Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин-2025” хүндэтгэлийн хурал боллоо.
Энэ удаагийн хурлын үндсэн илтгэлийг МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Батсүрэн “Хуралдайн тухай /1200–1300/” сэдвээр тавьсан. Энэхүү сэдвээр тухайн үед хэдэн төрөл, ямар хэлбэрийн хуралдай зохион байгуулдаг байсан, хаана, ямар давтамжтай хуралддаг байсныг танилцуулахыг зорьжээ.
Тэрбээр "Их Монгол Улсын хуралдай нь төрийн хамгийн том бүтэц болж, хаан сонгох, төрийн бодлого тодорхойлох, гадаад дотоод бодлогын томоохон асуудлыг хэлэлцэх үндсэн үүрэгтэй байсан. Судалгаагаар хуралдайн төрлийн тоо өмнөх ойлголтоос нэмэгдсэн ч энэ чиглэлийн судалгааг цаашид нарийвчлан гүнзгийрүүлэх шаардлагатай.
Хаан сонгох хурал бол хамгийн том хуралдай. Үүний дараа дайн байлдаан, алба гувчуур, эдийн засгийн асуудал хэлэлцэх хурлууд орно. Мөн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг тодруулах, саад бэрхшээлийг засах зорилготой хуралдайнуудыг мөн зохион байгуулдаг байв.
Түүнчлэн 12-р зууны зарим хуралдаанд жирийн харц иргэд оролцож, ноёдод хатуу шүүмж хэлдэг байсан тохиолдол бий. Хуралдайг өнөөгийн улс төрийн тогтолцоотой шууд дүйцүүлж ойлгох боломжгүй" гэлээ.
Хурлын бас нэг үндсэн илтгэлийг МУИС-ийн Археологи, Антропологи, Хүн амзүйн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат “Дундад зууны монголчууд перс номын чимэглэл зурагт” сэдвээр тавьсан юм.
Тэрбээр номын чимэглэл зургууд нь зөвхөн урлагийн бүтээл бус, тухайн үеийн түүх, соёл, ард түмний ахуй амьдрал, төрх дүрслэлийг өгүүлэх үнэт сурвалж болдог гэдгийг онцоллоо.
Түүний тайлбарласнаар 13-16 дугаар зуунд Монголын эзэнт гүрэн болон түүний залгамжлагч улсуудын түүхийг судлахад перс номын чимэглэл зургууд чухал эх хэрэглэгдэхүүн болдог.
Монголчуудын соёлын бодлого 13-14 дүгээр зуунд хүчтэй хэрэгжсэнээр Исламын ертөнцөд ном чимэглэх урлаг үсрэнгүй хөгжиж, бичвэрийн үйл явдлыг дүрслэн тайлбарласан зураг, уран бичлэгийн хослолоор шинэ түвшинд хүрсэн байна.

Жишээ болгоод ярихад, Цагаадайн улс баруун, зүүн гэж хоёр хуваагдсан. Зүүн Цагаадайн улс “Монголистан” хэмээн нэрлэгдэн өнөөгийн Шинжаан орчимд оршиж байсан зэрэг түүхэн баримтууд бий. Мөн түүний зарим хэсэг Энэтхэгт шилжин очиж Их Могол улсыг байгуулан 800-аад он хүртэл оршин тогтносон.