Монгол-Оросын их сургуулиудын ректоруудын анхдугаар форум Улаан-Үд хотод болж байна.
Монгол Улсаас Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй 60 шахам төлөөлөгч уг форумд оролцож байна. Форумын эхний өдөр Буриадын Их сургууль дээр "Монгол хэл, соёлын" Төвийн нээлт болов.
Хоёр улсын сайд нар Боловсролын салбарын хамтын ажиллагааны таван жилийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Мөн их сургуулиуд хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрүүд явагдаж байна гэж Боловсролын яам мэдээлэв.