gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Бид Мобикомын философийг баталж, түүндээ залууст дасан зохицоход нь тусална гэж тусгасан”

Б.Эрдэнэчимэг
Бизнес
8 цаг 52 минутын өмнө
98
Twitter logo

Мобиком группийн Хүний нөөцийн газрын захирал Б.Соёлчимэгтэй ажилтнууд, түүний гэр бүлийн сайн сайхан байдлыг хэрхэн дэмжиж буй талаар ярилцав. Манай улсын харилцаа холбооны анхны компани болох Мобиком групп цаашид технологийн компани болж үйл ажиллагаа тэлнэ гэдгээ олон нийтэд зарласан юм.

-Мобиком группийн хүний нөөцийн бодлого, стратегийн онцлог юу вэ?
-Компанийн дунд хугацааны стратеги нь хүний нөөцийн бодлогыг тодорхойлох гол үндэс болдог. Аливаа байгууллага хаашаа чиглэж буй, ямар зорилгод хүрэхийг хүсэж байгаагаас шалтгаалан хүний нөөцийн бодлого нь ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хөгжүүлэх, оновчтой байршуулж, байгууллагын амжилтад хувь нэмэр оруулахыг чиглүүлдэг.

Мобиком Групп саяхан 2030 он хүртэлх дунд хугацааны төлөвлөгөөгөө баталж, харилцаа холбооны компаниас технологийн компанид шилжих стратегийн зорилгоо албан ёсоор зарласан. Энэхүү томоохон өөрчлөлтөд нийцүүлэн бид хүний нөөцийн бодлогоо шинэчлэн боловсруулж, ирээдүйн хэрэгцээт ур чадвар, шинэ ажлын байруудыг тодорхойлох судалгааг эхлүүлээд байна.

Мобиком Групп 2030 он хүртэлх дунд хугацааны төлөвлөгөөгөө баталж, харилцаа холбооны компаниас технологийн компанид шилжих стратегийн зорилгоо албан ёсоор зарласан

Жишээлбэл, хиймэл оюун ухаан болон машин сургалт зэрэг технологийн чиглэлд шаардлагатай хүний нөөцийг хэрхэн төлөвлөх, хөгжүүлэх, бэлтгэх талаар онцгойлон анхаарч байна. Программчлалын нарийн зааварчилгаагүйгээр системүүдийг өөрөө суралцах боломжийг олгодог эдгээр технологиуд нь бидний ирээдүйн өсөлтийн гол хөшүүрэг байх юм.

Манай хүний нөөцийн бодлогын цөмд “хүн” гэдэг үнэт зүйл оршдог. Ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэн, урт хугацааны амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Мобиком Групп технологид суурилсан ирээдүйн компани болох замаа хамтдаа бүтээж байна.                           

-Хөдөлмөрийн зах зээлд залуу үеийнхэн зонхилж байна. Үе хоорондын ялгааг хүний нөөцийн бодлогоороо хэрхэн зохицуулж байна вэ?
-Гэр бүлийн жишээгээр авч үзвэл, 18 настай болон 1 настай хоёр хүүхэдтэй эцэг эх тэднийг хүмүүжүүлэхдээ тус тусад нь огт өөр арга барил хэрэглэдэггүй. Харин хүүхдийг өсгөх, төлөвшүүлэхэд баримталдаг нийтлэг хандлага, үнэт зүйлс, тогтсон аргачлалтай байдаг. Үүнтэй адил байгууллага ч мөн ажилтнуудын нас, үеийн ялгааг үл харгалзан нэгэн ижил соёл, үнэт зүйлсийн дор тэднийг нэгтгэх нь илүү оновчтой, тогтвортой шийдэл юм.

Манай хүний нөөцийн бодлогын цөмд “хүн” гэдэг үнэт зүйл оршдог. Ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэн, урт хугацааны амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний эрхэм зорилго

Хүний нөөцийн бодлого нь үе тус бүрд зориулсан ялгаатай арга барилаас илүүтэйгээр ажилтнуудыг байгууллагын соёлд хурдан, үр дүнтэй дасан зохицуулах, тухайн соёлыг хүлээн зөвшөөрч, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Энэ хүрээнд соёлын уялдаа, хандлага, үнэ цэнэ, зан үйл, удирдлагын хэв маяг зэрэг нь ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд байнга шингэсэн байх шаардлагатай.

Мобиком групп өнгөрсөн 29 жилийн хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц, тогтвортой байгууллагын соёлыг бүрдүүлж чадсан. Манай ажилтнууд "Мобикомын соёл гайхалтай, сайхан" гэж үнэлдэг хэдий ч, яг юунд үндэслэж ийм мэдрэмж төрдөг болох нь тодорхойгүй байсан. Тиймээс бид өнгөрсөн жил компанийн бүхий л түвшний ажилтнуудын оролцоотойгоор байгууллагын соёлын үнэлгээ, тодорхойлолтыг хийж, Мобикомчуудын баримтлах философийг (Mobicore Philosophy) тодорхойлсон.

Энэхүү философи нь бидний нийтлэг үнэт зүйлс, харилцааны хэв маяг, хамтын амжилтад хөтлөх хандлага юм. Цаашид бид ажилтнуудын нас, үүрэг хариуцлага, туршлага зэргээс үл хамааран энэхүү философийн дагуу ажиллах, хамтдаа нэг соёлын дор нэгтгэгдэн, өсөж хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Ажилтнууд шинэ орчинд хурдан дасан зохицож, бүтээлч оролцоотой байх нөхцөлийг бүрдүүлэх гол хэрэгслүүдийн нэг нь байгууллагын дотоод дүрэм, журам, бодлого, удирдамжууд

Ажилтнууд шинэ орчинд хурдан дасан зохицож, бүтээлч оролцоотой байх нөхцөлийг бүрдүүлэх гол хэрэгслүүдийн нэг нь байгууллагын дотоод дүрэм, журам, бодлого, удирдамжууд юм. Энэ бүхэн нь байгууллагын соёлыг бодитоор хэрэгжүүлэгч суурь хэрэгслүүд болж ажиллана.

Бидний зорилго бол эдгээр ажилтныг нас, үүрэг, туршлагаас нь үл хамааран нэг соёлын доор нэгтгэн, ажиллах орчин, дасан зохицох аргачлал, хөгжлийн боломжийг адил тэгш олгох явдал юм.

-Залуус хэдэн хувийг эзэлдэг вэ?                  
-30 хүртэлх насны ажилтнууд манай нийт ажиллах хүчний 30-40 хувийг бүрдүүлж байгаа нь Мобиком групп залуу үеийн төлөөллийг идэвхтэйгээр нэгтгэж, тэдний ур чадвар, хүсэл тэмүүлэлд тулгуурлан хамтдаа өсөн хөгжих боломжийг бүрдүүлж буйн илрэл юм.

Шинэ төгсөгч, оюутнуудыг ажлын байранд шууд бэлтгэх зорилгоор бид дараах хөтөлбөр, уян хатан боломжуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:

Дуудлагын төвд их дээд сургуулийн оюутнуудад зориулсан уян хатан цагийн ажил санал болгож, хичээл, ажлын амьдралыг хослуулах нөхцөлийг бүрдүүлдэг;

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй төгсөх дамжааны оюутнуудад зориулсан цалинтай дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэднийг ажлын байранд шууд бэлтгэх орчныг бүрдүүлдэг.

Иймд үе хоорондын ялгааг гүнзгий ойлгож, соёлын нэгдмэл байдалд суурилсан хүний нөөцийн бодлого, хандлага, сургалтын шийдлүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх нь бидний стратегийн нэг чухал зорилт юм.

Ажилтны албан тушаалын өсөлт, карьерын хөгжлийг системтэйгээр дэмжих зорилгоор хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, удирдах ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлдэг

-Мобиком группт ажилтнуудаа дэмжих ямар сургалт, хөтөлбөр байдаг вэ?
-Мобиком групп нь ажилтныхаа ур чадвар, мэдлэг, туршлагад оруулж буй хөрөнгө оруулалтаараа дотоодын компаниуд дотроос тэргүүлэх байр суурь эзэлдэг гэдэгт бид итгэлтэй байдаг. Бид ажилтныг байгууллагад нэгдсэн цагаас эхлэн дасан зохицох хөтөлбөр, мэргэжлийн сургалтууд, хувь хүний хөгжил, манлайлал, ур чадварыг нь ахиулах дотоод болон гадаад сургалтад үе шаттайгаар хамруулж байна.

Ажилтны албан тушаалын өсөлт, карьерын хөгжлийг системтэйгээр дэмжих зорилгоор хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, удирдах ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлдэг.

Мөн хөрөнгө оруулагч KDDI группээс зарладаг Mobility хөтөлбөрт тодорхой шалгуур хангасан ажилтнуудыг Япон Улсад ажиллах, туршлага хуримтлуулах, олон улсын орчинд өөрийгөө сорих боломжийг нээж өгдөг. Энэ нь тухайн ажилтны мэдлэг, сэтгэлгээ, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, байгууллагын дотоод чадавхыг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт болдог.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд бид ажлын байр бүрийн үндсэн болон мэргэжлийн ур чадварыг нарийн тодорхойлж, тухайн ур чадварт ажилтан хүрч байгаа эсэхийг үнэлдэг. Хэрэв шаардлага хангахгүй тохиолдолд үүссэн хэрэгцээнд үндэслэн зорилтот сургалт зохион байгуулдаг.

Үүнээс гадна манай Менторшип хөтөлбөр, удирдах ажилтнуудын зүгээс ажилтнуудтайгаа тогтмол нэг бүрчлэн уулзах зэрэг олон арга хэлбэрээр ажилтны өсөлт, хөгжлийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

-Мобикомын хүний нөөцийн бодлого ажилтны сайхан сайхан байдлаас гадна тэдний гэр бүлийг дэмждэг. Гэр бүлд ээлтэй бодлогыг хэзээнээс хэрэгжүүлэв? Энэ хүрээнд ямар ажлууд хийсэн бэ? 
-Мобиком группийн хүний нөөцийн бодлогын нэг гол зорилт бол ажилтнуудын болон тэдний гэр бүлийн сайн сайхныг дэмжих, урт хугацаанд тогтвортой хөгжлийг нь хангахад чиглэсэн байдаг.

2019 онд Мобиком групп эрхэм зорилгоо шинэчлэн, ажилтнууд болон тэдний гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, оюунлаг сэтгэлгээг дэмжихийг тодорхойлон тусгасан. Энэ хүрээнд бид хэд хэдэн бодлогын шинжтэй, шинэлэг хөтөлбөр, санаачилгуудыг хэрэгжүүлж ирсэн.

1. “Mobifund” хуримтлалын сан - Манай дотоод судалгаагаар ажилтнуудын дийлэнх нь тогтмол хуримтлал үүсгэх боломжгүй байгаа нь тогтоогдсон. Цалингаа гол төлөв амьжиргаа, зээл, өрхийн дэмжлэг зэрэгт зарцуулдаг тул урт хугацааны санхүүгийн хамгаалалт хангалтгүй байдаг. Үүнийг үндэслэн бид "Mobifund" нэртэй хуримтлалын санг байгуулсан.

  • Ажилтан цалингаасаа сар бүр тодорхой хувийг хуримтлуулж,
  • Ажил олгогч талаас нь ижил дүнгээр тэнцүү хөрөнгө оруулалт хийдэг.
  • Хуримтлуулсан сан нь ажилтны ирээдүйг дэмжих, санхүүгийн аюулгүй байдлыг хангах зорилготой.

Энэхүү тогтолцоо нь хууль, татвар, хөдөлмөрийн харилцааны зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлсэн нарийн процесс юм.

2. Боловсролын болон хүүхдийн дэмжлэгийн бодлого - Манай судалгаанд оролцсон ажилтнуудын ихэнх нь санхүүгийн хувьд хамгийн их ачаалалтай байдаг үе нь Оны эцэс, баярын өмнөх үе, Намрын хичээлийн шинэ жил, Хүүхдийн сургалтын төлбөрийн үе гэж хариулсан.

Үүний дагуу дараах бодит дэмжлэгүүдийг үзүүлдэг:

  • Их сургуульд элсэж буй хүүхэд бүрд нэг удаа тусламж,
  • Сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажилтанд жил бүр дүрэмт хувцасны зардлын дэмжлэг.

3. Эрүүл мэндийн даатгал - 2025 оноос эхлэн бүх ажилтныг эрүүл мэндийн нэмэлт даатгалд хамруулсан бөгөөд хүсэлтийг нь үндэслэн гэр бүлийн гишүүдийг ч хамруулах боломжийг олгосон. Энэ нь ажилтны эрүүл мэндийн аюулгүй байдалд чиглэсэн томоохон ахиц болсон.

4.  Гэр бүлийн оролцоог дэмжсэн хандлага -  Өмнө нь компанийн шилдэг ажилтнуудыг гадаад аялалд хамруулдаг байсан бол одоо тэднийг гэр бүлийн гишүүнтэй нь хамт аялуулдаг болсонд ажилтнууд өндөр үнэлгээ өгдөг.

Бид ажилтнуудын ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг гэдгийг ухамсарлаж, тэдний хувийн амьдрал, гэр бүлийн тэнцвэрт байдлыг дэмжих зорилгоор:

  • Амралтын өдрүүдэд ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулдаггүй,
  • Компанийн аливаа шийдвэрийг ажилтны амьдралд үзүүлэх нөлөөллийг харгалзан үздэг.

Эдгээр бодлого, арга хэмжээнүүд нь зөвхөн ажилтны өнөөдрийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүйд чиглэсэн тогтвортой хөгжлийг дэмжих, ажилтны сэтгэл ханамж, тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх чухал стратеги гэж бид үздэг.

-Мобикомын эх хүүхдийн болон хүүхдийн өрөөг бид мэддэг болсон. Байнга дүүрэн байдаг уу? 
-Мобиком групп ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг бодитойгоор дэмжих, ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд олон талт санаачилгуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн.

Ковидын дараах нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ, залуу гэр бүлийн өмнө тулгардаг бодит асуудлуудыг харгалзан бид эх, хүүхдийн өрөө байгуулах шийдвэр гаргасан. Энэ санаачилга зөвхөн Мобикомд бус, олон байгууллагын хувьд ч хэрэгжих боломжтой, орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг шийдвэрлэх нэг шийдэл болсон юм.

Эх, хүүхдийн өрөөний зорилго ба үүрэг:

Залуу ээж, аавуудад тулгардаг нийтлэг асуудал бол хүүхдээ асрах хүнгүйгээс шалтгаалан ажлын цагт төвлөрч чадахгүй байх, цэцэрлэг 18:00 цагт хаагддаг зэрэг асуудлууд байдаг.

Ийм нөхцөл байдлыг бодитоор ойлгон, ажилтнуудаа ажилдаа бүрэн төвлөрөх, сэтгэл түгшүүргүй орчныг бүрдүүлэхийн тулд бид хүүхдийн өрөөг байгуулсан.

Хүүхдийн өрөөний шийдэл:

  • Өрөөг хүүхдийн насны онцлогт тохируулан тоглоом, ном, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тавилгаар бүрэн тохижуулсан.
  • Ажилтнууд өөрсдийн хүүхдийг өрөөнд байршуулангаа, дотоод камерын хяналтаар ажиглаж, ажлаа үргэлжлүүлэх боломжтой.
  • Мөн хажууд нь хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг шийдэж, хувийн орон зай, эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчин бүрдүүлсэн.
  • Энэ бол зөвхөн нэг өрөө нээсэн шийдэл бус, байгууллагын соёл, ажилтны хэрэгцээг хүндэтгэх хандлага, хүний нөөцийн орчны шинэ үеийн загвар юм.

Мобиком групп ажилтнуудаа зөвхөн мэргэжлийн чадвар талаас нь дэмжихээс гадна, тэдний амьдралын чанар, гэр бүлийн орчныг ойлгож, бодлогын түвшинд тусгасан шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байх болно.

-Гэр бүлийн ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшлийг дэмжихэд санхүүгийн баталгаа чухал. Цалингийн зээл үүний нэг жишээ. Мобикомынхон шуурхай, бага хүүтэй зээл авах ямар боломж байдаг вэ?
-Мобиком группийн хүний нөөцийн бодлогын нэгэн чухал чиглэл бол ажилтны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, гэнэтийн хэрэгцээ, ачааллыг бууруулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал юм.

Энэ хүрээнд бид ажилтнууддаа хүү багатай, хүртээмжтэй, шуурхай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор өөрийн охин компани болох Ньюфонд ББСБ-тай хамтран дараах боломжуудыг олгож байна:

  • Цалингийн хөнгөлөлттэй зээл
  • Ньюфонд ББСБ нь зөвхөн Мобикомын ажилтнуудад зориулсан хамгийн бага хүүтэй, шуурхай (өдөрт нь) цалингийн зээлийг санал болгодог.

Энэхүү үйлчилгээ нь барьцаа шаардахгүй, орлого нотлох төвөгтэй процессгүйгээр, ажлын цагаар шуурхай шийдвэрлэгддэг нь ажилтнуудын дунд өндөр үр ашигтай, хүртээмжтэй гэдгээрээ үнэлэгддэг.

-Ажилтнуудын хуримтлалын Моби санг нутагшуулаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацааны үр дүнгээс хуваалцаач.
-Мобиком групп ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг хангах зорилгоор “Моби сан” хуримтлалын тогтолцоог 2023 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 1,000 гаруй ажилтан нэгдээд байгаа нь ажилтнуудын оролцоо, итгэлцлийг илтгэсэн маш encouraging үзүүлэлт гэж үзэж байна.

Нэг онцлох үр дүн бол ажил олгогч болон ажилтан ижил хувь хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг урамшууллын загвар нь ажилтнуудыг хуримтлал үүсгэхэд идэвхтэй, ухаалаг хандлагатай болгож эхэлсэн. Мөн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэргэжлийн байгууллага хариуцдаг тул хуримтлал зөвхөн хадгалагдаж зогсохгүй, өгөөж бий болгож буй нь энэхүү тогтолцооны бодит үр ашгийг илэрхийлж байна.

Мобиком групп ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг хангах зорилгоор “Моби сан” хуримтлалын тогтолцоог 2023 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 1,000 гаруй ажилтан нэгдээд байна

Мөн шинэ ажилтнуудыг элсүүлэх үеэс энэхүү тогтолцоог танилцуулдаг болсон нь ажил олгогчийн урт хугацааны баталгаатай дэмжлэгийг таниулах чухал сувгуудын нэг болж байна.

Товчхондоо, “Моби сан” нь ажилтны санхүүгийн тогтвортой байдал, байгууллагын ажилтнаа дэмжих стратегийн бодлогын уялдаа, хамтдаа өгөөж хүртэх хандлагыг амжилттай нутагшуулж чадсан, амьдралд нийцсэн бодит үр дүнтэй санаачилга болсон гэж бид дүгнэж байна.”

Харилцаа холбооны салбарт ийм хуримтлалын сан нэвтрүүлсэн анхны компани нь Мобиком юм.

-Уян хатан ажлын цагийн бодлогыг хэзээнээс нэвтрүүлсэн бэ? Хэрхэн зохицуулж байна вэ?
-Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал нь байгууллагуудын хувьд ажиллах хэлбэр, хөдөлмөрийн зохион байгуулалтдаа шинэчлэл хийх шаардлагыг бий болгосон. Мобиком групп энэ сорилтыг боломж болгон ашиглаж, 2020 оноос эхлэн зайнаас ажиллах болон уян хатан ажлын цагийн бодлогыг шат дараатайгаар нэвтрүүлсэн.

Энэхүү шинэчлэл нь зөвхөн түр зуурын арга хэмжээ бус, цар тахлын дараах эрүүл мэндийн ухамсар, ажил амьдралын тэнцвэрт байдалд анхаарах ажилтны хандлагад нийцүүлэн байнгын бодлогын нэг хэсэг болж тогтсон.

Уян хатан цагийн зохион байгуулалт:

Анх бид 08:00–17:00, 09:00–18:00, 10:00–19:00 гэсэн үндсэн сонголтуудыг санал болгож байсан бол, өнөөдөр илүү нарийвчилсан сонголт бүхий загварыг хэрэгжүүлж байна.

Зайнаас ажиллах зохицуулалт:

Ажилтнууд долоо хоногт нэгээс хоёр удаа зайнаас ажиллах боломжтой.

Энэ нь ажилтны бүтээмжийг бууруулахгүйгээр ажлын уян хатан байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж буй.

Хүний нөөцийн газрын захирлын хувьд би долоо хоног бүрийн Баасан гарагийг ажилтнуудтай уулзах нээлттэй уулзалтын өдөр болгон зарласан

Уян хатан ажлын цаг болон зайнаас ажиллах бодлого нь ажилтны эрүүл мэнд, амьдралын хэв маяг, бүтээмж, сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, байгууллагын орчин үеийн хөдөлмөрийн зах зээлтэй нийцэх чухал соёлын нэг хэсэг болоод байна. Мобиком групп энэхүү бодлогыг цаашид ч улам боловсронгуй болгож, ажилтны амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн стратегийн хөшүүрэг болгон хөгжүүлсээр байх болно.

-Ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулахдаа юу хамгийн их хэрэгтэй байгааг хэрхэн тодорхойлдог вэ?   
-Бид ажилтнуудын хэрэгцээг санал хүсэлтийн олон сувгаар тогтмол хүлээн авч, судалгаанд тулгуурлан тодорхойлдог. Ажилтнууд дотоод шугамаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой бөгөөд энэ нь шийдвэр гаргах нэг үндсэн суурь болдог.

Мөн Хүний нөөцийн газрын захирлын хувьд би долоо хоног бүрийн Баасан гарагийг ажилтнуудтай уулзах нээлттэй уулзалтын өдөр болгон зарласан.

Ажилтнууд уг уулзалтын цагт урьдчилан бүртгүүлж, шууд ирж хүсэл зорилго, санал санаачилга, хөгжлийн чиглэлээр ярилцах бүрэн боломжтой. Энэ нь зөвхөн асуудал сонсох бус, ажилтны дуу хоолойг бодит түвшинд хүргэх, хамтран шийдэл олох чухал харилцааны суваг юм.

Удирдлагын түвшинд ажилтантай шууд харилцах энэхүү жишиг нь байгууллага болон ажилтны хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, нээлттэй, хүнийг сонсдог байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэж бид үздэг.

-Мобиком группийн нийт ажилтнуудын дүр төрх, хандлагыг төсөөлбөл та ямар гэж тодорхойлох уу?
-Мобиком группийн ажилтнуудын нийтлэг дүр төрхийг тодорхойлоход “мэргэжлийн, бүтээлч, дижитал соёлтой залуу боловсон хүчин” гэдэг нь хамгийн оновчтой тодорхойлолт гэж боддог.

Мобикомын хамт олон дунджаар залуу, эрч хүчтэй, технологийн суурь мэдлэг, дижитал ур чадвартай, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө хөгжүүлэхэд бэлэн байдаг шинэ үеийн боловсон хүчин

Манай хамт олон аливаа ажлыг мэргэжлийн түвшинд, бодит баримтад тулгуурлан, шийдэл чиглэсэн хандлагаар гүйцэтгэдэг нь байгууллагын соёлын суурь болсон. Технологийн компани болох зорилго руугаа ахиж буй өнөө үед бидний баг бүрэлдэхүүн шинэ санал гаргах, шинэлэг шийдэл турших, ил тод сэтгэх, нээлттэй харилцах чадваруудыг байнга хөгжүүлж, хэрэгжүүлж байгаа.

Мөн хэрэглэгчийг дээдэлдэг, тууштай, хариуцлагатай хандлага нь Мобикомын ажилтны онцлог бөгөөд энэ нь бидний үйлчилгээний чанар, үнэнч хэрэглэгчийн суурь болоход чухал нөлөө үзүүлдэг.

Өнөөгийн Мобикомын хамт олон дунджаар залуу, эрч хүчтэй, технологийн суурь мэдлэг, дижитал ур чадвартай, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө хөгжүүлэхэд бэлэн байдаг шинэ үеийн боловсон хүчин юм. Бид энэ хандлага, соёлыг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүний нөөцийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан