gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Гоёо" ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Л.Нарангарав: Бид шинэ бүтээгдэхүүнээ дэлхий даяар хэрэглэгчдэдээ нэгэн зэрэг хүргэдэг

Нийгэм
2009-08-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-08-28

Шинэ улирал эхэлж байна. Улирал бүр өөрийн ааш араншин, зан төрхийг дагуулан ирж, тэр бүхэн нь загварын ертөнцийн өнгө төрхийг тодруулж байдаг билээ.

Өглөө, оройдоо сэрүү бууж, өдөр нь нар шарах энэ л өдрүүдэд хамгийн тохиромжтой гоёл ноолуур байдаг гэдэгтэй уншигчдийн маань олонх маргахгүй болов уу. Бид энэ удаад ноолууран хувцасны загварыг тодорхойлогч "Гоёо" ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Л.Нарангаравтай уулзаж ноолууран бүтээгдэхүүний талаар ярилцлаа.  

-Уншигчид маань “Гоёо” брэндийг ноолуурын үйлдвэрлэлд тэргүүлэгч гэдгээр нь сайн мэднэ. Харин энэхүү нэр хүнд бүхий бүтээгдэхүүнийг гаргахад хэчнээн хүн ажилладаг, хэрхэн шинэ загвар төрдөг гээд олон зүйлийг хүмүүс анзаарахгүй өнгөрч байдаг. Өнөөдөр уншигчиддаа тэрхүү ажил хэрэгч, бүтээлч хүмүүсийн нэгтэй уулзуулж байгаадаа баяртай байна. “Гоёо” брэнд олны танил ч Та бол тэдний хувьд шинэ танил. Таныг уншигчдадаа танилцуулахаас яриагаа эхэлье?

-Намайг Лхагважавын Нарангарав гэдэг. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Арван жилээ 75-р дунд сургуулийг төгссөн. Дараа нь ХААИС-ийг дүүргэсэн. 2000 оноос Анунгоо компанид борлуулалтын чиглэлээр ажиллаж байгаад 2005 оноос "Гоёо" компанид ажиллах болсон. Миний ажлын сайхан нь гэвэл хүмүүсийг үргэлж сайхан харагдуулахын тулд зөвлөгч нь,  найз нь байдагтаа хамгийн сайхан. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг дээ.  

-Ажилдаа дуртай, түүндээ сэтгэл, зүтгэлээ зориулж, үргэлж шинийг эрэлхийлдэг танай хамт олон өөрсдийнхөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ мэдээж бусдаас илүү дурладаг байх. Та ноолууран гоёлд хэр дурладаг вэ?

-Мэдээж би ноолуурын үнэнч хэрэглэгч. Хүн гэдэг чинь юманд дасахдаа амархан юм. Нэг ноолуур өмсөөд сурчхаар байнга өмсөх гээд байдаг болчихдог юм байна. Одоо ноолуураас өөр ноосон, акрилин хувцас өмсөхөөр нэг л өөр байдаг юм. Ноолуур бүтээгдэхүүн чинь амьд, амьсгалдаг эд гэдгээрээ агаар нэвтрүүлэлт сайтай төдийгүй биед эвтэйхэн, зөөлөн шинж чанартай. Намайг бага байхад аав, ээж маань ноолууран цамц их сайхан дулаахан, хөнгөн байдаг гэж ярьдаг байсан. Юунд нь энэ энгийн ноосон цамцанд дурладаг байнаа гэж боддог байлаа. Одоо ч тэр бодлоосоо салсан шүү.

-Фэйшн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд өөрөө бас фэйшнлэг байдаг байх. Танд чухам ямар загварын ноолууран хувцас олон байдаг вэ? Удирдах алба хашиж буй болохоор ажил хэрэгч загвар зонхилдог байх гэж бодож байна?

- Би өөртөө таалагдсан, биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Ноолууран хувцасны хувьд ямар ч үед тансаг харагддаг болохоор өөртөө зохисон загварыг нь зохицуулаад л өмсөхийг боддог.

-“Гоёо”-гийн бүтээгдэхүүнүүдийг “ноолуурын” гэж тодотгохоос өмнө “загварын” гэж тодотгож байгаа нь илүү оновчтой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх. "Гоёо" брэндийг жилдээ зөвхөн дотооддоо 300 гаруй загвар гаргадаг гэж сонссон. Янз бүрийн насны, янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүст зориулсан олон нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүрээг нэмж байна уу?

- Өнөөдөр “Гоёо” брэндийн хувцас гоёлын ба өдөр тутмын гээд бүхий л хэрэгцээг хангаж байна. Ажил хэрэгчээс эхлээд спорт, чөлөөт гээд загварууд зах зээлд гарснаар янз бүрийн насны, янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс манай бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч болж байна. Энэ нь хэрэглэгчдийн өмнө олон загварын сонголт ихтэй бүтээгдэхүүн байх болсонтой холбоотой. Загварлаг байх хэрээр манай хэрэглэгчид залуужиж байгаа ч гэж хэлж болно. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард бид хүүхдийн хувцасны Cashmere KIDS брэндээ худалдаанд гаргасан. Хүүхдийн биед эвтэйхэн, хөнгөн зөөлөн, дулаахан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргээд манай худалдан авагч, хэрэглэгчдийн бүтцэд цоо шинэ ангилал нэмж байгаа хэрэг. Хүүхдийн хувцасны коллекци гаргаснаараа бид урдаа тавьсан зорилтдоо хүрсэн.

-Зорилтдоо хүрсэн гэдэг нь та бүхний хувьд борлуулалт нь сайн байсан гэсэн үг үү?

-Бүх насны хэрэглэгчдэд зориулан ноолууран хувцас гаргах нь бидний зорилгын нэг хэсэг байсан. Cashmere KIDS брэндийн хувьд зөвхөн ашиг хөөхөөс илүү биед эвтэйхэн, аюулгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хүүхдээ хувцаслаж байгаасай гэсэн үүднээс зах зээлд гаргасан. Сүүлийн үед цаг агаар эрс тэс болсон тул хүүхдүүдэд олон цамц давхарлахгүй, биед нь эвтэйхэн хөнгөн, дулаахан ноолууран цамц өмсгөх хэрэгтэй. Бүтээгдэхүүний үнийн хувьд өнөөдөр манай зах зээлд худалдаалагдаж буй хүүхдийн бусад ноосон цамцтай ижил үнэтэй. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүд маань эздэдээ их таалагдаж байгаа шүү.

-Ноолуурын салбарт өрсөлдөгчид цөөнгүй. Тэднээс танай бүхэн юугаар ялгарахыг хичээдэг вэ?

-Манай "Гоёо" брэндийн ялгарал бол загвар, өнгө бас чанар. Ялгарлаа бий болгохын тулд мөн “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бид загварын үйлдвэрлэлдээ чанарын удирдлагыг цогцоор нь нэвтрүүлсэн. Цогцоор гэж юуг хэлээд байна вэ гэвэл техник тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийн шинэчилж, сайжруулахын зэрэгцээ чанарын менежментийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн бид энэ 8-р сараас бүтээгдэхүүндээ “Чанарын баталгаа” өгөх үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Энэ нь тухайн хүн манай барааг худалдан авсанаас хойш 3 хоногийн хугацаанд авсан бүтээгдэхүүн нь чанарын гэмтэлтэй бол бид буцаагаад авна гэсэн үг. Энэ үйл ажиллагаагаараа бид нэг талаас хэрэглэгч, худалдан авагчиддаа 100 хувь сэтгэл ханамжийн баталгаа өгөх, нөгөө талаас бүтээгдэхүүнийхээ чанарт 100 хувь итгэлтэй байгаагаа нотолж буй хэрэг юм.

-Үнийн хувьд “Гоёо” брэндийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авах чадварт хэр ойр вэ. Ноолууран хувцас үнийн хувьд төдий л хямдгүй, бас өдөр тутмын хэрэглээ биш гэж олон хүн ойлгодог...

-Нэг цамц сүлжихэд шаардлагатай ноолуурыг 3-4 ямааг жилийн турш арчилж, тордож байж гаргаж авдаг гэсэн эдийн засгийн тооцоо бий. Мөн ноолуур гэдэг маань өөрөө байгалийн гаралтай, экологийн цэвэр түүхий эд. Түүний энэ шинж чанарыг алдагдуулахгүйгээр хувцас, эдлэл хийдэг учраас ноолууран бүтээгдэхүүн өөрөө үнэ цэнэтэй хэрэглээ болж байдаг.

Өнөөдөр гаднаас импортоор орж ирж байгаа ноосон, хөвөн даавуун, акрилин бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байна. Тэдгээртэй харьцуулахад түүхий эдийг нь дотооддоо боловсруулан үйлдвэрлэж байгаа “Гоёо” нэрийн ноолууран бүтээгдэхүүн дундаж үнэтэй төдийгүй улс даяар нэг үнийн бодлого барьдаг.

-Аливаа зүйлийн үнийг дагаж, чанар оршдог гэдгийг монголчууд сайн мэдэх болжээ. Нэг талаар зах зээлийн зарчимд суралцаж байгаа хэрэг. Танай бүтээгдэхүүний чанарыг хэрэглэгчид хэрхэн үнэлдэг вэ?

-Бид үйлдвэрлэлийнхээ явцад маш өндөр шаардлага тавин ажиллаж байгаа учраас бүтээгдэхүүнийхээ чанарт 100 хувь итгэлтэй байна. Ийм ч учраас бүтээгдэхүүндээ чанарын баталгаа өгч, үнэхээр чанарын хувьд доголдолтой бүтээгдэхүүн байвал буцаалт хийхийг зөвшөөрч байна.

-Одоо намрын сэрүү орж байгаа цаг үе. Улирлаа дагаад ноолуурын эрэлт, хэрэгцээ нэмэгддэг байх. Тэгэхээр та нарын ажил ихсэх нь ээ гэж ойлгож болох уу?

-Үгүй дээ. Бид улирал бүрийн онцлогт тааруулан загвараа үйлдвэрлэдэг болохоор борлуулалт аль ч улиралд тасралтгүй явж байдаг. Манай загварын үйлдвэрлэлийн онцлог энэ шүү дээ. "Гоёо" ноолуурыг зуны хувцасны загвар, хэрэглээнд оруулж ирсэн. Манайхан ноолууран бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүний улиралд л өмсдөг гэсэн ойлголттой байдаг. Бид энэ сэтгэлгээг эвдэн цаас шиг нимгэн, өд шиг хөнгөн, солонго шиг өнгөлөг ноолууран бүтээгдэхүүнийг хавар зуны хэрэглээнд зориулан үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байгаа.

-Борлуулалт гэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх хамгийн чухал алхам байдаг байх. Маркетингийн ухаан, хэрэглэгч татах гэдэг бараг л урлаг гэж хэлэхэд болох болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Зочин үүдээр орохдоо л тухайн айлын талаар төсөөлөлтэй болдог шиг дэлгүүрүүд маань манай компанийн үүд хаалга, нүүр царай гэсэн үг юм. Тэгэхээр борлуулалт гэдэг нэгдүгээрт, хэрэглэгчдээ хүргэдэг үйлчилгээ байх ёстой. Нөгөө талаас манай бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл тээгээд, зорилго өвөрлөөд ирж байгаа хэрэглэгчдэд түүнийгээ богино хугацаанд хүргэдэг гүүр байх ёстой. Энэ ч үүднээс бид бусад ноолуур үйлдвэрлэгчидтэй харьцуулахад маш олон цэгт борлуулалт хийж, хэрэглэгч бүртээ хүрч ажилладаг. Одоогийн байдлаар орон нутагт 13, нийслэлд 11, нийт 24 сувгаар борлуулж байна. Нэрийн ч бай, гэрээт ч бай бүх салбартаа бид нэг үнийн бодлого барьж ажилладаг. Нэг үгээр хэлбэл "Гоёо" брэнд Баян-Өлгий аймагт ч Улаанбаатарт худалдаалагдаж байгаа үнээрээ борлуулагддаг. Мөн бид Итали, Унгар, Австри, Швейцарь, Казахстан, Австрали гэх зэрэг улсуудад өөрийн "Гоёо" брэндээ худалдаалдаг. Дэлхийн олон улс оронд төдийгүй дотоодынхоо хэрэглэгчдэд бид нэг өдөр, нэг цаг хугацаанд шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийж худалдаанд гаргадаг.

-Ноолуур чамгүй арчилгаа шаарддаг гэсэн ойлголт хуучирч байна уу. Ширээний ард суудаг хүнд л тохирно, жолооны ард яваа хүнд зохимжгүй гэдэг ойлголт өөрчлөгдсөн болов уу.

-Өнөөдөр энэ ойлголт нэг үеэ бодвол өөрчлөгдөж байна. Ноолууран бүтээгдэхүүнийг зөв угааж арчлаад байвал эдэлгээ даадаг чанартай бүтээгдэхүүн. Гадуур худалдаалагдаж байгаа харьд үйлдвэрлэсэн ноосон цамцнаас хямдыг нь бодоод авлаа гэхэд нэгээс хоёр угаалтын дараа өнгөө алдчих нь бий. Түүний оронд монгол малын түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэсэн, монголчуудын гараар бүтсэн ноос ноолууран хувцсаар гоёоч гэж зөвлөмөөр үе олон тохиолддог шүү.

Манай компани түрүү жилээс “Goyo Care” ноос, ноолууран бүтээгдэхүүний цэвэрлэгээ, нөхөн засварын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ үйлчилгээг бүх нэрийн дэлгүүрүүдээр үзүүлж байгаа.

-Энэ ярилцлагыг уншиж байгаа ажилсаг, дайчин бүсгүйчүүдэд маань “Гоёо”-гийн бүтээгдэхүүнийг борлуулах эрх авах, компанийн үзүүлж буй үйлчилгээг нутаг орондоо хүргэх хүсэл, санаачилга төрж байж болох юм. Та нартай хамтран ажиллах боломж бий юу?

-Ажилсаг, дайчин бүсгүйчүүддээ манай "Гоёо"-гийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бидний зүгээс бизнес эрхлэгчдэдээ тавьж байгаа гол шаардлага бол хувцасны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа хоёроос доошгүй жил тогтвортой эрхэлсэн байх явдал.

-Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан