Украины цохилтын улмаас ОХУ-д шатахууны үнэ өсөж, дээд хязгаарт хүрлээ хэмээн ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Тодруулбал, АИ-95 бензиний үнэ Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж (SPIMEX) дээр өсөлтийн дээд хэмжээнд хүрсэн тухай Оросын төрийн мэдлийн хэвлэл болох "Коммерсант" наймдугаар сарын 4-ний өдөр мэдээлсэн.
Үнийн өсөлт нь Орос дахь нефть боловсруулах үйлдвэрүүдэд Украины зэвсэгт хүчний дроноор хийсэн хэд хэдэн удаагийн цохилттой холбоотой гэж үзжээ.
Нэг тонн АИ-95 бензиний үнэ 77,000 рубль ($946.6)-ээс давж, огцом өссөн. Энэ нь наймдугаар сарын 2-ны шөнө ОХУ-ын Рязань, Пенза, Самара, Воронеж мужуудын аж үйлдвэрийн байгууламж руу удаа дараа дайрсан Украины зэвсэгт хүчний дронын цохилттой холбоотой гэв.
Уг дайралтад Рязань мужийн нефьт боловсруулах үйлдвэр өртсөн гэж Украины зэвсэгт хүчний төв штаб албан ёсоор мэдэгдсэн.
"Коммерсант"-ын мэдээлснээр, өдөрт ойролцоогоор 40 мянган тонн түүхий нефть боловсруулдаг томоохон үйлдвэрт хохирол учруулсан бөгөөд засварын ажил нэгээс зургаан сар үргэлжилж магадгүй гэжээ.
Долоодугаар сарын 28-нд ОХУ шатахууны экспортдоо хориг тавьсныг “Ройтерс” агентлаг мэдээлсэн. Энэ хориг наймдугаар сарын төгсгөл хүртэл үргэлжлэх юм. Үнийн өсөлт нь хориг тавьснаас хэдхэн хоногийн дараа гарч байна.
Украины “Kyiv Independent” хэвлэлд мэдээлснээр “Оросын засгийн газар сүүлийн хоёр жилд шатахууны экспортод түр хугацааны хориг тавих арга хэмжээг хэд хэдэн удаа хэрэгжүүлж байсан. Энэ нь голчлон дотоодын шатахууны хомстол, үнийн өсөлтийг зохицуулах зорилготой байв. Орос улс жилд 40 сая тонн гаруй шатахуун үйлдвэрлэдэг бөгөөд гол импортлогч нь Египет, Турк зэрэг орон юм.
Украины зэвсэгт хүчин ОХУ-ын шатахууны агуулахууд руу дрон ашиглан тогтмол дайрч буй нь Оросын эрчим хүчний ашиг орлогыг бууруулах, бүрэн хэмжээний довтолгоог санхүүжүүлэх Москва дахь эх үүсвэрийг хязгаарлах, мөн Оросын армийн шатахууны хангамжийг тасалдуулах зорилготой юм” гэжээ.
Эх сурвалж: “Kyiv Independent”
Мэдээг орчуулсан Э.Болор-Од