“Бидний ус - Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 4-10-ны өдрүүдэд “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна.
Энэхүү танин мэдэхүйн арга хэмжээний үеэр усны үнэ цэн, ухаалаг хэрэглээ, ус дахин ашиглалт, бохирдлыг бууруулах зэрэг устай холбоотой асуудлуудын талаар залуучууд мэдлэг мэдээллээ хуваалцав.
Мөн Усны Компактын бүтээн байгуулалтууд, нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологи, инновацыг танилцууллаа.
Энэ долоо хоногийн турш усны салбарын байгууллагууд, Усны компактын оролцогч талуудын нээлттэй мэдээллийн өдөрлөг үргэлжилнэ. Өнөөдөр Усны газрын дарга З.Батбаяр оюутнуудад “Хот, суурины ус хангамж, усны нөөцийн зохистой менежмент” сэдвээр лекц уншлаа.
-181608-1431980158.jpeg)
Тэрээр “Бид усыг олон талаас нь харах ёстой. Усаа бүх талаар нь таньж мэдээд, бидний амьдралд ямар нөлөөтэй, Улаанбаатар хотын сайхан амьдрал усан дээр суурилж байдгийг хүн бүр мэддэг байх ёстой. Өнөөдөр оюутнуудад ус, усны нөөц, саарал ус, түүнийг хэрхэн ашиглах боломж зэрэг олон сэдвээр мэдлэг, мэдээллээ хуваалцлаа. Халаалт, дулаан хангамжийн оюутнууд саарал ус, ус дахин ашиглах тухай сонирхож асууж байна. “Усан тойрог” үзэсгэлэн цагаа олсон, мэдлэг түгээсэн арга хэмжээ болж байна” гэв.
Оюутнууд “Гадаа, ийм сонирхолтой лекцэнд анх удаа суугаад харах өнцөг маань өөрчлөгдөж байна. Усны талаар ийм өргөн мэдлэгтэй хүнээс лекц сонсоод, биширч байна. Ус хангамжийн инженерчлэл, усаа хайрлах, усны нөөцийн талаар, усыг яг одооноос л хайрлах ёстой гэдгийг үүгээр өнгөрч яваа хүн бүр анхаарч, сонсоосой гэж хүсэж байна” гэж байв.
-181630-1974124967.jpeg)
Маргааш Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батдэлгэр “Хаягдал ус ба ус дахин ашиглалт”, энэ сарын 8-нд УСУГ-ын Усны төв лабораторийн менежер Ц.Болормаа “Усны чанар, шинжилгээ, лаборатори”, 9-нд Монголын МСС-ийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батсүх “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи”, 10-нд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Усны салбарын цахим дэвшил” сэдвээр лекц уншина.
Мөн залууст зориулсан кино үдэш, яруу найргийн үдэш зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг хүргэх юм.
###
Монголын Мянганы сорилтын сан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.