Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн "Энэ аппарат бол манай эрүүл мэндийн салбарт орж буй маш том хөрөнгө оруулалт. Манай тасаг үндсэн дөрвөн чухал үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, радиоиммунологийн лаборатори, өвчин эмгэг, хавдрын үе шатууд тодорхойлох, эмчилгээний хяналт хийх зэргийг хариуцдаг.
Энэ аппарат нэвтэрснээр энэ чиглэлд үйлчлүүлэх гэж буй олон үйлчлүүлэгчийн чирэгдэл багасах, олон шинэ технологи нэвтэрнэ гэж үзэж байна" гэв.
Цөмийн анагаах ухаан нь хүний бие махбодын хэвийн болон эмгэг үйл явцыг цацраг идэвхт изотопын тусламжтайгаар оношлох, эмчлэх аргыг хөгжүүлсэн шинжлэх ухааны залуу салбар юм.
Монгол улсад УНТЭ-д анх 1975 оны 3 сарын 31 өдөр Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар тухайн үеийн Улсын Клиникийн төв эмнэлгийн дэргэд “Цөмийн онош зүйн лаборатори” нэртэйгээр шинэ тасаг байгуулагдаж Монгол улсын анагаах ухааны салбарт цөмийн технологийг нэвтрүүлсэн анхны тулгын чулуу болон өдгөө тасралтгүй 50 жил улсын хэмжээнд үйлчилгээг үзүүлж байна.
2012-2013 оны төслийн хүрээнд ОУАЭА-ийн болон Монгол улсын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Анхны хосолмол оношилгооны технологи болох 2 толгойт СПЭКТ/КТ дижитал гамма камер авч суурилуулсан.
Энэхүү дэвшилтэт орчин үеийн хосолмол СПЭКТ/КТ аппаратыг суурилуулснаар оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж, эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношлохоос гадна нэг шинжилгээний аргаар авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломжтой болж байна.
Мөн оношилгооны зөрүү гарах эрсдэлийг бууруулах төдийгүй дараах оношилгоо, эмчилгээний аргачлалуудыг шинээр хийх боломжтой болсон.