2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 750 орчим сургуульд 535.2 мянган хүүхэд суралцах болжээ.
Үүний 53,6 мянган нь I ангид шинээр элсч, 38.6 мянга нь X ангид дэвшин суралцах аж. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2008-2009 оны хичээлийн жилтэй харьцуулахад хамран сургалтыг 1.7-3.4 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотой асуудлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-Шинэ
хичээлийн жилд 535.2 мянган хүүхэд суралцах
болжээ. Хичнээн багш ажиллах вэ?
-Улсын
хэмжээнд 37 мянган багш ажиллана. Тэдний
23.9 мянга нь ерөнхий боловсролын сургуульд,
4.2 мянга нь цэцэрлэгт, 8.9 мянга нь
мэргэжлийн болон дээд боловсролын
сургалтын байгууллагад ажиллана.
Мэргэжлийн багшийн хангалтын хувь 98
байна.
-Сургууль,
цэцэрлэгийн засварын ажил дууссан уу?
-Улсын
төсвийн зургаан тэрбум төгрөгийн
хөрөнгөөр 130 объектод, Азийн хөгжлийн
банк, Дэлхийн банкны 10 гаруй тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар 52 объектод
их засварын ажил хийгдэж байна. Энэ жил
нийтдээ цэцэрлэг, сургууль, дотуур
байрны суудал, орны хүчин чадал 14 мянга
гаруйгаар нэмэгдэх аж. Тухайлбал,
цэцэрлэгийн ор 1315, дотуур байрны ор
1890, сургуулийн суудлын тоо 5580-аар
нэмэгдэнэ. Сургууль, цэцэрлэгийн засварын
ажил 90 хувьтай байгаа ч улсын хэмжээнд
12 сургууль, дотуур байрны засвар ирэх
сарын 1-ний дотор амжихгүй болоод байгаа.
-Орон
нутгийн сургуулиуд юм уу. Энэ талаар
тодруулна уу?
-Баянхонгор
аймгийн Гурван булаг, Богд сум, Говь-Алтайн
Дарви, Дархан-Уул аймгийн IX сургууль,
Сэлэнгэ аймгийн V сургууль, Улаабаатар
хотын II зэрэг 12 сургуулийн байрны засвар
есдүгээр cap өнгөрөөж дуусахаар байна.
Энэ нь зарим аймаг засварыг оройтуулж
эхэлсэн, уг ажлыг хариуцдаг байсан
аймгийн барилга хот байгуулалтын алба
бүтцийн өөрчлөлтөд орж, зохион байгуулалт
алдагдан тендерийн маргаан гарч
гүйцэтгэгч шалгараагүйгээс болсон.
Тендерийг дахин зарласан зэргээс
шалтгаалан хугацаа алдсан. Эдгээр
сургуулийн хичээлийг тодорхой хугацаанд
ээлж нэмэгдүүлэх, боломжтой бусад
сургуулийн байрыг ашиглах замаар ирэх
сарын 1-нд сургалтыг хэвийн эхлүүлэхээр
зохицуулж байгаа.
-Төв
замын засвар дуусч ашиглалтад ортол
зарим сургуулийн хичээлийн цагийг
өөрчилсөн гэсэн?
-Засварын
ажилтай холбогдуулан ЗЦГ-аас сургууль,
цэцэрлэгийн цагийг өөрчлөх хүсэлт
ирсэн. Үүний дагуу Чингэлтэй, Сүхбаатар,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр
байрлах их, дээд сургуулийн хичээлийг
ирэх сарын 1-ээс арваннэгдүгээр сарын
1 хүртэл 10.00 цагт эхлүүлэх болсон. Харин
ерөнхий боловсролын дунд сургуулийн
хичээлийг 07.30 цагт эхлүүлнэ. Харин эцэг,
эхчүүд ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ
цэцэрлэгт хүргэдэг болохоор цагийг
өөрчлөөгүй.
-Ерөнхий
боловсролын ямар ямар сургууль байгаа
вэ?
-Чингэлтэй
дүүргийн "Диана", "Зуун билэг",
"Наран", Сүхбаатар дүүргийн "Орчлон",
I, XI, 29 дүгээр тусгай дунд сургуулийн
хичээлийн цаг 07.30-д эхэлнэ.
-Сурах
бичгийн нийлүүлэлт ямар байна вэ?
-Ерөнхий
боловсролын сургуульд нийтдээ 97 төрлийн
сурах бичгийн ханган нийлүүлэлт хийгдэж
байна. Үүнээс 11,12 жилийн сургуулийн
бага, дунд, ахлах ангийн 24 нэр төрлийн
сурах бичгийг шинээр хэвлэх, 68 нэр
төрлийн сурах бичгийг дахин нийлүүлэх,
дахин хэвлэх, I ангийн таван нэр төрлийн
сурах бичгийг дахин хэвлэнэ. Нийт сая
586 мянга 194 ширхэг сурах бичиг нийлүүлнэ.
-Нийслэл
болон орон нутагт сурах бичиг түгээж
дууссан уу?
-Одоогийн
байдлаар Увс, Сүхбаатар аймаг руу сурах
бичиг хүргэхээр ачигдсан. Өнөөдрөөс
эхлэн тараагдах байх. Шинээр хэвлэсэн
бага, дунд ангийн сурах бичгүүд ирэх
сарын 1-н гэхэд, дунд, ахлах ангийн долоон
нэр төрлийн сурах бичиг ирэх сарын эхний
долоо хоногт сургуулиудад хүргэгдэнэ.
Харин нийслэлд төв замын засвараас
шалтгаалан ном түгээх ажил удааширч
байгаа ч есдүгээр сарын 1-ний өмнө амжиж
тараана.
-Шинээр
хэвлэгдэж байгаа сурах бичиг хэзээнээс
худалдаанд гарах вэ. Үнийн хувьд ямар
байх бол?
-Шинээр
хэвлэсэн 20 нэр төрлийн сурах бичиг
есдүгээр сарын 1-нээс өмнө номын худалдаанд
гарна. Яамнаас эдгээр сурах бичгийг
борлуулах эрхийг компаниудад олгохдоо
үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлтэйгээр
гэрээ хийсэн. Сурах бичгүүд өнгөрсөн
жил борлуулж байсан үнээс дунджаар
10-40 хувь хямдарч зарагдана. Энэ жилийн
шинэ сурах бичгийг хэвлэх, түгээх
гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн
үр дүнгээс үзэхэд өнгөрсөн онд 1,9 тэрбум
төгрөгөөр худалдаж авах тоо, хэмжээний
сурах бичгийг 1,1 тэрбум төгрөгөөр
нийлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл,
Засгийн газраас худалдаж авах сурах
бичгийн үнэ 42,7 хувиар буурсан.
-Сурах
бичгийн хангалт хэр байгаа вэ?
-Өнгөрсөн
онд бага ангийн сурагчдын 60-70 хувь нь
сурах бичигтэй байсан бол энэ жил 12
жилийн бага ангид 100,11 жилийн сургуулийн
бага ангид 90-100 хувь олгоно. Харин дунд,
ахлах ангийн сурагчдын 60-80 хувь нь сурах
бичигтэй болно.
-Энэ
хичээлийн жилээс 12 жилийн сургалтын
тогтолцоотой болж байгаа. Энэ талаар
тодруулна уу?
-Ерөнхий
боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын
тогтолцоонд шилжүүлэх графикаар
2008-2009 оны хичээлийн жилд 5 дугаар анги
төгссөн суралцагчид 2009-2010 оны шинэ
хичээлийн жилд 12 жилийн сургуулийн VII
ангид дэвшиж, шилжилтийн сургалтын
төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэх юм.
Эдгээр хүүхдүүд 12 жилийн анхны төгсөгчид
болно. Мөн ерөнхий боловсролын 11 жилийн
сургуулийн сүүлийн төгсөлт 2013-2014, 12
жилийн сургуулийн анхны төгсөлт 2014-2015
оны хичээлийн жилд болно.
Б.Мягмансанж