gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Такэбэ Арата: "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөхөд анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна

Б.Азбаяр
Улс төр
2026-04-30
Twitter logo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар нар өнөөдөр /2026.04.30/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн босгон дээр, гал морин жилд манай улсад айлчилж байгаа зочдод талархал илэрхийлэв.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата, Байнгын хороодын удирдлагууд цаг зав гарган хүлээн авч буйд талархахын сацуу олон улсын өнөөгийн нөхцөл байдалд манай хоёр улсын харилцаа чухал гэдгийг, 2025 онд Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал нь хоёр орны дипломат харилцааг урагшлуулсан, монголчууд халуун дулаанаар хүлээн авсан явдлыг онцоллоо.

Мөн аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх бүтээн байгуулалтыг дэмжих, бодлогын түвшинд хэлэлцэн, шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүсэв. 

Байнгын хорооны дарга Р.Сэддорж, 2015 онд Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг либералчлах чухал алхам болсон хэдий ч бүтцийн тэнцвэргүй байдал хадгалагдаж, Монголын талаас экспортын хэмжээ жил ирэх тусам буурч, Японы талаас өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй, хэлэлцээрийн бодит үр өгөөж хангалтгүй байна.

Тиймээс тоо ширхэгт бус “илүү үнэ цэнтэй экспорт хийх” стратегиар, хэрэгжилтийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч, хариуцсан Дэд хороодыг идэвхжүүлнэ гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн оролцоог бодитоор дэмжиж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг Монголд бизнес эрхлэхийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг боловсруулах үйлдвэрлэлд чиглүүлэх, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага тогтоосон эрх зүйн зохицуулалтыг эргэн харах чухал талаар хөндөв.

Харин Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, улс орнуудын парламентын найрамдлын бүлгүүдээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь Япон-Монголын бүлэг болохыг тодотгоод, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хуралд Япон улсад суралцаж төгссөн инженер, багш мэргэжилтэй гишүүд цөөнгүй байдаг, өөрөө ч тус бүлгийг ахалж ажилласан тухай, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг жишээ авч дурдаад, Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын дэд хороо ажилладаг, эдгээр нь харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэлээ. 

Талууд энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын түвшинд эдийн засгийн болоод, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий хэлэлцээрийг дэмжих асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан