gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Алтаншагай: Өмчгүй төр хүчгүй. Үнэ нэмж, ажил хаялаа гээд яаж ч чадахгүй

Б.Азбаяр
Улс төр
2025-12-25
73
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 42 минут
2025.12.25

УИХ-ын чуулганы нэгдсэн худалдаан болж байна. 

Хэлэлцэх асуудлын дарааллаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай үг хэлж, асуулт асуулаа.

-Өмч хувьчлалд маш болгоомжтой хандаж байгаа. Учир нь 1992-2000 оны хооронд хийгдсэн өмч хувьчлалын талаар монголчууд нэг л өглөө хоосон хоцорсон гэсэн нийтлэг ойлголт нийгэмд тогтсон. Тухайн үеийн эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан дарга нар төрийн өмчийг ерөнхийдөө өөрсдөө хувьчилж авсан гэх дүр зураг өнөөг хүртэл яригддаг.

Мөн тухайн компаниудад ажиллаж байсан төрийн өмчийн бүх ажилчин, албан хаагчдыг гудамжинд гаргасан, олон компани дампуурсан бодит жишээ бий. Төрийн өмчит компаниуд хувийн хэвшилд шилжих явцад ажиллагсдаа олноор нь цомхотгож, ажлын байргүй болгосон нь үнэн.

Одоо яригдаж байгаа мэдээллээр бол ажилчин, албан хаагчдыг хэвээр үлдээнэ, цомхотгохгүй гэж байна. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хэрэгжихэд маш бэрх. Компанийг хувьчилж авсан тал менежмент сайжруулна, үр ашиг нэмэгдүүлнэ гэж эхэндээ ярьдаг ч эцэст нь ажиллагсдыг дарамталж, шахаж, өргөдөл өгүүлэн цомхотгож, байж суух газаргүй болгодог жишээ олон.

Стратегийн ач холбогдолтой, суурьшсан төрийн өмчит компаниуд, тухайлбал цахилгаан, дулаан, эрчим хүчтэй холбоотой компаниуд байна. 51 хүртэлх хувийг төрд хадгална гэж ярьж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн 49:51-ийн жишээн дээр бид бүхэн юу болсныг мэднэ. Хоёр тал болж, дотооддоо байнгын маргаантай, тендер, худалдан авалт нь хэрүүлтэй, шүүхийн асуудал тасардаггүй байдал үүссэн.

Ийм нөхцөл байдал дахин давтагдах магадлал нэгдүгээрт, маш өндөр, хоёрдугаарт, өмч хувьчлал бодит үр өгөөж өгсөн сайн жишээ бараг байхгүй.

Жишээлбэл, 2015 онд хувьчлагдсан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг буруу өмч хувьчлал хийгдсэн гэж үзэн 2022 онд буцаан авсан. Тус үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилсан боловч эргээд авахад 800 тэрбум төгрөгийн өртэй, бүх шатны шүүхийн маргаантай байсан. Одоо ч шүүхийн маргаан нь бүрэн дуусаагүй байхад дахин ийм процесс руу орох боломжтой юу?

Стратегийн ач холбогдолтой төрийн өмчит компаниудыг хувьчилсны дараа үнэ нэмэх, ажил хаях, үйлчилгээгээ зогсоох зэрэг эрсдэл үүсвэл төр, иргэд бид яах вэ? Ус, дулаан, цахилгааныг “крантаа хаагаад” зогсоовол бид эсэргүүцэх боломжгүй, үнээ нэмбэл дуугүй хүлээж авах нөхцөл байдал үүснэ.

Иймд энэ эрсдэлээс хамгаалах бодит механизм бий юу? Оруулж ирж буй хуулиудад стратегийн төрийн өмчит компаниудыг хувьчилсны дараах хамгаалалт, хяналт хэрхэн тусгагдсан бэ? Мөн эдгээр компаниудыг хувьчилснаар хэдий хэмжээний мөнгө төвлөрөх вэ, тэр мөнгийг юунд, хэрхэн зарцуулах вэ?

Эдгээр асуудлаар тодорхой хариулт, нэмэлт тайлбар өгнө үү. 

Мөн төр алдагдалтай ажиллаж байсан ч тухайн алдагдлыг өөрөө үүрч, нийгмийн ачааллыг дааж явах бодлогын сонголт зарим тохиолдолд зөв байдаг гэдгийг анхааруулж хэлмээр байна.

Төрийн өмчит компаниудын хувьд менежментийг сайжруулах, улс төрөөс ангид байлгах чиглэлд бодит ажил, бодит механизм бий юу гэдгийг тодруулмаар байна.

Тухайлбал, Нэгдүгээрт, удирдлагын сонгон шалгаруулалт бодитоор, журмынхаа дагуу явагдаж чадаж байна уу?

Хоёрдугаарт, уг шалгаруулалт нь хэн нэгний захиалга, нөлөөнд автдаггүй гэдгийг хэрхэн баталгаажуулж байна вэ?

Улс төрийн хүрээнд хэн нэгний хүн томилогдсон, урьдчилан тохирсон, лоббидоод тэнцчихсэн гэх мэт яриа тасралтгүй сонсогддог. Сонгон шалгаруулалт нь үнэхээр ил тод, шударга явагдаж байгаа эсэх дээр олон нийтийн эргэлзээ байсаар байна.

Иймд дээрх асуудлуудаар тодорхой тайлбар, бодит хариулт өгнө үү. 

ШУУД ҮЗЭХ:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан