Иргэн А, Б хоёр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. Иргэн А хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Иргэн А гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргаагүй. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрчээ.
Нэр бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б бүртгэлтэй байсан. Тэрбээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон төрсөн эцэг, эх, дүүгээс шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах замаар өмчлөх эрхийг олж авсан гэж мэдүүлжээ. Гэвч тухайн хөрөнгүүд нь гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон тул гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж шүүх үзсэн байна.
Б нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлжээ.
Мөн Б нь “Тухайн хөрөнгүүдийг бий болгоход А мөнгө оруулаагүй” гэжээ. Энэ тайлбар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг орлого олсон эсэхээс үл хамааран хамтран өмчлөх эрхтэй гэж заасанд нийцээгүй гэж шүүх дүгнэсэн байна.
Түүнчлэн Б нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлжээ. Ингэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүний буюу А-ийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй аж.
Иймд Б-ийн бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг А мөнгөөр тооцож гаргуулахаар шаардах эрхтэй юм байна. Иймд шүүхээс Б-ийн бусдын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг төгрөгөөр тооцон гаргуулахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх