Ерөөсөө хуучирдаггүй үе үеийнхний хичнээн үзээд уйдахын аргагүй кино бол “Би чамд xaйртай”. Одоогоос 25 жилийн өмнө олны хүртээл болсон эл кино тухайн үедээ Монголын кино урлагт шинэ өнгө аясыг далласан, хийцийн хувьд уламжлалаас гөжүүдэлсэн бүтээл байлаа.
Харин өдгөө Монголын шинэ цагийн киночид “Би чамд хайртай 2″-ыг бүтээжээ. Мэдээж давилуун, танхи Баяраагийн эсрэг дүр хэн хүний сэтгэлд хоногшсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. 25 жилийн дараах Баярааг ч хэр өөрчлөгдсөнийг хэн хүнгүй харахыг хүсч байгаа биз. Иймээс Баяраагийн дүрд тоглосон жүжигчин Н.Бадралтай уулзаж яриа дэлгэлээ. Өдгөө Хөх хотын Кино Телевизийн Дээд Сургуульд багшилж буй түүнийг Монголын кино урлагт амьдралаа зориулсан, зориулж яваа аав ээжийн хүү гэдгийг эрхэм уншигч та мэдэх биз ээ.
-"Би чамд хайртай” гэж Монголчуудын сэтгэлд хоногшсон ер хуучирдаггүй киноны 2-р анги төрөх гэж байна. Таньд ямар санагдаж байна?
-Би Өвөрмонголын Кино Телевизийн дээд сургуульд багшилж байгаа юм л даа. Тэгсэн харин “Би чамд хайртай 2″ киног хийх гэж буй тухай дуулдаж намайг урьсан. Би эхлээд итгэхгүй байсан. Харин КУДС-ийн захирал Солонго найруулагч шууд манай сургуулийн захиралтай яриад “Бадралыг кинонд тоглуулах гэсэн юмаа” гэчихсэн байгаа юм. Тэгэхээр би одоо юу гэх вэ дээ. Захирал ч надад “Чамд чөлөө тавьлаа” л гэсэн. Тэгж л Солонго найруулагч “Hero” энтертайментийн Баатар эд нар яриад, би ирж тоглосон.
Одоо буцах гээд л байж байна даа. Анх би 21-тэй тоглож байлаа. Уг нь ах нь кинонд нэлээд олон дүр бүтээсэн юм байна лээ. Харин хүмүүс “Би чамд хайртай”-гаар л сайн мэддэг байх. 85 онд “Би чамд хайртай” кино нээлтээ хийж. Би ч нээлтэн дээр нь гарлаа.
Киноны нээлтэн дээр Оюун багш манай аавд “За Нямдаваа баяр хүргье” гээд гар барьсан. Хэрэв тэр үед надтай гар барьсан бол би бараг сөхрөх байсан байхдаа. Тэгээд Оюун багш “Хүү чинь мундаг сайхан жүжигчин болжээ. Хүүе. Гэхдээ танай хүү чинь амьдрал дээрээ тийм биш биз” гэсэн гэж байгаа юм. Тэгэхээр аймаар байгаа биз. Би Оюун багшийг тэгж хэлтэл нь тоглосон гэдэгтээ өөрийн эрхгүй баярладаг. Кинонд тоглосноос хойш миний дүрээр хүмүүс намайг их үзэн ядсан.
Би 2-р ангид өмнөхөөсөө илүү тоглохыг зорьсон. Анх 1-р анги дээр Балжинням найруулагчид зодуулж байсан, цохиулж байсан. Олон юм бий л дээ. Өнөөдөр “Hеrо”-гийн Баатар гэж найруулагч хийж байна. Миний хувьд бол өмнөхөөсөө илүү гарах ёстой. Тэгж байж Баяраагаа би авч үлдэнэ. Надад муу тоглох эрх байхгүй. Тэгэхээр “Би чамд хайртай”-гийн Баяраа 1-р ангид ямар байлаа. Харин 25 жилийн дараа хэрхэн яаж өөрчлөгдсөнийг хүмүүс одоо үзэх байлгүй дээ.
-Амьдралд алдаж онож их юм үзсэн Баяраа их ухаарсан байх даа?
-Би киноны агуулгыг гараагүй байхад нь хэнд ч ярихгүй. Баримтат киноныхон ирээд асууж байсан. Тэдэнд би ерөөсөө юу ч хэлээгүй? Ярих ч үгүй. Киноны нууц. Гараагүй байхад нь зарлаад байх утгагүй.
-Дэлгэрийн дүрээрээ мөнхөрсөн Эрдэнэбаяр агсангүйгээр “Би чамд хайртай”-г төсөөлхөд нэг л буухгүй байна?
-Би сая ганцхан Дэлгэрийгээ л их үгүйлсэн, Дотроо бол уйлж л байсан. Миний найз байсан бол зохиол ямар ч болоо билээ. Гоё л байх байсан. Одоо хэрнээ найзынхаа тухай зөндөө бодож явдаг юмаа. Өнөөдөр ч гэсэн энэ тухай ярихад хүртэл нүдэнд нулимс хуралдаад, хоолой зангирч эхэлж байна даа. Нэг их яримааргүй байна. Бид хоёр Үрлээгээ чирж явсан. Бид хоёр дандаа хуйвалддаг байсан. Хуйвалдаж тоглодог байсан. Найз маань хөгжим бүжгийн хийлийн анги. Гоцлол хийлчин байсан шүү дээ. Свердловск руу концертмейстр болох гээд явсан чинь буцаад ирсэн. Тэгээд филармонид гоцлол хийлээ тоглож байсан юм. Гэтэл нэг өдөр гэнэтхэн ослоор явчихсан гэдгийг сонсоод миний дотор бол урагдах шиг л болсон. Би найзтайгаа хамгийн их дотно байсан юм шүү. Бидний нөхөрлөл киноноос эхэлсэн. Хоёр алхаад л уулзах, ойрхон гэртэй байсан. Тийм ч болохоор бид хоёр уулзаж ярих их дуртай.
Тэгээд кинонд тоглож байхад Пүрэвмааг уйлуулах, уурлуулах шаардлага гэдэг ч юм уу байж л дээ. Тэгээд хоёулаа яахав ээ гэхээр “Би чамайг цаадахад чинь зэвүүн үгээр хэлээд өгчихье” гээд л. Бид хоёр чинь нэг тийм аргатай бас, тоглодог байсан. Пүрэвмаа маань тийм сайн жүжигчин биш шүү дээ. Дэлгэр, Баяраа хоёрын дотор амьдарсан хүн юм. Би Эрдэнэбаярыг хүндэлдэг. Жүжигчний мэргэжлийн биш, хөгжимчин хүн. Гэсэн ч сайн тоглосон шүү. Дэлгэр бид хоёр чинь Үрлээг өддөг байсан. Ямартаа л би очоод хайртай гэнэ, тэр хүн бас хайртай гэнэ. Тэгж өдөж байгаад зураг авна. Тэр нөгөө “Наад үгээ Дэлгэртээ хэл дээ” гэдэг үг чинь яг ингэж гарсан байхгүй юу.
-Баяраа, Дэлгэр хоёр Үрлээд сайн байсан шиг, Бадрал, Эрдэнэбаяр хоёр Пүрэвмаад дурлацгаасан гэдэг?
-Бодит амьдрал дээр тийм байгаагүй ээ. Хэн нь ч сайн байгаагүй. Бид хоёр Пүрэвмаагаа сайн тоглуулахын тулд хуйвалддаг байсан. Хэвлэлд их буруу, худлаа бичсэн байдаг юм. “Би чамд хайртай”-гийн Баяраа, Дэлгэр хоёр Үрлээгээс болж цусаа гартал зодолджээ гэж юм гарсан байсан. Би тэрэнтэй яах аргагүй хэл ам хийж байсан шүү.
-Хамтарч тоглосон хүмүүсдээ сэтгэгдэл ямар байна?
-Миний Дамчаа гуай, өөд болоод удаагүй байна. Ер нь ингээд бүгд мөнх бусыг л үзэх юм даа. Яаж амжиж “Би чамд хайртай” дээр тоглоод, бүх юмаа хийж өгсөн юм бол. Би бол баярлаж явдаг. Сайн сайхан хүн явахдаа хүртэл буянаа үлдээж өнгөрдөг юм байна, буянаа үлдээх ёстой юм байна гэдгийг би ойлгосон. Сая 2-р ангид Жарантав гуай миний аавд тоглосон, насан дээр би аавд тоглолоо. “Би чамд хайртай” гараад 25 жил боллоо. Жарантав гуай чинь миний киноны аав, бас хуурай аав минь шүү дээ. Тэгээд ч миний аав ээжийн их сайн найзууд. Тийм болохоор ч бид ааваа гэдэг. За тэгээд тэр аавтайгаа хамт тоглоод дээрээс нь Пүрэвмаатайгаа хамт, Дамчаа ахтайгаа тоглолоо. Мэдээж миний хамгийн их баярлаж явдаг хүмүүс бол ээж аав хоёр минь. Намайг тэр үед кинондоо дуу оруулахад ээж яг миний хажууд зогсож байдаг байсан. Тэгээд бүгдийг нарийн зааж өгнө, загнаж хэлж өгнө. Би чинь тэнд ээжээр загнуулаад л зогсож байдаг байсан юм шүү. Пүрэвмаад болохоор Дамчаа гуай их зааж зөвлөж өгнө. Гэхдээ миний муу багш минь гэж ярихаас өөр аргагүй. Маамхүү гэж нэг хүн байдаг юм. Тэр хүн намайг өдий зэрэгт, багш гэдэг хэмжээнд хүргэж өгсөнд би баярлаж явдаг. Тэр хүнээс их юм сурч авсандаа баярладаг.
Мөн Доржсамбуу найруулагч байна. Доржсамбуу найруулагч миний аавын ганц хайртай найз нь. Хоёулаа тэгээд тэнгэрт хальчихлаа даа. Хоёр биенээ дуудсан юм байлгүй дээ. Доржоо багш маань Драмын Улсын Академик театр гэдэг лүү намайг аймшигтай дуудсан хүн шүү дээ. Нэг өдөр манайд орж ирээд “Нямдаваа гуай, Цэцгээ гуай. Драмын Улсын Академик театр зүгээр нэг муу амьтныг гуйдаггүй юм шүү. Урьдаггүй юм шүү” гэсэн. Би ч тэр үед нь унтаж байсан. Доржсамбуу багшийн дуу гарангуут хамаг бие салгалж байгаа юм л даа. Тэгсэн хөнжил хуу татаж намайг босгоод “Би чамайг гуйхгүй” гэсэн.
Гэтэл намайг ДУАТ-т урьсан байгаа юм чинь. Би ч тэгээд Доржоо багшаас жигтэйхэн айдаг болохоор хувцасаа өмсөөд цэрэг шиг л дагаад явж байгаа юм. Аав тэр үед Хүүхэд Залуучуудын Театр, Киноны хүрээлэн гэдгийг байгуулчихсан байсан учраас тэндээ намайг авах гээд. Би болохоор Доржоо багшдаа ёсолчихсон хүн чинь яалт ч үгүй дагаад гарсан даа. ДУАТ зүгээр нэг гоожуурыг гуйдаггүй байхгүй юу гэхээр чинь хамгийн аймаар биз дээ. Тэгээд л театрт ирсэн. Намайг тайзан дээр гар гэж байгаа юм. Тайз руу гарахад зүрх дэлбэ задрах шахаж байсан даа. Тэгээд “За наанаа яаж тийчилмээр байна” гэсэн. Би тэгэхэд нь шууд сөхөрсөн. Доржоо багшдаа, тайзандаа үнэнээсээ мөргөсөн. Айгаад тийчилж чадаагүй. Би тэр алтан тайз, хатсан модыг үнсмээр санагдаж байсан. Гэхдээ надад нэг л тийшээ гарах эрхгүй ч юм шиг, аймаар санагдаж байсан юм.
-"Би чамд хайртай” кино дэлгэцэнд гарсны маргааш таны амьдралд ямар өөрчлөлт мэдрэгдэж байсныг дурсвал ямар вэ?
-Миний хувьд тухайн үед хүнд байсан. Намайг хүн болгон үзэн яддаг. Бараг л хүн болгон гар зангиддаг шүү. Ямартаа л хуучин Ялалт кино театрт найзууд маань Энэтхэг кино үзье гэхээр нь хамт явлаа. Би чинь Энэтхэг кинонд нугасгүй байсан юм чинь. Тэгээд үзэх гээд дагаад очлоо. Шляп духдуулаад ээжийн хар шилийг зүүгээд очлоо доо. “Би чамд хайртай”-гийн зурагнуудыг ч хаалган дээр нь наачихсан байж байна. Тэгээд кино руугаа ч яваад орлоо. Гэтэл “Уулын нугад чамтайгаа” гээд л эхэлдэг юм даа. Тэгэнгүүт нөгөө айхтар малгайгаа дарж өмслөө дөө. Тэгсэн кино эхлээд, нэлээд асуудал хурцаар өрнөж байтал миний ард сууж байсан өвөө шууд кинотой хэрүүл хийж байна. Кинон доторх миний аав руу “Чиний хүүхдийн буруу ш дээ” гээд яг ар дагзан дээр хэлдэг юм байна. Би ч намайг харчихвал алгадаад авах юм шиг санагдаад, шигдээд сууж байтал яг урд талд хоёр охин суучихсан. “Би чамд хайртай”-гийн энэ Баяраа чинь угаасаа ийм л юм байлгүй дээ. Яг л тэр байх. Хүн гэдэг чинь ийм л байхгүй юу гэж байна. Би ч хойд талын өвөө руу нэг харсан. Хараад юу ч дуугараагүй. Киноныхоо нээлтийн дараа нэг тэгж киногоо үзсэн түүхтэй юмаа. Яаж тэр хөгшин намайг харчихаагүй юм. Мэлхий шилний л гавьяа шүү дээ.
-Тэгвэл ч нэлээдгүй хэцүү байжээ?
-Бод л доо. Киноны дараа Дэлгэр, Үрлээ хоёрт баахан захидал ирдэг байсан. Надад бол нэг ширхэг ч захиа ирээгүй дээ. Хэрэв надад захиа байсан бол би одоо нандигнаад хадгалчихсан байгаа даа. Дээр үеийн дурсгалтай юм чинь гоё шүү дээ. Сая баримтат киноныхон надаас “За таньд ямар захиа ирж байв” гэлээ. Гэтэл байхгүй. Пүрэвмаа эд нар чинь бөөн юм гаргаад л. Атаархмаар.(инээв). Гэхдээ намайг үзэн ядсанд нь би их баярладаг юм. Тэгтлээ үзэн ядуулж байгаа нь, би тэр дүрийг бүтээж чадсаны л илрэл юм даа. Сая 2-р ангид тоглохдоо тэр бүх юмыг л бодож тоглосон доо. Өнөөдөр “Баярааг нэг жаахан уучлаасай” гэж.
-Та ер нь ээжтэйгээ их адилхан юмаа. Аав ээж хоёр тань Монголын киноны мастерууд шүү дээ?
-Би ерөөсөө ээжийгээ дуурайсан юм. Дүү маань аавыг дуурайсан л даа. Би аавынхаа “Тунгалаг тамир”-ын Хонгор, “Өндөр ээж”-ийн жолоочийн гээд л сайхан бүтээлүүдээр нь. Ээжийнхээ “Тэмцэл” киноны Балбар вангийн бага хатан, “Гарын таван хуруу”-гийн Шагдарт хаягддаг эхнэрийн дүрийг хайрладаг. Хүмүүс болохоор “Ховор хүмүүс”-ийн “Цагаан халаадаа өмсөөрэй” гэдэг тэр дүрийг нь их сайн Тогтоочихсон байдаг юм билээ. Дүү маань 3 настайдаа “Дэгдээхэй нас” кинонд тоглож байсан. Харин 1, 2-р ангид билүү дээ “Гарын таван хуруу”-д тоглосон.
-Та ингэхэд “Би чамд хайртай”-д тоглосныхоо дараа найз бүсгүйтэй болох гэж бөөн асуудал болж байж дээ. Охидууд итгэж ядаад, халгаад л?
-Би 95 онд амьдрал зохиож байлаа. Нэг охинтой. Одоо охин маань их том болж байгаа байх. Уулзаагүй удаж байна аа. Манай охин надтай адилхан. Ээж нь өөр хүнтэй нийлсэн гэсэн.
-Та Солонгост нэлээд удсан байх аа. Уг нь гэр бүлийнхээ хүнтэй Солонгост хамт байсан гэж мэдэх юм?
-Солонгост 9 жил 8 cap болсон. Энэ хугацааг хүний газар зовж өнгөрөөгөөгүй юм шүү. Жаргаж өнгөрөөсөн. Яахав ээ. Охины ээж бид хоёр Солонгост хамт амьдарч байх нь байсан. Гэхдээ бидний амьдрал болоогүй л юм даа. Өөр юу хэлхэв дээ.
-Ингэхэд ер нь өөрөө студи энэ тэр байгуулаад кино хийгээд явж болдоггүй юм уу?
-Үгүй. Надад тийм том юм хийгээд өрсөлдөөд байх менежмент байхгүй. Залуу улсууд гараг дээ. Хөгширч байгаа бид ер нь авсан мөнгөө зарцуулаад л сууж байхад болох биз дээ. Би Хөх хотод жил болж байна. Кино телевизийн дээд сургуульд багшлах 6 жилийн гэрээтэй ажиллаж байна даа. Өмнө нь би КУДС-д ээжийнхээ ассистент багш байсан. Тэгж байхдаа маш их юм сурсан, мэдсэн. Ээжийнхээ зовлонг ойлгож авсан. Өнөөдөр өөрөө зовлогоо зулгааж байна даа(инээв). Гэхдээ Өвөрмонголд байгаа миний шавь нар нэг их муу шавь нар төрөхгүй ээ. Яадаг ч байсан эхнийх нь ирээд СУИС-д элсэлтээ өгөөд тэнцээд орлоо. Би шавь нараа бэлдсэн шиг бэлддэг. Тэгээд ч тэнд Ар Монголын багш, Бадрал гэж ярина шүү дээ. Ар Монголд бол миний олон шавь бий л дээ. Шавь нар сайн явбал багшийн тэнгэр юм шүү дээ.
-Таныг Баяраагийн дүрээр чинь төсөөлөөд нэг тийм давилуундуу болов уу гэх бодол байна л даа?
-Давилуун. Гэхдээ тийм байлаа гээд ээжийнхээ болон ойр дотно хүмүүсийнхээ надад хандсан сайн сайхан сэтгэл рүү юм хийх хүн бол биш. Яахав жаахан давилуун зангаасаа болж алддаг тал бий. Би одоо дүүгээсээ илүү ээждээ эрхэлж байна. Хүүхэд насандаа эрхлээгүйгээрээ ээждээ эрхэлж яваа даа. Би ер нь хүнд тус болохыг хичээдэг. Харин түүнийхээ оронд хариу нэхэх хамгийн дургүй.
Э.Богема