gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын төвд мансууруулах үйлчилгээтэй цэцэг тарьсан бололтой

Нийгэм
2009-08-29
0
Twitter logo

Нийслэл хотын өнгө үзэмжийг чимсэн цэцэрлэгт хүрээлэн энд тэндгүй нэмэгдэж, өнгө өнгийн цэцэгс ургасан газрууд олон болжээ. Үүний нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Төмөр замын вокзалын ард байрлах цэцэрлэгт хүрээлэн юм.

Уг цэцэрлэгг хүрээлэнд мансууруулах бодисын төрөлд ордог Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар ихэвчлэн ургадаг намуу цэцэг тарьжээ.

Дээрх газар очсон нэгэн иргэн тэнд ургасан цэцгийг сониучирхан харж зогсоход нь цагдаа ирж "Наад цэцгээ мэддэг юм биш биз. Энэ цэцгийг намуу цэцэг гэдгийг хэлсэн" хэмээн ойрын эх сурвалж өгүүлж байна. Уг асуудлаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад "Энэ талын мэдээлэл байхгүй" гэсэн хариулт өглөө. Харин энэ талаар Төмөр замын вокзалын удирдлагуудаас тодруулахад "Өнгөрсөн хавар тариалсан юм. Гэхдээ энэ гоёлын намуу цэцэг. Мансуурлах бодист хамаардаг цэцэг биш" гэсэн хариулт өглөө. Дээрхээс харахад, цагдаагийн алба хаагч ямар шалтгаанаас болж энгийн цэцэг сонирхож байсан иргэнээс мансууруулах бодисын төрөлд ордог цэцгийг тариалсан юм уу гэж асуусан нь хардлага төрүүлж байна.

Сүүлийн 13 жилийн байдлаар мансууруулах бодистой холбоотой 77 гэмт хэрэг илэрч, 208 хүн холбогдон шалгагдсан. Эд мөрийн баримтаар 4.11 кг эфедрин, 34 кг каннабис, 027 кг гашиш, 01 кг геройн зэрэг мансуурлах бодис хураагдаж байсан. Өнгөрсөн он гэхэд хар тамхинд донтогчид залуужиж, чинээлэг айлын хүүхдүүд гутлын тос болон бензин үнэрлэн мансуурах болсон. Мөн хулдаас шатаан үнэрлэх, шар цавуу үнэрлэдэг 50 гаруй хүүхэд байгааг илрүүлсэн гэдгийг Мансуурлын эсрэг төвийн тэргүүн Л.Азбаяр ярьж байлаа. Замын-Үүд болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хар тамхинд донтогч 150 гаруй иргэн байгааг онцлон хэлсэн юм.

Эмч мэргэжилтнүүд мансууруулах бодист донтогчид ДОХ-ын халдвар авах эрсдэл өндөр байгааг хэлдэг. Мөн ДОХ-ын халдвар тарааж байгааг үгүйсгэх аргагүй. Хөдөө орон нутагт мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалж байсан тухай олон хүн ярьдаг. Үүний үлдэгдэл одоо Баруунхараа, Зүүнхараа, Шаамар, Ерөө зэрэг Сэлэнгэ аймгийн нутгаар ургаж байгааг холбогдох газраас тогтоосон. Ургамал судлаачдын гаргасан судалгаагаар манай оронд ургадаг 400 гаруй нэр төрлийн хогт ургамал дунд зэрлэг олс их хэмжээгээр ургадаг гэдгийг баталжээ.

Хүүхэд, залуус мансууруулах бодис хэрэглээд байгаа гол шалтгааныг дээрхээс харж болох бизээ. Хотын цэцэрлэгт хүрээлэнд мансууруулах үйлчилгээтэй цэцэг тариад байгаа юм биш байгаа. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мансууруулах бодис хэрэглэгчид өдөр бүр нэмэгдсээр байна.

Э.Хүрэлбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан