gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ зарлав

Э.Энхмаа
Улс төр
2025-08-26
3
Twitter logo

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2025.08.25/ болжээ. Намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог 8-р сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан ба уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Мөн АН-ын Их хурлыг 8-р сарын 31-нд хуралдуулахаар товложээ. 

АН-ын Үндэсний бодлогын хороо болон Намын Их хурлын бэлтгэл ажилтай холбоотойгоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Галиндэв тэргүүтэй намын удирдлагууд өчигдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Намын дарга нартай цахим уулзалт хийв. Уулзалтаар өнгөрсөн 5-р сард орон даяар хэлэлцүүлсэн Үндсэн дүрмийн төслийн эцсийн хувилбарт хэрхэн санал авах болон бусад асуудлаа хэлэлцсэн байна.

АН-ын дарга Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар огцроход намын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн. Удахгүй болох Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэх асуудлуудын нэг нь намын дараагийн даргыг сонгохтой холбоотой асуудал байх нь тодорхой юм.

АН-ын даргын сунгаанд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нар нэрээ дэвшүүлэхээ зарласан бол УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын нэр  яригдаж байна. Ардчилсан намын даргыг намын бүх гишүүдийн саналаар сонгоно. 

Намын дүрмийн шинэчлэл болон шинэ даргыг сонгохтой холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нар өчигдөр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Хуулийн хүрээнд бид эхлээд дүрмээ шинэчлэх, дараа нь даргаа сонгох нь эрэмбийн хувьд зөв юм. АН-ын удирдлагууд 2017 оны намын даргын сунгаанаас хойш гишүүдээсээ санал авсангүй, гишүүдтэйгээ уулзсангүй. Ардчилсан нам даргын асуудлыг ярихын өмнө нийт гишүүдийнхээ саналд үндэслэн намын дүрмээ шинэчлэн батлах ёстой.  

Намын дарга нэрээ дэвшүүлэх эсэх асуудлаар тэрбээр, Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг  дэмжих нэр дэвшигчийг би дэмжинэ. Харин энэ төслийн эсрэг байр суурьтай хүн нэрээ дэвшүүлбэл би намын даргад нэрээ дэвшүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, АН-ын даргын сонгууль болно гэсэн шийдвэр гарлаа. Дүрмийнхээ дагуу, хууль ёсны сонгууль болбол өрсөлдөнө. Үүний төлөө багагүй хугацаанд бэлдэж байна гэв.
Эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарлаад байна.

Намын дүрмийн шинэчлэл болон дараагийн даргыг сонгох асуудал АН-ын фракцуудын дунд ид хэлэлцэгдэж буй бөгөөд сөрөг хүчин 9-р сарын 15-нд эхлэх УИХ-ын намрын чуулганаас өмнө дотоод асуудлаа цэгцлэхээр шат шатны хурлуудаа зарлаад буй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан