Нийслэлийн Мэдээллийн технологийн газар (НМТГ) нь Монгол Улсын Засгийн газрын
2005 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдан Засгийн газрын Мэдээлэл, Харилцаа
холбоо технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын баримтлах бодлого чиглэлийг нийслэлийн хэмжээнд
хангах, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтуудыг тодорхойлоход эрхэлсэн асуудлын
чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг,
зорилготойгоор байгуулагдан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2005 онд баталсан “Цахим монгол” Үндэсний хөтөлбөрийг
нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэхэд НМТГ Үндсэн
зорилго, чиг үүрэг биелүүлэх хүрээнд “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийг 2005 онд
боловсруулан батлуулж, хэрэгжүүлж байна. Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг
хөгжүүлэх төрийн бодлого, стратеги нь тус салбарыг улс орны нийгэм, эдийн
засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих үндсэн хэрэгсэл болгон
ашиглах, мэдлэгт суурилсан мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурийг бүрдүүлэхэд
чиглэгдэж байгаа ба “Цахим Улаанбаатар” хөтөлбөрт зохих тусгалаа олсон билээ.
Уг хөтөлбөрийн үндсэн зорилт нь:
Нийслэлийн төрийн захиргааны Үйл ажиллагаатай холбогдсон, хэрэгцээтэй мэдээллийг
иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгож төр, иргэдийн харилцан мэдээллийн
урсгалыг бий болгоно.
Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагааг онлайн
хэлбэрт шилжүүлснээр бичиг хэргийн бусад зардлыг хэмнэж дотоод үр ашгийг нэмэгдүүлэн
төрийн байгууллага хоорондын тасралтгүй хамтын ажиллагааг бүрдүүлнэ.
Төрийн ажил, үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж иргэд, олон нийтэд түргэн
шуурхай хүргэж Төр-иргэн, Төр-бизнес хувийн хэвшил гэсэн үйл ажиллагааны гинжин
холбоог үүсгэнэ. Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан олон талт
хэрэглээ, түүний дотор цахим засаг, зайны сургалт, эмчилгээ, оношлогоог хөгжүүлэх
юм.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх,
салбарын хөгжилд хувь нэмэр оруулах санал, санаачлага, хөрөнгө оруулалтыг
дэмжих явдал хамгийн чухал. Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд өндөр
хөгжилтэй бусад улс орны туршлага, мэргэжлийн тусламж дэмжлэг, хамтын
ажиллагааны үр ашигтай хэлбэр чухал ач холбогдолтой.
Компьютер, техник хэрэгслийн хэрэглээ
Мэдээллийн зуун болсон энэ үед байгууллага бүр интернэтэд холбогдож, ажилтан
албан хаагчид мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг байх нь чухал.
Шаардлага хангахгүй болсон хуучны компьютер, техник хэрэгсэл 2005 онд нийслэлийн
нутгийн захиргааны байгууллагуудад (ННЗБ) их хэмжээгээр байсан. Тэдгээрийг
актлаж, орчин үеийн хэрэглээний болон тусгай програм хангамжийн шаардлагад
нийцсэн компьютер, техник хэрэгслээр хангах бодлого баримталсны дүнд
компьютер, техник хэрэгслийн тоо, чанар эрс сайжирсан.
Байгууллага нь дотоод болон гадаад харилцаандаа мэдээллийн солилцоог хялбарчлах,
үйл ажиллагаа, ажилтан албан хаагчид болон дарга нарын хоорондын уялдаа
холбооны уян хатан, шуурхай байдал, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд
өөрийн гэсэн компьютерийн сүлжээтэй байх шаардлагатай байдаг. Иймд НМТГ-ын зүгээс
нөөц бололцоогоо ашиглах хийсэн болон мэргэжлийн заавар зөвлөгөө өгөн
ажилласны дүнд дотоод сүлжээтэй болсон байгууллагын тоо эрс өсчээ.
Төрийн
байгууллагуудыг вэбжүүлэх,
албан хаагчдыг
цахим шууданжуулах
“Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ННЗБ бүрийг вэб хуудастай, албан хаагч
бүрийг имэйл хаягтай болгох замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг
мэдээллийн технологиор дэмжих, иргэд байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах,
төрийн үйлчилгээнд ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго хэрэгжүүлж байна.
ННЗБ-уудын 2400 гаруй албан хаагчид имэйл хаяг нээн өгсөн.
НМТГ байгуулагдсан цагаасаа эхлэн ННЗБ бүрийг вэб хуудастай болгох зорилт тавин
ажилласан. Нөөц бололцоогоо ашиглан хийсэн болон мэргэжлийн заавар зөвлөгөө өгч
ажилласны дүнд 2005 онтой харьцуулж үзсэн судалгаагаар вэб сайттай байгууллага
71,69 хувь буюу 38 болж өссөн байна.
Мөн НМТГ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн вэб хуудас
www.ulaanbaatar.mn –ыг англи, монгол хувилбараар ажиллуулж байна. Энэ вэб
хуудаснаа НЗД-ын захирамж, тушаалууд, ННЗБ-уудаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүд,
зарлагдаж буй тендер, цаг үеийн байдлын талаарх бүх мэдээлэл тавигддаг. Тэдгээрийг
нийтэд нээлттэй, түргэн шуурхай хүргэн, тэдний өргөдөл, санал хүсэлт, гомдол,
нийслэлд тулгамдаж буй асуудлуудын талаарх нээлттэй хэлэлцүүлгийг онлайнаар хүлээн
авч ажилладаг. Иймээс ч www.ulaanbaatar.mn вэб хуудас хэдийнэ интернэтийн
орон зайд байр сууриа олон, интернэт хэрэглэгчдийн танил болжээ.
Тусгай хэрэглээний програм хангамжууд
“Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг бол төрийн
байгууллагын үйл ажиллагааг хялбарчлах, үр ашгийг нэмэгдүүлэхэд мэдээллийн
технологийг ашиглах явдал билээ. Тэр хүрээнд програм хангамжийн чиглэлээр
хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдъя. “Архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн
технологийг нэвтрүүлэх” нэртэй Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрийн хүрээнд
ННЗБ-уудад нэгдсэн журмаар ашиглах стандарт бүхий “Архив, албан хэрэг хөтлөлтийг
цахимжуулах” програм хангамж хийн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ программ
удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичиг бүртгэх, тараах,
шийдвэрлэлтэд хяналт тавих, албан хэрэг бүрдүүлэх зэрэг ажилбаруудыг
автоматжуулах замаар баримт бичигтэй ажиллах явцыг боловсронгуй болгон
мэдээллийн сан байгуулах, цахим хэлбэрээр солилцох, төвлөрүүлэн хадгалах, шуурхай,
хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Төрийн архивын баримтын агуулга, бүрэлдэхүүн,
байршлын талаархи хоёрдогч мэдээллээр нэгдсэн сан байгуулж, байгууллага,
иргэдэд цахим хэлбэрээр ашиглуулах боломж бүрдүүлнэ. Нийслэлийн Засаг даргын
“Албан хэрэг хөтлөхөд нэгдсэн код хэрэглэх тухай” 2007 оны дөрөвдүгээр сарын
24-ны 184 дугаар захирамжийг нийслэлийн бүх нутгийн захиргааны байгууллагуудад
хэрэгжүүлэх боломжтой. Цахим-байгууллага төсөлтэй буюу байгууллагын дотоод
бичиг хэрэг хөтлөлтийн програм хангамжтай холбогдон цаасны хэрэглээг 80 хувиар
халах боломжтой. Эцэст нь байнгын зардал багасах өндөр ач холбогдолтой.
Мөн байгууллагын өдөр тутмын дотоод үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор
НМТГ-аас “Цахим байгууллага” програм хангамж хийн ННЗБ-уудад ашиглаж эхлээд
байна. Энэ програм ч олон үр ашигтай. Төрийн захиргааны байгууллагуудын дотоод үйл
ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бичиг хэргийн болон бусад зардлыг хэмнэж
дотоод үр ашгийг нэмэгдүүлнэ. Байгууллагын дотоод сүлжээ, компьютерийн ашиглалтыг
сайжруулснаар дотоод зохион байгуулалт, ажлын бүтээмж дээшилнэ. Цаасны
хэрэглээг тодорхой хэмжээгээр халснаар цаг хугацаа, санхүүгийн хэмнэлт бий
болно. Ажлын явцыг тодорхой болгож системийг автоматжуулснаар ажлыг түргэн
хугацаанд гүйцэтгэж, хяналт сайжирна. Ажлыг гүйцэтгэх бүх явцыг байнга хянаж,
явц, үр дүнг хянах боломжтой. Цахим засаглалын гол суурь болох төрийн
захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн талаархи мэдээллийг
иргэдэд нээлттэй ил тод болгох ажлын суурь болно. Байгууллага бүрт үүсэх албан
бичгийн сан нь хоорондоо системийг зөрүүгүй болох ба нэгдсэн сан үүсгэхэд
хялбар болно.
Төрийн
ажил, үйлчилгээг мэдээллийн технологиор
Өнөөгийн байдлаар иргэн хүн төрийн захиргааны байгууллага дээр очоод мэдээлэл
олж авахад бэрхшээлтэй. Ямар материал хаанаас хэрхэн цуглуулах нь тодорхой
биш. Зөвхөн тухайн хариуцсан мэргэжилтнээс лавлагаа авах шаардлагатай болдог.
Иймээс нэг мэргэжилтээс мэдээлэл лавлагаа авахын тулд олон хүний цаг, ажил
алдагддаг. Үүнийг шийдэхийн тулд иргэдэд мэдээллээр үйлчлэх хуруу мэдрэгч дэлгэц
бүхий компьютер байрлуулах шаардлагатай гэсэн шийдвэр хэрэгжих түвшинд явж
байна. Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулж чанар хүртээмжийг
сайжруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын талаарх мэдээллийг
нэг дороос хүртэх боломжийг бүрдүүлэх, мэдээллийн хомсдолыг багасгах
зорилготой хуруу мэдрэгч дэлгэц бүхий мэдээллийн компьютеруудыг ННЗБ-ууд болон
төвлөрсөн үйлчилгээний газруудад байрлуулан ажиллуулахаар төлөвлөн ажиллаж
байна.
НМТГ 2007 онд НЗДТГ, Баянгол, Баянзүрх дүүргийн байруудад дөрвөн ширхэг хуруу
мэдрэгч дэлгэц бҮхий мэдээллийн компьютерууд байрлуулсан. Тухайн байгууллагын
үйлчилгээ, бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй заавар, албан хаагчдын талаарх
мэдээлэл зэрэг мэдээллийг хэрэглэхэд хялбар програм хангамжаар буюу хүссэн
иргэн offline горимоор танилцах боломжтойгоор байрлуулан ажиллуулаад байна.
Цаашид өргөжүүлэх зорилготой. Ингэснээр иргэд ННЗБ-уудын талаарх өдөр тутмын
мэдээлэл, үзэх, танилцах шаардлагатай бүхнийгээ вэб хуудсаар авахад
нээлттэй. Улмаар санал хүсэлтээ өгөх, зарим тусгай зөвшөөрөл хүсэх, хариу авахад
ч цахим харилцаа бий болгох боломжтой. Нийслэлийн удирлагуудаас гаргасан мөрдөгдөж
байгаа захирамж, тушаал, журамтай танилцах, загварын дагуу өргөдөл бичих,
маягтаа бөглөх боломжтой online горимоор хуруу мэдрэгч дэлгэцийг ажиллуулна.
Энэ аргын давуу тал нь НТЗБ-уудын талаарх мэдээлэл авах олон шат дамжлага,
иргэдийн бухимдал багасна. Төрийн албан хаагчдын ачаалал буурч, хөдөлмөрийн бүтээмж
нэмэгдэх боломжтой.
Төрийн
ажил, үйлчилгээг онлайнаар хүргэнэ
“Төрийн ажил, үйлчилгээг онлайнд шилжүүлэх судалгаа хийх” төслийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 62 байгууллагын үйлчилгээний талаархи
мэдээллийг авч, нэгтгэл, шинжилгээ, боловсруулалт хийсний үндсэн дээр
байгууллага нэг бүрийн шат дамжлагыг тодорхойлон гаргасан. Үйлчилгээний эцсийн үр
дүн гарах хүртэлх шат дамжлага тус бүр дээр иргэд, ААН-ээс гарч байгаа мөнгөн
дүн, цаг хугацаа тус бүрээр нарийвчилсан задаргаатай үйлчилгээний материал
боловсруулан бэлтгэж гаргасан. Үйлчилгээ тус бүрийг аль шатанд нь онлайн болгож
болохыг тодорхойлох ажил хийгдсэн. Нийт 322 төрлийн үйлчилгээнээс 103 нь бүрэн
онлайн болох боломжтой. 167 нь хагас онлайн болох боломжтой байна. Үлдсэн 52 нь
онлайн болох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Онлайн болох боломжтой, хагас
онлайны боломжтой 270 төрлийн үйлчилгээнд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт,
ашиг тусыг бодитой тооцсон. Төрөөс иргэд, байгууллагуудад үзүүлдэг онлайны
боломжтой үйлчилгээнүүдийг программчлан, цахим хэлбэрт оруулах ажлын хүрээнд
шаардагдах төсөв, өртгийг тооцон гаргалаа.
Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийг хурдасгана
НМТГ байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөр, төслүүдийн
санхүүжилт төсөвт олгогддоггүй нь олон байлаа. Нөөц бололцоогоо ашигласны дүнд
“Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн суурь бэлтгэл болох нэг, хоёрдугаар
зорилтууддаа хүрэх тун дөхжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын “Цахим
засаглалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г нийсэлийн нутгийн захиргааны
байгууллагуудад бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд бэлэн болжээ гэсэн үг юм.
Цаашдын зорилго, төлөвлөгөөний хувьд улс орны эдийн засгийн өсөлтийг
хангагч, нийгмийн хөгжлийг хурдасгагч хүчин зүйл болсон мэдээлэл, харилцаа
холбооны салбарыг нийслэлийн хүрээнд хөгжүүлэхийн тулд дараахь ажлуудыг ойрын
хугацаанд хийж хэрэгжүүлэх явдал. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн
ноён нуруу болсон өндөр хурдны сүлжээгээр ННЗБ-уудыг холбох асуудал нэн тэргүүний
шаардлага. Нэгдсэн сүлжээг байгуулснаар “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн
хамгийн гол зорилт болох төр-иргэн-хувийн хэвшил гэсэн холбоог бий болгон
“Цахим Засаглал” хөтөлбөрийн төгсгөлийн үе шатуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
ННЗБ-ууд өндөр хурдны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор мэдээллийн технологийн
дэвшилтэт технологи ашигласан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг
хамарсан дотуур холбоо” төслийг хэрэгжүүлж болно. Улаанбаатар хотод мэдээлэл,
харилцаа холбооны чиглэлийн бизнесийн байгууллагуудыг зохицуулан, дэмжиж
хянадаг эрхзүйн орчин сайн бүрдээгүй байна. Иймээс нийслэлийн хүрээнд хэрэгжих
журам, стандартыг шинээр гаргах шаардлагатай. Дараахь журам, стандартыг
нийслэлийн төрийн захиргааны байгууллагын зүгээс гаргаж, хэрэгжүүлбэл
зохистой байна. Үүнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын техник хэрэгсэл,
тоног төхөөрөмж худалдаалах, засвар үйлчилгээ явуулах талаар. Интернэтийн үйлчилгээ
үзүүлж буй байгууллагуудын гэрлийн шон, барилга байгууламжийн дээвэр дамжуулсан
таталтын талаар. Үүрэн телефон, утасгүй интернэт, богино долгионы радио гээд
агаарын давтамж ашиглалтын талаар. Эцэст нь цахим тоглоомын газруудын талаар
журам, стандарт нэн шаардлагатай байна. Эдгээр журам, стандартыг гаргаснаар
мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг хурдасгах, шударга өрсөлдөөн бий болгох,
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах боломжтой.
Хороодын бүртгэл мэдээллийн систем, сан байгуулахын тулд Ерөнхий сайдын 4 дүгээр
захирамжийн хүрээнд Монгол Улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий
болгох ажлын бэлтгэлийг ханган, хороодод анхан шатны бүртгэлийг нэгдсэн
стандартын дагуу явуулах, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг далайцтай зохион байгуулах
шаардлагатай байна.
Болдсайханы Хажидмаа