АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох энхийн хэлэлцээнд ахиц гарахгүй байгаа тул ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүллээ.
Тэрбээр “АНУ энэ асуудалд ямар арга хэмжээ авах маш чухал шийдвэрийг гаргах гэж байна. Томоохон хориг эсвэл их хэмжээний татвар ногдуулах эсвэл хоёуланг нь хийх эсэхээ шийднэ” гэжээ.
Тэрбээр мөн энэ долоо хоногт Оросоос Украинд хийсэн агаарын дайралтад Америкийн үйлдвэр өртөж, ажилчид шархадсанд дургүйцлээ илэрхийлжээ.
Нөгөө талд Украины ерөнхийлөгч Володимир Зеленський баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ “ОХУ-ын талаас түүнийг Путинтэй уулзуулахгүй байх тал дээр л анхаарч байна” хэмээв.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Путин, Зеленський нарын уулзалтын хөтөлбөр байхгүй. Хөтөлбөр бэлэн болмогц Путин Зеленськийтэй уулзахад бэлэн байгаа.
Гэхдээ Зеленський бүх зүйлд л “үгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьжээ.
Путин Украины талыг Донбассын нутаг дэвсгэрийг ОХУ-д мэдэлд шилжүүлж, НАТО-д элсэх хүсэлтээ цуцалж, төвийн байр суурь сахихыг шаардаж буй.
Харин Зеленський ОХУ-д газар нутгаа "бэлэглэхийг" хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters