gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын төвд намуу цэцэг тариагүй гэв

Нийгэм
2009-09-01
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-09-01
Хотын төвд намуу цэцэг тариагүй гэв

Хотын төвд мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж, энэ дагуу манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин манай нийтлэлийн мөрөөр цагдаагийн байгууллага болон холбогдох газруудаас шалгалт хийжээ. Шалгалтын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Мансууруулах үйлчилгээ бүхий намуу цэцгийн төрлийн ургамал хотын төвд ургаж байна гэсэн нийтлэлийн мөрөөр шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хотын төвд тэр дундаа олны хөлийн газар намуу цэцгийн төрлийн ургамал тарьж байна гэсэн мэдээлэл сонинд гарсан. Энэ дагуу цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллага хамтарсан шалгалт хийсэн. Энэ нь ямар нэгэн мансууруулах үйлчилгээтэй намуу цэцгийн төрлийн ургамал биш, нэг наст ургамал болох нь тогтоогдсон.

-Ер нь цагдаагийн байгууллагаас мансууруулах бодис болон тийм төрлийн үйлчилгээтэй эм, ургамлын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ. Тухайлбал, Эрдэнэт, Дарханы замд намуу цэцэг их хэмжээгээр ургадаг гэдэг?
-Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Сэлэнгэд энэ төрлийн ургамал ургадаг. Манай орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд нь намуу цэцэг ямар нэг хэмжээгээр ургадаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Зарим газар намуу цэцгийг үрээ хаяхаас нь өмнө устгадаг юм билээ. Гэсэн ч энэ арга төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Учир нь хүн хүч, төсөв шаардлагатай болдог.

-Дархан-Уул аймагт Хятад иргэн нутгийн хүмүүсээр мансууруулах үйлчилгээтэй ургамал түүлгэж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан уу?
-Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит натри ашиглан хүн, мал хордуулсан гэх хэрэгт шалгагдаж байсан БНХАУ-ын иргэн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан. Гэтэл саяхан өөр нэрээр Хонгорт буцаж очин мансууруулах үйлчилгээтэй ургамал түүлгэж байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдсэн байсан. Энэ дагуу мөн шалгасан. Гэтэл энэ нь худал болох нь тогтоогдоод байна. Харин Улаанбаатар хотын харьяат Монгол залуу тэнд очин, нутгийн иргэдийг 90 мянган төгрөгөөр хөлсөлж эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал түүлгэж байсан юм билээ.

-Тэр ургамал нь мансууруулах үйлчилгээтэй гэж үү. Шо овогт Хятад иргэн түүлгэсэн гээд байгаа. Энэ нь ямар учиртай юм бол?
-Ургамал түүлгэсэн Монгол залуу өөрөө сайн мэдэхгүй учир Шо гэдэг Хятад иргэнийг аваачин ургамлаа үзүүлсэн. Түүнээс биш Хонгорын хэргээр шалгагдаж байсан Хятад иргэн биш. Мөн эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал нь мансууруулах үйлчилгээгүй юм билээ. Манай улсын ховордсон ургамлын тоонд ордог. Тиймээс энийг түүхдээ Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авдаг. Харин манай улсын иргэн ямар нэгэн зөвшөөрөл авалгүй нэлээд их хэмжээгээр түүсэн байсан. Цагдаагийнхан түүнийг шалгаж 2-3 шуудайтай ургамал хураасан. Түүнээсээ дээж аван шинжилгээнд өгөөд ховордсон эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал мөн болох нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ.

А.Ням-Өлзий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан