Ардчилал мэндлэхтэй зэрэгцэн янз бүрийн сайн, саар асуудал гарч ирсэн. Тэр үедээ л шинэхэн улс төрийн "АХ" эвсэл Засгийн эрх барьж байх үеэс хойш Байгаль орчны сайд нар бараг бүгдээрээ л шонхрын наймаатай холбогдох болсон.
Гэхдээ бүр хууль бус гэж байгаа шүү. Тэдгээр дарга сайд нар ан агнуурын зөвшөөрөл будлиантуулсан хэрэгт орооцолдон, хамаг л нэр төрөө сэвтүүлж ирсэн. Тухайлбал сайд асан Адъяасүрэн, С.Мэндсайхан, У.Барсболд, И.Эрдэнэбаатар, Г.Шийлэгдамба гээд л нэлээд эрхмүүдийн нэр цуврах нь тодорхой.
Дээр нэр дурдагдсан хүмүүс бүгд шонхор барих зөвшөөрөл олгож байсан улс. Ямар нэгэн байдлаар хардагдах хэрэгт заавал холбогддог. Эдүгээгийн Байгаль орчныг аялал жуучлалтай нэгтгэн сайдын сэнтийд нь тухлаад авсан Л.Гансүх ч бусдынхаа жишгээр шонхор барих зөвшөөрлийн будлианд нэрээ хутгаж орхилоо. Тэрээр өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчийн албыг хашиж, хоёр намын хоорондох бүхий л хор найруулгад оролцож ирсэн гэдэг.
"Лүймэдийн Бүү мэд" гэх хочтой энэ зальжин эрийг БОАЖ-ын сайд болсоноосоо хойш урьдынх шигээ олон дуугарахаа больсон гэх яриа хаа сайгүй байдаг. Энэ жил он гарсаар 13 аймгийн нутгаас 195 шонхор барих зөвшөөрлийг Арабын 11 иргэнд өгсөн байна. Ингэхдээ зөвшөөрлийг нь будлиантуулсан гэсэн хэл ам бас л дэгдээд ирлээ. Ийнхүү дуугаа намсгаж суудалдаа шигдэж суусан Л.Гансүх сайдыг бусад сайд нарыг тойрч байгаагүй хэл ам бас л дайраад ирэв бололтой.
Б.Сайхан