gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентуудын оролцоо, манлайлал чухал"

О.Батхишиг
Нийгэм
2025-07-31
29
Twitter logo

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал болж Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж байна. 

Чуулганаар олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.

Бага хуралд Монгол улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. 

Тэрээр, өөр өөрийн онцлог, соёл, уламжлал, зан заншил, үнэт зүйлийг бүрэлдүүлсэн улс орнууд шинэ дэг журмыг бий болгох үйл явцад тэгш оролцож, олон тулгуурт дэлхий ертөнцийг цогцлоох ёстойг онцлов.

Мөн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, зарчим баримталдаг Монгол Улс аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв .

Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлж, нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог тэгш хангахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг танилцууллаа. 

Энэхүү шинэчлэлийн дүнд эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон нь Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн зорилтод дөхөж буйг тэмдэглэж хэлэв. Мөн УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачилж, үр дүнд нь хүний эрхийг хангасан, хууль засагладаг, ардчилсан нийгмийн суурь улам батжина гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр олон талт хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилсан, төлөөллийн тогтолцоо нь тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх үндэс тул Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ОУПХ болон дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг онцоллоо. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан