-Монгол-Чехийн харилцааны товч лавлах-
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын урилгаар Бүгд найрамдах Чех улсын Засгийн газрын дарга Ян Фишер өнөөдрөөс эхлэн албан ёсны айлчлалаа хийнэ. Тэрбээр эдийн засагч, статистикч мэргэжилтэй нэгэн бөгөөд Чехийн статистикийн нийгэмлэг, Олон улсын статистикийн хүрээлэн, Шинжлэх ухааны зөвлөл, Прагийн Эдийн засгийн их сургуулийн удирдах зөвлөл, Пүркений их сургуулийн шинжлэх ухааны зөвлөл зэрэг цөөнгүй нэр хүндтэй байгууллагын гишүүн юм.
БНМАУ Чехословак Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, Улаанбаатар, Прага хотноо 1956 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн юм. Харин Монгол Улс, Бугд Найрамдах Чех Улсын хооронд 1993 оны нэгдүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байдаг ажээ. Түүнээс хойш хоёр орон янз бүрийн түвшинд харилцан төлөөлөгчид солилцож ирсэн байна. Тухайлбал, 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд УИХ-ын дарга Л.Лүндээжанцан нар тус улсад айлчилж байсан бол Чехийн талаас 2006 онд тус улсын Ерөнхийлөгч В.Клаус болон албаны бусад хүмүүс айлчлан ирж байжээ.
1960-аад оноос эхэлсэн Монгол, Чехийн уламжлалт эдийн засгийн хамтын ажиллагаа 1989 он хүртэл эрчимтэй хөгжиж, 1990-ээд оноос хойшх хугацаанд зогсонги байдалд түр орсон хэдий ч сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа аж. 1995 онд хоёр орны хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан 2003 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо, Эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан 2005 оны аравдугаар сард Прага хотноо тус тус болжээ.
Харин энэ удаагийн ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо пүрэв гаригт болох гэж байна. Комиссын Монголын талыг ЗҮБХБ-ын сайд Х.Баттулга, чехийн талыг ҮХ-ны дэд сайд Милан Ховорка нар тэргүүлэх юм.
Өнгөрсөн жил хоёр орны худалдааны бараа эргэлт өмнөх онуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Монголын экспортод молибдений хүдэр, баяжмал, оксометаллын давсууд буюу пероксометаллын хүчлүүд гаргасан гэсэн судалгаа байна. Харин импортын хувьд хуванцар хоолой, гуурс, уян хоолой, ган төмрөөр хийсэн радиатор, хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг оруулж ирдэг юм.
2008 оны арван нэгдүгээр сарын байдлаар Чех Улсаас манай оронд нийт 43,1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монголд хөрөнгө оруулсан орнуудын жагсаалтын 32 дугаарт бичигдсэн ажээ. Чех Улсын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл иргэний нисэх, хүнс, худалдаа, нийтийн хоол, тээвэр, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, геологи, уул уурхайн эрэл хайгуулын ажилд хамгийн их хөрөнгө оруулсан байна. Чех улс нь Зүүн Европын орнуудаас хамгийн түрүүнд буюу 1996 оноос манай улсад хөгжлийн албан ёсны тусламж олгож байгаа бөгөөд 1996-2001 онд нийтдээ 1,7 сая ам.долларын тусламжийг манай улсын арьс шир, гутлын үйлдвэрлэл, эрүүл мэнд болон геологийн салбарт зориулан олгосон юм.
Өнөөдрийн байдлаар энэхүү тусламжийн хөрөнгөөр ДЦС-IV-ийн зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх, ШУТИС дээр эрчим хүчний сургалтын лаборатори байгуулах, "Бөхөг" шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын клиникийн төв эмнэлэг, Мандалговийн усны эх үүсвэр болон технологийн шинэчлэл хийх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Чех Улс гадаад улсуудад үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээгээ бууруулж байгаа хэдий ч Монгол Улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ 2003-2007 онд 5,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлсэн байдаг. Мөн Монгол Улсад суугаа Чехийн ЭСЯ-наас хүмүүнлэгийн салбар дахь жижиг төслүүдэд зориулж санхүүжилт хийж байгаа билээ. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын ус цэвэршүүлэх, Хөвсгөлийн Хатгал сумын эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэх болон Улаанбаатарын "Хасцагнуур" эрүүл мэндийн төвийн ундны усыг цэвэршүүлэх зэрэг гурван төсөлд 66,7 мянган ам.доллар зарцуулсан тооцоо байдаг. Түүнчлэн Чехийн Засгийн газрын тэтгэлэгээр манай оюутнууд жил бүр тус улсад суралцдаг байна. Уг уламжлалаа даган энэ хичээлийн жилд манай орны найман оюутныг тэтгэлэгтээ хамруулсан ажээ.
Б.Уянга