gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СТА жүжигчин Д.Ганцэцэг: Тэнэг л биш бол эхнэр нөхрүүд хэрэлдэж л таарна шүү дээ

Соёл урлаг
2007-08-30
0
Twitter logo

СТА жүжигчин Д.Ганцэцэгийг хүмүүс "Жинжиймаа" киноны охины дүрээр нь андаггүй билээ. УДЭТ-ын авъяаслаг залуу жүжигчдийн нэг тэрээр драмын тайзнаа олон дүр амилуулахын хажуугаар Монголын уран сайхны арав гаруй кинонд дүр бүтээсэн юм. Театрын урлагийн шилдэгийг шалгаруулах "Гэгээн Муза 2007" наадмын "Шилдэг тус дүр"-ийн шагналыг хүртсэн түүнтэй амьдрал уран бүтээлийн яриа өрнүүлснээ уншигчиддаа хүргэж байна.

-УДЭТ-ынхан амрах үеэр та кино зураг авалтанд орлоо гэж байсан. Амралтаараа багагүй зүйлийг амжуулаад ажилдаа оров уу?
-Манай театрын уран бүтээлчид амрах хугацаандаа ихэвчлэн кинонд явах гэх мэт өөрсдийн бие даасан уран бүтээлийг хийж амжуулдаг. Миний хувьд: студийн захирал найруулагч Амарсайханы кино "Хоёр өдөр, гурван шөнө" нэртэй кинонд эсрэг дүр бүтээлээ. Жүжигчин Анхням, найруулагч жүжигчин Наранбаатар, КУДС-ийг энэ жил төгссөн Сүхболд гэдэг залуу жүжигчидтэй хамтран тоглолоо. Ирэх сарын дундуур нээлтээ хийх байх. Японоос мэргэжилтнүүд урьж авчран, синхрон дуу авч, дүрс дууны хувьд мэргэжлийн өндөр түвшинд болсон. Зохиолын хувьд шинээр амьдрал зохиосон залуу гэр бүл юун дээр алдаж, яаж засах вэ гэдгийг харуулж, ухааруулсан сайхан кино болсон,

-Та театрын жүжигчин боловч жүжигчний амьдралтай хувь заяагаа холбосноосоо хойш багагүй кинонд тоглолоо. Киноны урилга ч их ирдэг байх?
-Кино бол мөнхийн зүйл. Тиймээс ямар зохиолд, ямар дүрд тоглох вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Олон ч киноноос татгалзсан.

Яг миний тоглосон 15-16 кино байдаг юм билээ. Эндээс үзэгчдийн хүртээл болсон нь гурваас дөрөв юм даа. Анх нэгдүгээр курсын оюутан байхдаа Лхасүрэн багшийнхаа удирдлаган дор "Дурлалын нулимс" кинонд тоглож байлаа. Түүнээс хойш "Дурандаж олсон хайр", "Худалч эхнэр" гэх мэт кинонуудад тоглосон. "Жинжиймаа" маань мэргэжлийн түвшинд тоглосон анхны кино юм.

Кинонд тоглох ер нь их гоё байдаг. Яагаад гэвэл тэнд хэдэн секунд өөрөөрөө амьдардаг. Хэцүү тал нь нэг зургийг дахин дахин авдаг явдал. Олон удаа зураг авахад сайн тоглож чадаа ч уу үгүй ч үү мэдэхгуй шүү дээ. Харин театрд бид үзэгчидтэйгээ амьд харьцаж, энерги өгч, авдаг учраас илүү гоё байдаг.

-Та өөрийн тоглосон кино жүжгүүдээс алинд нь илүү хайртай вэ?
-Би өөрийнхөө тоглосон кинонуудыг үзэж чаддаггүй. Ганц үзсэн нь “Жинжиймаа”. Тэр кино нэг хэсэн цагаан сар, наадмаар их гарсан болохоор л үзсэн. Дөнгөж театрт орсон даруйдаа тоглосон болохоор “Надаар тоглосон хайр” жүжигтээ их хайртай.

-Зарим жүжигчид уйлж жүжиглэхдээ өөрийнхөө амьдрал дахь хүнд хэцүү үеийг боддог гэж ярьдаг. Та жүжиглэхдээ нулимсаа яаж гаргадаг вэ?
-Тийм, ийм юм бодно гэж байдаггүй. Тухайн нөхцөлдөө л амьдрах ёстой байх. Харин Жинжиймаад тоглохоос зургаан сарын өмнө аав маань машины аваараар өөд болж, хагацал үзсэн болохоор уйлахад ойр байсан байх. Ер нь тэгээд жүжигчин хүн учраас тоглож байгаа жүжиг бүртээ аав, ээжийгээ бодоод уйлаад байна гэж байхгүй. Гол нь тухайн нөхцөлдөө амьдарч, хэрвээ би байсан бол гэж л уйлдаг.

-Өнгөрсөн хавар болж өнгөрсөн "Гэгээн Муза" наадам дээр та туслах эмэгтэй дурийн номинацийн эзэн болчихоод сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлж "Ёо ёо" гээд л дуу алдаад байсан. Ер нь та их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байх аа?
-Ёстой сэтгэлийн хөдөлгөөнгүй /инээв/. Тоглосон юм аа. Ер нь жүжигчин хүмүүс юмаа нуудаггүй, үнэн амьдардаг гэж ярьдаг. Би өөрөө театр дотроо хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнтэйд орно. Амархан уйлж, амархан баярлана, амархан мартана гэх мэт.

"Гэгээн Муза" наадамд би шагнал авна гэж бодоогүй болохоор маш их гайхаж баярласан. Театрт маань ямар том уран бүтээлч ах эгч нар ажилладаг гэдгийг бүгд мэднэ. Тэдний хажууд би өөрөө хэн билээ, ямар хэмжээнд байгаа гэдгээ мэднэ шүү дээ. Тэгээд эд нараасаа түрүүлж шагнал авна гэж ерөөсөө итгээгүй болохоор маш их шоконд орсон. Шагнал авсан "Суудал" жүжгийн дүр маань их зовж бүтээсэн дүр болохоор бас их хайртай дүр. Энэ удганы дүрд би өөртөө байгаа бүх хүч чадлыг шавхсан.

-Таны тоглож, "Гэгээг Муза"-гийн "Шилдэг туслах дүр" номинацийн эзэн болсон удганы дүрийг туслах биш, гол дүр гэдэг юм билээ?
-Тийм, Туслах дүр гэдэг гол дүрээс илүү ачаалалтай байдаг л даа. Гэхдээ аль нь гол дүр, аль нь туслах дүр вэ гэдгийг найруулагч л шийдэж оруулна шүү дээ.

“Суудал” жүжигт өрлөг эх, удган эмэгтэй хоёр гол дүр байдаг. Хүн үзээд туслах дүр ч гэж бодож болно, гол дүр ч гэж бодож болно.

-Удганы дүрийг бүтээх гэж та удган эмэгтэйтэй уулзаж байсан гэж дуулсан юм байна. Кино, жүжигт өөр өөр дүр бүтээхийн тулд иймэрхүү судалгаа их хийж байсан уу?
-Миний жүжиглэсэн зүйл ихэвчлэн орчин үеийн жүжиг учраас хаа нэгтээ хоолонд орохдоо ч юм уу охид, хүүхдүүдийг хараад ажигладаг. Харин "Суудал" жүжгийн бэлтгэл шиг цаг гаргаж, бөөлөх, онгоддуудахыг харж байсангүй. Одмаа гэдэг удган эгч надад их тусалсан. Бүр сүүлдээ би өөрөө тэнгэр шүтдэг болж, тэр хүнийг багшаа болгосон. Бөө байна гэдэг хэцүү л юм байна лээ. Мөнхдорж багш надад "Удганууд дуулдаг юм. Дуул" гэхээр нь Одмаа эгчээс "Та гоё дуулаад байдаг. Тэр аяа заагаад өгчих" гэлээ. Гэтэл Одмаа эгч "Би дуулдагаа ч өөрөө мэдэхгүй байна. Ямар аяар дуулдагаа огт мэдэхгүй. Онгод орж ирэхэд тэрүүгээрээ л дуулж байгаа хэрэг" гэсэн. Тэгээд би дараа нь онгод орох үеэр нь бичиж авч байгаад сонсож, цээжлээд дуулах гэсэн боловч үнэхээр тогтоогдохгүй ая байсан. Яагаад ч тогтоож чадахгүй зовоод л гурван хоногийн дараа жүжиг эхлэх гээд сургуулилт хийж байсан чинь надад гэнэт ардын ч юм шиг ая толгойд ороод ирсэн. Урнаа эгчид очоод "Ийм ая байна" гэж аялж үзүүлэхэд "Ийм дуу байдаг юм" гэж байсан. Тэгээд л дуулж чаддаггүй Ганцэцэг анх удаа энэ жүжигт найман мөрт дуулсан.

-Та УДЭТ-д ороод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд амьдралд тань нилээд өөрчлөлт орсон биз?
-Амьдралын юм бүхнийг цагаанаар хардаг оюутан наснаасаа театрт ирээд долоон жил болжээ. Одоо би хүнтэй суучихлаа, хүүхдийн ээж болж, өөрөө хүн ургууллаа. Боловсрол ч дээшилсэн. Гэхдээ Ганцэцэг гэгч хүний үндсэн ноён нуруу нь хэвээрээ л байгаа. Жаахан намба суусан байх аа.

-Намба суусан гэж үү. Та хэдийд ч нэг л сахилгагүй шинжтэй харагдаад байдаг шүү?
-Хүүхдийн ээж болсон юм чинь жаархан намба суусан л байх /инээв/. Манайхан намайг "Ганцэцэг өөрөө хүүхэд юм шиг" гээд л инээлдээд байдаг. Ямар нэг баяр ёслол гэх мэтчилэн заримдаа бид хүүхдээ театр дээр их авчирдаг. Тэгэхээрээ би "Манай хүүхдийг харж байгаарай" гээд зугатаад алга болчихдог гэсэн. Гэрт нөхөр маань байхгүй бол хүүхэдтэйгээ үеийн юм шиг л ан мана байна шүү дээ.

-Тэгвэл хүүгээ өөртэйгээ яг адилхан болгоод байгаа юм байна. Дүүг нь хэдийд төрүүлэх гэж байна?
-Би нөхрөө "хүү" гэж дууддаг. Манай хоёр хүү хоёулаа надаас өдөр шөнөгүй хүүхэд л нэхээд байгаа. Хүү маань бүр дүүдээ нэр өгчихөөд "Ээжээ та Оргилыг хурдан гаргаад өг. Би Оргилыг тэргэн дээр суулгаад гадуур явна" гээд л байна. Ерөнхийдөө энэ жилдээ хөөрхөн охинтой болох зорилго байна. Хуанли харахгүй бол хүү гараад ирнэ байх /инээв/.

-Арван жилийн дараахи жүжигчин Ганцэцэгийг төсөөлвөл?
-Арван жилийн дараах ажлаасаа илүү амьдралаа л их төсөөлж байна /инээв/. Би гурван хүүхэдтэй болмоор байна. Манай нөхөр ч, хүү ч, би ч олон хүүхэдтэй болохыгл мөрөөддөг. Хүүхдүүд гэдэг цагаан цайлган, айл гэрийн жавар үргээдэг сайхан шүү дээ. Ажил явдгаараа явж, театр маань сайхан хөгжиж, улам сайжирсан байх болов уу.

-Одоо та дан ганц театрын цалингаар амьдрахгүй л байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр театраас гадуур хэр орлого олдог вэ?
-Театраас илүү орлогыг Батболд олж өгдөг шүү дээ. Цалингаасаа илүү орлого олохын тулд гэртээ л сайн байх ёстой /инээв/.

Яах вэ жүжигчин хүн болохоор шинэ жил гэх мэт янз бүрийн үеэр халтуур хийнэ. Зарим нэг санал ирдэг ч театрын уран бүтээлтэй давхцаад би тэр болгон оролцдоггүй. Давхцахгүй үед бол хошин шогт тогловол илүү хөгжих юм шиг санагддаг. Нөхөр маань тэр болгонд явуулах дургүй, гэрт л байхад дуртай байдаг. Тэгээд ч би "Өнөөдөр Батболд гэж хүн байгаагүй бол Ганцэцэг дан ганц театрт ажиллана гэдэг хэцүү байх" гэж боддог. Театрт энэ сайхан ахмад авъяастнуудтай мөр зэрэгцүүлэн ажиллуулах урмыг хайрлаж байгаа хүн бол миний хань шүү. Ханьдаа маш их хайртай.

-Таны ярилцлагыг хааяа уншиж байхад нөхрөө маш их хүндэлж, хайрладаг нь мэдрэгддэг. Таниар ингэж их хүндлүүлэх болсныг бодоход анх танд их л хүндэтгэл үзүүлж байсан байх даа?
-"Сэтгэлд нууцлагдсан амраг" жүжигт тоглож байхад манай нөхөр намайг анх харсан гэсэн. Миний төрсөн өдрөөр тоглодог жүжгийг үзсэн юм шиг байна лээ. Тэгээд л тайзан дээр хэн нь бүү мэд цэцэг өгч, утсаар л их ярьдаг байсан. Утсаар ярьсаар бид хоёр жилийн дараа уулзсан. Би утсаа гурав солиход тэр дор нь олчихдог байсан. "Яаж олсон юм бэ" гэхээр "Би тагнуулын байгууллагад ажилладаг юм" гээд л инээгээд байдаг. Одоо бодоход театраас л хүн өгдөг байсан шиг байгаа юм.

-Утсаар танилцаж уулзсан гэдэг сонин юм. Анх уулзахад танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Их нүдэнд дулаахан хүн санагдсан. Шалчигануур биш, түс тас зантай. Хоол идээд л утсаар яриад, ажилтай бол хүргэж өгөөд л явдаг байсан. Үгүй бол үгүй, за бол за зантай болохоор надад их таалагдсан. Тэгээд маш хурдан суучихсан.

-Таны ажил ихэвчлэн шөнө дуусна. Энэ бүхнийг гэр бүлийн хүн тань ойлгоход бэрх үе бишгүй л тохиолдож байсан болов уу?
-Хүүхэд төрөөгүй, дөнгөж суусны дараахан хэцүү л байсан. Хэрэлдэхгүй гэр бүл гэж юу байхав. Тэнэг л биш бол хэрэлдэж таарна шүү дээ. Хүчээр нэг нэгнийхээ юмыг өөртөө таалагдуулах гэж амьдрана гэж байхгүй болохоор ам мурийх тохиолдол зөндөө байсан. Одоо бол маш их ойлголог болж, Батболд “Би жүжигчдийг маш их өрөвдөж байна. Бусдын төлөө цаг наргүй ажиллах юм” гэдэг болсон. Баяр ёслол, амралтын өдөр амрахгүй хэцүү шүү дээ. Манай нөхөр амралтын өдөр амарч байхад би нэдэх, хоёрдахь өдөрт амардаг болохоор Батболд “Чамтай нэг тоглолт ч үзэж болохгүй юм” гэдэг. Зарим өдөр өглөө есөн цагт гараад маргааш өглөөнийх нь төрийн дуулалтай зэрэгцэж орж ирдэг. Энэ бүхнийг маш сайн ойлгодог болчихсон. Энэ зун намайг амарч байхад манай хүү нэг удаа "Ээжээ, та ерөөсөө ажилдаа явахгүй юм. Гайхаад байх юм" гэж байна. Би ч "Ээж нь амарчихсан" гэсэн чинь "Өө амардаг юм уу" гээд л байсан.

-Урлагийнхан  шөнө орой ажил ихтэй учраас гэр бүлийн хүн нь ойлгож, тэвчихгүй л бол хардаад амьдрал болдоггүй гэдэг. Та хэр их хардуулж байв?
-Би зөндөө хардуулж байсан. Хүн амьдралыг хоёр, гурав биш, нэг л өнгөрүүлнэ. Эхний амьдралынхаа төлөө л хүн үхэн үхэн үхэтлээ сайн сайхан, аз жаргалтай авч явах ёстой гэж боддог. Бид хоёрын хувьд хэн хэнд маань тэвчээр их шаардлагатай байсан. Манай нөхөр ялангуяа эхний хоёр жил намайг ойлгохгүй зөндөө л хардаж байсан. "Тэвч, итгэ, хүлээ. Тэгвэл чи ялна" гэдэг шиг тэвчээртэй л байх хэрэгтэй юм билээ. Харин одоо бол бүх юм өөр.

-Та театрт залуу жүжигчид театрт байхгүй байх үед орж ирсэн. Эмэгтэйчүүдээс та ганцаараа орж байсан байх аа?
-Нэг хэсэг тийм байсан. Саяхан эмэгтэй дөрөв, эрэгтэй есөн залуу жүжигчин авсан. Ер нь театрт авъяастайгаасаа илүү хүн чанартай хүн байх ёстой гэж боддог. Намайг СУИС-д анх орсон цагаас Лхасүрэн багшийн маань сургасан зүйл гэвэл "Ерөөсөө та нар хүн байх ёстой" л гэдэг сургааль. Тэр үед "Би насанд хүрчихсэн, хүн болчихсон шүү дээ" гэж боддог байлаа. Гэтэл хүн гэдэг хамгийн гол нь өөрийн төлөө биш, бусдын төлөө амьдарч чаддаг байх ёстой юм гэдгийг ойлгосон. Зах зээлийн энэ аягүй нийгэмд урлагийнхан их ядуу амьдардаг шүү дээ. Юугаараа өөрийгөө тэжээдэг вэ гэхээр бусдыг хайрлаж, бусдын төлөө явж чаддагаараа л гэж хэлнэ. Шинээр орсон 13 хүүхэд маань маш зөв хүмүүжилтэй, хөдөлмөрч, дайчин хүүхдүүд байгаа.

-Одоо та ямар жүжгийн бэлтгэлтэй байна вэ?
-"Нууц амраг чинь болъё" жүжгийн бэлтгэлтэй байгаа. Энэ сарын 29-ний өдрөөс эхлэн таван өдөр тоглох юм. Мөн манай театрынхан "Харц хатан" жүжгийг бэлтгэж, бүжиг, хоолойны дасгалд орж завгүй байгаа. Энэ жүжигт хамгийн гол нь жинхэнэ Монгол хүн, монгол хэл хэллэг гэж ямар байх ёстойг мэдэрч байгаа нь их сайхан болж байгаа. Үүнээс гадна ирэх сарын 13-наас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануураар явж,”Надаар тоглосон хайр”, “Ээжээ”, “Туйлшрал 2007” буюу “Миний секс амрагууд”, “Бардам туулай” гэх дөрвөн том уран бүтээлээ орон нутгийн үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа.  

М.Уранчимэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан