Ерөнхий
сайдын Дархан-Уул аймгийнханд анх дуулгасан атрын гуравдугаар аян эхлүүлэх
шийдвэрийг газар тариалангийн салбарынхан төдийгүй монголчууд бүгд таашаан
сонссон болов уу. Гэхдээ тэртээ 1960-аад оноос атар газар эзэмших их үйлсэд гар
бие оролцож явсан ахмадууд, сангийн аж ахуйн тариа, ногоо хураах ажилд
дайчлагдаж явсан тухайн үеийн оюутан залуус Монголын шинэ мянганы атрын аяныг
сэтгэлдээ амар багтааж төвдөхгүй л байгаа бололтой.
Тэр тусмаа зөвхөн гар утаснаасаа бараг ертөнцийн бүх мэдээллийг авч
гангарч буй орчин үеийн залууст сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа
“атрын гуравдугаар аян” гэсэн үг чихэнд нь бүр ч наалдацгүй сонсогдож байгаа
биз. Тэд сүүлийн үед үнэ нь өсч, хэтэвчийг минь илүүтэй тэмтэрч байгаа
талх, тарианы тухай төр, засаг ярьж байна даа гэж бодох авч, аав ээж, эмээ
өвөөгийнх нь залуу зандан цагт бүх нийтийн үйлс болж байсан атрын аяныг эдүгээ
дахин сэргээж буйн учрыг ойлгохгүй байж болох. Залуус юу гэж бодох нь нэг их хамаатай
зүйл биш. Гэхдээ атрын гуравдугаар аяныг ч бас бүх нийтийн үйлс болгоно гэж
албаныхан уриалж байгаа болохоор эх орны ирээдүй хойч болсон залуусын сэтгэл
хэрэгтэй гэдэг үүднээс ийн хэлсэн хэрэг.
Атрын аян зарласанд баярлаж буй хүн олон ч чухам ажлыг ямар бодлого, төлөвлөгөөтэйгээр
хэрхэн хийж хэрэгжүүлэх вэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зууны атар
газар эзэмших хөдөлгөөнийг усалгаатай тариалан, хөдөө аж ахуйн эрчимжилт эхэлж,
дэлхийн цаг агаарын дулаарал явагдаж буй орчин цагт хэрхэн хийх вэ гэдэг тал
дээр бодол, болгоомжлол тээсэн хүн цөөнгүй байна.
Энэ тухай уржигдар Ерөнхий сайдыг ХХААЯ-д зочлох үеэр газар тариалангийн
салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, тариаланчдын төлөөлөл санаж бодож буйгаа
хэлсэн. Ерөнхий сайд ч уулзалтын үеэр “Энэ танхимд цугласан хүмүүс дотор газар
тариалангийн чиглэлээр хамгийн муу мэдлэгтэй, бараг юу ч мэдэхгүй нь би.
Эрдэмтэн судлаач та нөхдөөс үнэтэй сайхан санал их гарч байна. Тийм болохоор та
нар ойрын хугацаанд нэг, хоёр, бүр гурван удаа хуралдаж, атрын гуравдугаар
аяныг хэрхэн хийх талаарх асуудлыг боловсруулж, цагаан сараас өмнө Засгийн
газарт хүргээрэй. Нэрийг нь аян гэнэ үү, юу гэнэ чухал биш ээ. “ гэсэн.
Аяны хүрээнд тариалангийн эргэлтийн талбайг нэг сая га-д хүргэх ёстой юу. Тэр
их хагалсан талбайд хүрэлцэх үр, техник, шатахуун бидэнд бий бил үү. Усалгаатай
тариаланг хэддүгээрт тавих вэ. Эргэлтийн талбайгаа социализмын үеийнхэд хүргэж
арвин ургац авах гэж байна гээд хөрсөө баллачих вий дээ гээд газар тариалан гадарлаж,
мэддэг хүмүүсийн толгойд эргэлдэх бодол тоймгүй. Тэртээ 1960-аад оных шиг онгон
зэрлэг талыг хагалахгүй ч гэсэн их хэмжээний атаршсан талбайг эргэлтэд оруулах,
техник, технологийн шинэчлэл, га-гийн ургацыг нэмэгдүүлэх шинжлэх ухааны
үндэстэй тооцоо судалгаа зэрэгт их хэмжээний хөрөнгө хүч шаардлагатай нь мэдээж.
Газар тариалангийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн сэтгэлд шаардлагатай хөрөнгийг
хэрхэн шийдэж, хаанаас гаргах бол гэдэг асуудал хүндрэлтэй санагдаж байгааг
Ерөнхий сайдад дуулгаж байсан.
Атрын гуравдугаар аяны хүрээнд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эргэлтийн талбайг
нэмэгдүүлэх тооцоог ХХААЯ-ныхан урьдчилан гаргажээ. Зарим баримтыг
сонирхуулъя. 2008-2010 онд газар тариалангийн салбарт нийт 261.8 тэрбум
төгрөг шаардлагатай аж. Түүнчлэн дээрх хугацаанд газар тариалангийн салбарын
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүрэх түвшинг дараах байдлаар төлөвлөжээ.
Энэ онд буудайн тариалалтыг 170 мянган га-д хүргэж гурилын хэрэгцээний
53.1 хувийг, ирэх онд дээрх 290 мянган га-д буудай тариалж гурилын 82.5 хувийг,
2010 онд талбайн хэмжээг 340 мянган га-д хүргэж, 408.5 мянган тонн ургац хураан
авснаар гурилын хэрэгцээгээ дотоодын ургацаар бүрэн хангахаар урьдчилан
тооцжээ.
Мөн өнгөрсөн онд гаргасан газрын нэгдмэл сангийн тайланг үндэслэн
хоёр жилийн хугацаанд шинээр эргэлтэд оруулах талбайг тооцож гаргасан байна. Тэрхүү
тооцоогоор энэ онд 140 мянган га, ирэх жил 190 мянган га атаршсан талбайг
эргэлтэд оруулах гэнэ. Ойрын гурван жилд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг
урьдчилсан байдлаар гаргасныг сонирхоход, шаардлагатай 261.8 тэрбум
төгрөгийн 72.5 тэрбумыг энэ онд, 122.4 тэрбумыг ирэх онд, үлдсэнийг нь
2010 онд гаргах аж.
Техникийн шинэчлэлд 92.5 тэрбум, үр шинэчлэлд 75, шатахуунд 58.3, ургамал хамгааллын
арга хэмжээнд 10 тэрбум төгрөг тус тус зарцуулагдахаар байна. Шаардлагатай
хөрөнгийн нэлээд хэсгийг улсын төсвөөс аж ахуйн нэгжүүдэд татаас хэлбэрээр
олгож дэмжлэг үзүүлэх аж.
Дээрх тоон үзүүлэлттэй танилцсан эрдэмтэн мэргэжилтнүүд саналаа хэлж
байна. Ш.Гунгаадорж “Атрын аян уриа лоозон биш, эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх
арга байх ёстой. Эргэлтийн талбайг нэмэгдүүлэхэд хэт шунаж болохгүй. Энэ онд 50
мянган га атаршсан талбайг нэмж эзэмших нь чамлахаар зүйл биш. Бид
одоо жилд 150 мянган га-г бүрэн боловсруулж чадахгүй суугаа гэдгээ
бодолцох хэрэгтэй. Техникийн болоод хөрөнгө хүчний бололцоогүй.
Харин тэрний оронд усжуулалт, эрчимжилтэд шунаж га-гаас авах ургацын хэмжээг
14-15 центнерт хүргэхийг чармайх хэрэгтэй. Нийт 500-600 мянган га эргэлтийн
талбайтай байхад болно. Би Р.Содхүүгийн эхлээд 800 мянган га-г хагалчихаад
дараа нь усжуулалтын асуудал ярих ёстой гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ цагт
эрчимжилт хамгийн чухал гэдгийг алхам тутамдаа санаж, үүнээс сөөм ч ухарч
болохгүй. Дэлхий нийт цаг агаарын өөрчлөлт, улаан буудайн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд
үндэслээд усжуулалт руу хошуурч байхад бид яагаад бэргэх ёстой гэж”
хэмээн өгүүлсэн. Түүнчлэн Гунгаадорж гуай газар тариаланг сэргээн
хөгжүүлэхэд засаг, төрөөс ийн анхаарч дэмжиж байгаатай холбоотойгоор
Тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрсөө муу боловсруулсан,
талбайдаа бордоо гребицид хэрэглээгүй аж ахуйн нэгжийг яах ёстой вэ гэсэн
хариуцлага тооцох заалтууд оруулж өгөх ёстой” гэсэн цоо шинэ санал
хэлснийг энд дахин онцлон тэмдэглэе.
Атрын аяныг далимдуулаад өвс ургамлын бүтэц нь муудаж, даацгүй болж байгаа
бэлчээрийг хагалаад унах вий гэсэн болгоомжлол мал аж ахуй, бэлчээрийн асуудалд
санаа зовинодог хүмүүст хэдийнэ төржээ. Энэ тухай Мал аж ахуй, эрдэм
шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч Б.Минжигдорж “Атрын аяныг
далимдуулан малын бэлчээр рүү бүү халдаасай. Одоо айлын өвөлжөөг хүртэл хагалж
байгаа явдал бий. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Хадлан, тэжээлийн
ургамал тариалахыг орхигдуулж болохгүй” гэлээ.
Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Н.Алтансүх атрын гурав дахь аян зөвхөн
талх, гурилын хэрэгцээг хангах чиглэлээр байж болохгүй. “Алтан тариа” компани
орчин үеийн дэлхийн шилдэг техник, технологитой хүчит тэжээлийн үйлдвэр оны
өмнөхөн ашиглалтад орууллаа. Тус үйлдвэрийн түүхий эд болох эрдэнэ шиш, бог
будаа нь хаана байна Газар тариалангийн салбарт хувьсгал хийх улс төрийн
шийдлийг бид их зөв хийж хэрэгжүүлэх ёстой хэмээсэн.
Мөн Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Л.Элдэв-Очир “ Төрөөс
томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх явцад худлаа төсөл боловсруулж, ар
өврийн хаалга хэрэглэн төрийн мөнгө завшиж, засгийн бодлогыг үрэн таран
хийх нь бий. Газар тариалан буцаад сэхээ авахтайгаа болсон цаг хугацаанд энэ
эрсдэлтэй салбараас ухраагүй, ачааны хүндийг үүрч гарсан тариа будаанд
элэгтэй, үйл ажиллагаа нь тогтмолжсон компаниудад төрийн дэмжлэгийг түлхүү өгөх
хэрэгтэйг анхаарах шаардлагатай” гэж ярьсан.
Сэлэнгэ аймгийн “Газрын ундраа” компанийн захирал гавьяат агрономич
Г.Мардаан “ Атрын аянаар эргүүлэн олж авах гээд байгаа атаршсан талбай
өнөөдрийн байдлаар бүгд эзэнтэй. 60-аас дээш жилийн түрээсийн гэрээгээр
эзэмшчихсэн байдаг. Тэднээс газар авъя гэхээр тав, зургаа битгий хэл, нэг
га-г 50, 60 сая төгрөгөөр зарна гээд суудаг. Одоогийн Газрын тухай
хуулиар тухайн сумын Засаг даргад тэр газрыг хураан авч, захиран зарцуулах эрх
нь байдаггүй юм билээ. Хамгийн түрүүн энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болох байх.
Мөн ирэх онд 280-300 мянган га-д уринш хийх нь. Хэт том зорилт
тавих юм бол Монголын тариаланчид руу эргэж харах хүнгүй болох вий дээ гэсэн болгоомжлол
төрөөд байна. Нарийн тооцоо судалгаа, тал бүрийн шинжлэх ухааны үндэстэй хийхгүй
бол болохгүй”гэлээ.
Атрын гуравдугаар аяны талаар эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд ойрын
хугацаанд нэг бус удаа цуглаж, тодорхой санал боловсруулах юм.
И.Отгонжаргал