Амьтантай тааралдах нь заримдаа хүнийг үхэлд хүргэж болзошгүй. Юуны түрүүнд ямар аюулаас сэргийлэх хэрэгтэй вэ. Танд хамгийн аюултай арван амьтныг танилцууъя.
10.Төв болон Өмнөд Америк, Мадагаскарт амьдардаг
хортой мэлхий
Тэд нуруундаа хор ялгаруулдаг булчирхайтай, Мадагаскарын
цорын ганц алтлаг мэлхийн хор арван
хүнийг хөнөөх чадвартай. Сэтгэл амирлуулах ганцхан зүйл бий. Мэлхий хороо
аажмаар тун удаан боловсруулдгийг эрдэмтэд тогтоожээ.
9.Энэтхэг, Африкийн зэрлэг одос
Энэ нь хүнээс ч, бусад амьтнаас ч айдаггүй тул тун
аюултай амьтан. Нас гүйцсэн эрэгчин одосын сэрвээний өндөр хоёр метр хүрдэг
бөгөөд 900 кг жин
татдаг. Огтлолоороо гурвалжин хэлбэртэй нэн том эвэртэй. Тэд хагас тойрог
үүсгэн дээшээ нугарсан буюу нэг өргөн нум үүсгэсэн хэлбэртэй. Хамгийн том эвэр
195 см хүрдэг. Одосын үнэрлэх чадвар онцгой сайн хөгжсөн бөгөөд сонсгол нь тун
ч сонор. Африкийг зорьж буй жуулчид арслангаас бус энэ амьтнаас болгоомжлох
хэрэгтэй. Одос гадны хүнийг хурдан зуур мэдрээд дайрч болзошгүй. Эр одос
довтолгооны өмнө туурайгаараа газар цавчилж чангаар тургилдаг. Тугалаа
хамгаалсан хөхүүл одос бүр ч аюултай.
8.Цагаан
баавгай
Амьтны хүрээлэнд
байгаа тэднийг харахад цагаан, болхидуу, сэгсийсэн амьтан шиг харагддаг. Гэвч
Шпицбергенд гүйж байгаа жуулчныг агшин зуурын дотор гүйцэж шууд довтлон амьд
гарах ямар ч боломж өгдөггүй. Бараг хагас зууны өмнөөс авч хэрэгжүүлсэн цагаан
баавгайн тархалтыг хамгаалах арга хэмжээ үр дүнд хүрч Арктикийн цагаан баавгайн
тоо толгой бүрэн сэргэсний зэрэгцээ зарим газраа зөвшөөрөгдөх хязгаарыг давжээ.
Тэрбээр өнгөрсөн түүхэнд амьдарч байсан бүх газраа бүрэн эрхт эзэн нь болж
чадсан. Араатан тун түрэмгий болж айхаа байсан. Хүмүүсийн сууринд байн байн
зочлох болов. Ямар ч тохиолдолд түүнд дөхөж очиж энхрийлэхийг оролдох хэрэггүй.
Түүнийг алах амаргүй учир арав буудаад ч үхэхгүй байх нь бий.
7.3аан
Заан ухаалаг амьтан ч бас ойлгомжгүй зан авир гаргадаг.
Африкийн болон Энэтхэгийн заан жилд 500 орчим хүний аминд хүрдэг. Ялангуяа
орооны үеэр сүргээсээ хөөгдсөн тэнэмэл заан тун аюултай.
Тэрбээр хөдөлж
байгаа бүхэн рүү дайрдаг.
6.Матар
Австрали болон Африкийн олон оронд матар хамгийн аюултай амьтанд тооцогддог. Матрыг гуалинтай
андуурав аа. Тэрбээр олзоо хүлээн усанд хөдөлгөөнгүй хэвтэж байдаг. Олз гарч
ирмэгц махчин нуувчнаасаа гарч нүд ирмэх зуур довтлон живүүлж хэсэглэн
хуваахаар усанд авч орно. Австралийн хойд нутгийн халуун бүсэд 100 мянга орчим
хэвлээр явагч тоологддог бөгөөд улсын хамгаалалтад байдаг. Сүүлийн 20 жилд
матар арваас олон хүнийг идсэн гэж үзэж байна.
5.Том
цагаан дулан загас
Усанд дуссан цус дулан загасанд тэсвэрлэхийн аргагүй
өлсгөлөн мэдрэмж төрүүлж чадна. Тэр үед өөрийнхөө бүх 3000 шүдийг хөдөлж буй
бүхнийг хазахад ашиглана. Цагаан дулан загас бүх далайн дулаан ус, Газар дундын
болон Япон тэнгист амьдардаг. 7-8 метрийн урттай, зарим тохиолдолд 12 метр
хүрнэ. Цагаан дулан загасыг бүх дулан загас дотроос хамгийн аюултай, догшин
хэрцгий, хүчтэйд тооцдог учир "цагаан алуурчин" гэсэн хоч өгсөн.
Австрали, Калифорнийн эрэг орчмоор
давалгаагаар гулгагчдад үе үе довтолдог. Сүүлийн үед даяаршсан дулаарлын удмаас
түүний тархалт хойд зүгт
тэлж урьд ажиглагдаагүй газраасаа загасчдын торонд орох нь элбэг болсон.
4.Халуун
дулаан орныхоо ойгоос гарч хотын хогийн цэгийн ойролцоо шилжин суурьшиж хүнс
тэжээлээ хайх болсон сармагчин гэнэт орж ирлээ. Сармагчингийн сүрэг хүүхэд,
ганцаараа яваа хүнд халдан идэх юм булааж, тариачдын хүнсний нөөцийг дээрэмдэх,
хотын иргэдийн хөргөгчийг
хоослох нь элбэгшсэн. Тэд ингэхдээ хүнээс дадал, зуршлыг нь хуулбарлан заль
хэрэглэж заримдаа хаалга тогшдог болжээ. Өнгөрсөн жил
Шинэ Делигийн нэгэн дүүргийн оршин суугчид Засгийн газраас хүмүүсийг сармагчны
халдлагаас хамгаалахыг шаардан нийтийн эсэргүүдлийн жагсаал зохион байгуулж
тээврийн төв зам хааж байлаа.
З.Далайн
мөгөөрс /медуз/
Тэнгисийн хэдгэнэ гэж алдаршсан Австралийн далайн мөгөөрс тун аюултай. Томхон тэвэгний хэмжээтэй энэ амьтанд
тус бүртээ дөрвөн метр хүрэх 60
орчим тэмтрүүл байдаг. Тэмтрүүл бүр 5000 орчим хорт соруултай бөгөөд тэдгээрт
60 хүн хөнөөхөд хангалттай хэмжээний хор агуулагддаг.
Хорт далайн мөгөөрс халуун орны дулаан усанд амьдарна.
2.Хорт
могой
Бүх дэлхий даяар жилд хорт могойд хазуулан 50 мянган хүн нас нөгчдөг. Ихэнх тохиолдолд Азийн наж
могой хариуцлага хүлээнэ. Ихэвчлэн могой эхэлж хүнд халддаггүй. Харин тэднийг
уурлуулбал /гишгэх, хөдлөх г.м/ халдаж хаздаг. Халуун дулаан уур амьсгалтай
нутагт могой шөнийн амьдралтай, Өдрийн цагаар нарны шууд тусгалаас нуугдан
хадны завсар, мэрэгчдийн хаягдсан нүх, орхигдсон байшинд нуугддаг. Могойтой
тааралдахаас болгоомжлон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Иймд
ойд явахдаа усны гутал, хэлхгэр өмд өмс. Бут, өвсийг зайлуулах урт саваа барьж
явах нь ашигтай.
1.Үхэл
авчрагч амьтдыг анхны харцаар аюулгүй мэт санагдах дэлэнч жагсаалтыг тэргүүлж
байна. Шумууланд хазуулснаараа та ихэвчлэн загатнахыг мэдрээд өнгөрдөг байх.
Гэвч дэлэнч халуун хумхаа тараадаг бөгөөд цусаар дамжуулан шимэгч хорхой халдварлуулах
нь ч бий. Эдгээр өчүүхэн хортны улмаас жилд гурван сая илуү хүн амиа алдаж
байна. Эдгээр тохиолдлын 80-90 хувь нь Африкийн Сахараас өмнөд бүс нутагт
тохиолддог. Дийлэнх тохиолдолд тав хүртэлх насны хүүхдүүд өртөж байна.
Дараачийн 20 жилд үхлийн аюул хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна.