БНХАУ-ын дарга Ху Жин Тао өнгөрсөн сард болсон бослого самуунаас хойш Уйгурт анх удаа айлчилж байна. Энэхүү айлчлалынхаа үеэр тэрээр “Бидний хийж буй ажлын гол зорилго нь тогтвортой хөгжил дэвшлийг хангахад оршино” хэмээн ярьжээ.
Мөн тэрээр өнгөрөгч долдугаар сарын 5-ны өдөр болсон бослогыг дарж, намжмал байдлыг бий болгосон цэрэг армийнханд талархсанаа илэрхийлсэн байна.
Тэрхүү бослого нь Муслим шашинт Уйгурууд болон Хятадын Хан үндэстнүүдийн хооронд болсон билээ. Энэхүү бослогоос үүдэн 200 гаруй хүн амь насаа алдсан гэсэн тоо баримт цацагдаж байгаа боловч бодит байдал дээр үүнээс ч илүү тоо гарч мэдэх талаар зарим эх сурвалжууд мэдээлдэг.
Ху Жин Тао Шиньжан өөрийн эдийн засгийн хөгжилд бусад бүх зүйлсээс түлхүү анхаарч, нийгмийн тогтвортой хөгжлийг бий болгох нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Өнгөрөгч бямба гариг буюу наймдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн түүний айлчлал өчигдөр буюу мягмар гаригт өндөрлөжээ. Айлчлалынхаа үеэр Ху Жин Тао тосгодтой танилцаж, фермерүүдийн аж амьдралыг үзэж сонирхжээ. Мөн үйлдвэр, цэргийн хуарангуудаар ч оржээ. Тэрээр эмнэлэгийн ажилчид, орон нутгийн удирдлага, цагдаа нартай уулзсан төдийгүй бослогын үеэр амь насаа алдсан цагдаагийн бэлэвсэн гэргийтэй ч уулзсан байна. Ху Жин Тао цагдаагийн гэр бүлийнхэнд шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас зүгээс туслахад бэлэн байгаа талаараа амлажээ.
Ху Жин Тао CCTV-д өгсөн ярилцлагадаа “Шиньжаны хөгжлийг цаашид илүү хурдацтай, илүү ахицтай байлгах болно. Үүний тулд хүн бүр хамтран хөдөлмөрлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
М.Жаргал