байгуулалтыг гардан хийх үүргийг надад даалгасан. Канад технологийн модон барилгын материал чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой гэдгийг олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Танай улс энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь орон болсон байна. Канад технологийн модон барилгад 70-100 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч шинэ сумын төвд барих барилга байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. АНУ-д 70 жил болсон барилгыг буулгахад мод нь шинээрээ гарч ирдэг” гэдгийг сонирхууллаа.
“Хөл дөрөөнд, гар ганзаганд хүрэнгүүт хот руу зүглэж зугтах шаардлагагүй болсон. Ах дүү, гэр бүл найз нөхөд сургууль ажил төрөл гээд хайртай бүхэн минь суманд минь бий. Хотод сурч боловсроод нутаг орондоо эргэн ирж орон нутгийнхаа хөгжилд өөрийн чадах бүхнээ зориулж сайхан амьдрахаар зорилго өвөртлөх залуус цаашдаа олон болоосой. Шинэ сум ч энэ бүхнийг даллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн их сургуулиа төгсөөд нутагтаа ирсэн Б.Ганболд залуу ярьсан юм.
Баянлиг сум хотоос 700 км зайд алслагдсан 3400 орчим хүн амтай. Харин Бууцагаан сумын хувьд баруун аймгийн дамжин өнгөрдөг гол зам. 4500 хүн амтай байсан сум өдгөө 3500 болтлоо буурсан.
2013 оноос хойш Баянлиг сумаас нэг ч иргэн шилжээгүй бол Бууцагаан суманд 10 залуу гэр нүүж ирсэн гэдгийг орон нутгийн удирдлагууд ярьж байсан.
Шинэ суманд төвхнөж дуусаад хуучин сумынхаа барилга байгууламжийг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар иргэдээ түрээслүүлэхээр болжээ.
Харин орон гэргүй болон нутаг орондоо ажиллаж буй залуу гэр бүлд зориулан дотуур байр, эмнэлэгийн байранд амьдрах орчныг бүрдүүлж өгөхөөр сумын удирдлагууд төлөвлөжээ.
Бууцагаан сумаар жишээ аван төвийн хуучин болон шинэ сумын төвийн барилга байгууламжийг харьцуулъя.
2013 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн хоёр суманд шинэ сум барихаар тус бүрт нь 10 тэрбум төгрөг суулгаж ажлаа эхлүүлсэн.
Хөдөө орон нутагт буюу алслагдсан газар ийм хэмжээний мөнгө зарцууллаа гэх шүүмжлэл одоо ч дагуулсаар байгаа.
Нэг сургуульд дөрөв, таван тэрбум төсөвлөж байгаагийн хажууд шинэ сумын 11 обьектыг дэд бүтэцтэй цогцоор нь 10 тэрбумд багтаан шийдэж чадсан.
Шинэ сумдын бүтээн байгуулалт нийт 26400 ам метр талбайг хамарсан гэхээр яах аргагүй том бүтээн байгуулалт.