gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эгэл бид тэнэг болоод үхээд байна уу, ихэс дээдэс мөхөс болоод үрэгдээд байна уу

Нийгэм
2009-08-27
0
Twitter logo

Газар буй болж, иргүн үгүй болбоос өнчин буй
Иргүн буй болж, газар үгүй болбоос бэлбэсэн буй.
Чингис хаан

Эх нутаг, элгэн садныхаа төлөө амиа өргөсөн Монгол хүн таны өлмий дор сөгдмү. Үндэстэн оршин тогтоно гэдэг газар нутагтай байхыг хэлнэ. Өвөг дээдсийн цус, хөлс шингэсэн алга дарам газар, ширхэг элс ч бидэнд үнэтэй, бас хэрэгтэй.

Монгол амь, монгол газар хоёрыг салган ойлгох боломжгүй. Гишгэх газаргүй амь байгаад ч яах билээ. Энэхүү өгүүллийг монгол түмний зовлон гунигт зүрхээ шархлуулж тэдний цөхрөлөөр судсаа лугшуулан байж бичих ёстой юм байна. Хэнд ч өш хонзон өвөрлөдөггүй, хэнээс ч хариу нэхэлгүй тусалдаг өр нимгэн монгол түмнээ хайрлан бичмээр.

Монгол хүн амь насаа хамгаална гэдэг газар нутгаа хамгаалахын нэр, газар нутгаа хамгаална гэдэг амь насаа хамгаална гэсэн үг. Ингэж газар шороотойгоо уусан нэгдсэн үндэстэн ховор. Уул усаар холбогдсон монгол ахан дүүсийн амь нас ямар үнэтэй юм бэ. ЕврАзийг монгол морьдын туурайгаар лавтайяа хагас мянган жил тамгалсан монголчууд гэж хэн бэ.

Түүх өгүүлрүүн. 13-р зуунд Адриатикийн тэнгисээс Солонгосийн хойг хүртэл арван цагийн бүсийн, дөчин хэлээр ярьдаг гурван зуун сая хүнтэй тавь гаруй улс гүрнийг Чингисийн тугийн дор нэгтгэн захирч, энэ эх газрыг энх амар байлгасан түүхтэй хүмүүс. Түүхийн бартаат зам туулахдаа тэвдэх тэнхрэх, бүдрэх босохын аль алиныг амссан ч эх нутаг элгэн садан, эрхэт төрөө хамгаалан нүүдлийн соёл иргүншлийг эдүгээ өртөөлсөн гавьяатай үндэстэн. Өвөг дээдсээ. онголсон монгол нутагтаа тахийн удамт хүлгийн зоон дээр дарцаглан, нүд алдам уудам талдаа мал сүргээ адгуулан буй нэртэй аавын зүстэй хүү нь юм байна бид. Одоо манай газрын баялаг маш үнэтэй байна. Монгол хүний амь баялгаасаа ч илүү үнэтэй билээ.

Долдугаар сарын 1-нд хүүгээ алдсан аав Ц.Энхбаяр хэлсэн нь:
Монголын төр ард түмнээсээ уучлалт гуйгаач ээ. Энэ нь дахиж гэмгүй хүмүүс рүүгээ буу шагайхгүй гэсэн баталгаа нь болог гэж шаардсан юм. Монгол хүний амь наад зах нь бүх стратегийн орд газрын баялаг, эрдэнэсийн үнийг хоёр сая долоон зуун мянган хүндээ хуваахад гарна. Иракт алан хядагчдын суман мөндөрт өртөөгүй миний монгол хөвгүүд эх орныхоо зүрхэн төвд, элэг нэгтэндээ буудуулж үхэж буй нь гаслантайяа.

Баримт өгүүлрүүн. Энхийн энэ цагт архи дарс, автын осол, өвчин эмгэг, байгалийн гамшиг, гэмт хэрэг гэнэн байдлын улмаас 2008 онд 15413 хүн амь насаа алджээ. 60-аас дээш настай 7000 нь ч өнгөрч. Үлдсэн 8500 нь цаг бусаар хадан гэртээ очсон хүмүүс. Энэ оны долдугаар сард тавын таван эрдэнэт хүн ухсан суваг шуудуунд унаж, хорвоог орхисон. Эгэл бид тэнэг болоод үхээд байна уу, ихэс дээдэс мөхөс болоод үрэгдээд байна уу

О.Дашбалбарын үгнээс. Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг (Дагестаны үндэсний баатар) худалдсан урвагчтай адил. Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай. Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бусад ихэс дээдэс УИХ-ын гишүүдээс зуун жилийн дараа амьд байх хүн бий юу. Эх орон минь харийнхнаар дүүрч, уул толгод, хөндий тал, нуга, хангай говь, цөлийг тэд судалж, сэндийлж эхлэв. Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж явсан агуу дээдсийн үр ач нь өнөөдөр харийн хүн харвал бөхөлзөж, монгол хүнээ харвал хялалзаж эхэлсэн нь юутай гашуун. Монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхэллээ. Тэртээ 1996 онд ингэж бичжээ. Нээрээ л харийнхан эх нутгийг минь эзгүйчлээд одоо элгэн садан монгол хүнээр тоглож байна.

Баримт өгүүлрүүн. МУ-ын 2008 оны "Эрүүл мэндийн үзүүлэлт"-ээс үзвэл "Бэртэл хордлого ба бусад зарим гадны шалтгааны үр дагаврын улмаас 2482 хүн нас баржээ. Ердөө л золгүй үхэл. Золгүй үхлийн золиос бологсодын хэд нь гэмт хэрэг, архинаас болж амиа алдав. Харамсалтай нь ЦЕГ-ын вэб хуудсанд гэмт хэрэг, архинаас болж нас барсан талаарх мэдээллийг тус тусад нь нарийвчилж гаргадаггүй юм байна. Зөвхөн 2009 оны нэгдүгээр сард автын ослоор 14 хүн амиа алдсан, 2008 онд 20 мянга гаруй гэмт хэрэг үйлдэгдсэн,. 139217 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн ерөнхий мэдээлэл байв. Төр түмний өмнө хүлээсэн үүргээрээ хүчнийхэн гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоог нууцлах бус элэг нэгт монгол ахан дүүсийнхээ амь насыг батлан хамгаалах ёстой бус уу. Монгол Улс зүй бус архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй эмгэнэлтэй баримт байдаг. Тиймээс эрдэнэт хүний амийг олноор нь хөнөөж буй архи үйлдвэрлэлийг арав дахин багасгах хуулийг эрх мэдэлтнүүд санаачлах шаардлагатай байна.

Монгол амиа өмөөрөн өгүүлэх нь:
Хоол хүнсээр дамжуулан бактериологийн дайн явагдаж байна. Генийн өөрчлөлттэй жимс ногоогоор хархыг тэжээхэд гөлчгийний тал хувь нь шууд үхдэг. Одоо монголын арван мянган хүүхэд тутмын 0,8 хувь нь хавдартай гэсэн баримт байдаг.

Төр байна. Гааль байна. Мэргэжлийн хяналт нь байна. Тэгээд яагаад хортой хоол хүнс чөлөөтэй зарагдана вэ. Яагаад эмч нар хэдэн cap жил маш үнэтэй эм тариа өвчтөндөө зардаг атлаа засал авахгүй болохоор энэ эм тариа зөвхөн хорь, гучин хувийн л үр дүнтэй хэмээнэ вэ. Монгол амь харийн эмнээс хямд уу. Дэлхийн талыг эзэгнэж байсан монголчууд өнөөдөр хятад барилгачдын барьсан хулхи байшинд хэзээ нурах бол гээд чичирч сууна. Бүр арван жил, албан ёсоор хүлээн аваагүй барилгад олон зуун хүн амьдарч байна. Муугаар хэлэхэд байшин нурвал тэдний амь насыг хулхи байшин барьсан хужаа хариуцах уу, хужааг өөгшүүлсэн хурган дарга нар хариуцах уу.

Ц.Балдорж хэлсэн нь: 1992-1993 онд Ашигт малтмалын тухай анхны хуулийг тэр үеийн УИХ-ын гишүүн байсан Хурц гуай санаачлаад гол ноён нурууг нь Б.Чимид гуай босголцсон юм билээ. Үндсэн хуулийн "газар, газар доорх хэвлийн баялаг ард түмний өмч гэдэг" заалт дээр тулгуурлан энэ хуулийг босгосон гэсэн. 1997 оны хуулиар өөрчлөөд газрын хэвлийн үнэт зүйлсийг ашиглуулахын тулд УИХ, ЗГ лиценз олгодог биш, ашигт малтмалын агентлаг, тэр дотроо зүгээр нэг хувь хүн олгодог болгож өөрчилсөн. Тийм учраас өнөөдрийн нийгэмд бугшаад байгаа бүх бузар булай нь лиценз авах гэсэн нэрийн дор, эндээс эхэлсэн байгаа юм. Лиценз худалдан авсан гадаадынхан ЗГ-т нөхөн төлбөр, татвар гэж жаахан юм өгөөд ашигт малтмалыг тэр чигт нь ухаж аваад ард түмэн, монгол оронд наалдах юм байхгүй гадагш гаргах өөрөөр хэлбэл, олон жилийн өмнө Африкийн орнуудад тохиолдсон эмгэнэлтэй зүйлийг хийчихсэн юм. Энэ бол улстөрчдийн хийж байгаа тоглоом. Энэ улс төрчдийг би сурвалжлагч нартай "75 мангуу гэж" бич гэж хэлдэг. Ц.Балдорж ингэж хэллээ гээд намайг тэд шүүхэд өг л дөө. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүд мангуу биш зөв хууль гаргаж байгаа гэдгээ батлах хэрэгтэй. ("Чансаа"сонинд өгсөн ярилцлагаас)

Харамсалтай нь Ц.Балдорж агсан ингэж ярьснаасаа хойш удалгүй О.Дашбалбар, С.Зориг М.Зэнээ, О.Энхсайхан нарын адил зуурдаар хорвоог орхисон. Монголын Рейчель Карсон (АНУ- ын зохиолч, эрдэмтэн байгаль хамгаалагч эмэгтэй) болсон Ц.Балдоржийг бид мартах ёсгүй. Р.Карсон "Чимээгүй хавар" номоороо дэлхийд алдаршсан шиг тэр "Далай ээж маань цаазын тавцанд" бүтээлээрээ монголд алдаршсан. Үнэний салхич шувуун Ц.Балдоржийг хөдөөлүүлэхэд МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай мэгшин уйлж билээ. Өдрийн од мэт цөөн эх орончдын нэг нь үгүй боллоо хэмээсэн гуниг харууслын мэгшилт байж дээ. Тэрээр алдар нэр, ашиг орлогод дөрлүүлэлгүй авьяас билиг, алтан амиа монгол түмнийхээ төлөө өргөжээ. Зуугуулаа үхэвч мянгуулаа ялна. Сайн хань, сайн ах, дүү сайхан аав, саруул андынхаа үйлсийг үргэлжлүүлж буй хань, ах дүү, хүүхдүүд, анд нөхдийг нь Бурхан ивээх болтугай.

Огшсон сэтгэл өгүүлэх нь : Бид өөрийн орондоо амар тайван амьдрахыг хүснэ. Тийм ч эрхтэй. Газрын баялгийн төлөө биднийг аймаглан устгах эрх хэнд ч байхгүй. Өнөөдөр монголд юу үнэгүй вэ. Монгол амь үнэгүй. Монгол хүн амиа алдахад хэн ч хариуцлага хүлээхгүй. Эцэгэх нь эмч нарын нэхсэн мөнгийг өгч чадахгүйн улмаас нярай үрээ хэвлийдээ алдаж байна. Хортой хүнсээр хордуулж байна. Үлдсэнийг нь үндэсний үйлдвэр нэртэй хятадын хөрөнгө оруулалттай тамхиар утаж, архиар мөхөөж байна. Монгол хүн үхсэн хойноо ч хөрсөндөө нойрсох хувьгүй болжээ. Харийн эзэнтэй, хүн шатаадаг зууханд хэдэн саяар шатаадаг бизнес газар авлаа. Амьддаа арван мянган төгрөгийн үнэгүй монгол хүн үхэхээрээ яагаад хэдэн саяын үнэтэй болдог билээ. Уламжлалт шашин, бөө нэрээр монгол хүний амь насаар тоглон бэлжин амьдардаг бурангуй хүмүүс олширлоо. Өрсөн чулуу, өнгийн даавууны өөдсөнд амь насаа даатгана гэдэг зөөлөн хэлэхэд мунхаглал, зөрж хэлбэл мөхөл. Монгол эрсийн 60 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувь нь архичин болжээ. Өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхичин болсон. (Тамхины хэрэглээний судалгаанаас). Аюулт хар тамхинд донтогсод бий боллоо. Юу гээчийн хар хүч хүчирхэг монголыг хүйс тэмтэрнэ. вэ. Усан намагт бамбалзаагүй, улсын нуруу бөмбөлзөөгүй ирсэн миний монголын ард түмэн сэрээч. Оюун ухаан мэдлэгээрээ амьдраач. Бусармаг муугаас холдож, гэгээн сайхан руу тэмүүлээч. Хар ус үнэтэй байхад халуун монгол цус үнэгүй байх ёсгүй.

О.Дашбалбар өгүүлсэн нь: Хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авьяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь "нутагтаа ясаа тавихаар ирлээ" гэж хуцаж байна. Төр түмний хөрөнгөнд гар дүрж, харьд дүрвэн одовч замбуу тивийн хаана нь ч нуугдлаа гэсэн монгол эрс олно гэдгийг бүү умарт. Та нарын бузар үйлийн төлөө гэмгүй ач, гуч чинь шийтгэгдэх ёсгүй.

Төгсгөл буюу монгол амийг аврах арга зам байна уу. Бид 70- хан жилийн дотор бичиг үсэггүй
ард түмнээс ЮНЕСКО-гийн алтан медаль хүртсэн боловсролтой ард түмэн болж, хүн ам дөрөв дахин өссөн. Бид сэрээд өндийвөл мандан бадардаг үндэстэн. Одоо бидэнд оюун ухаант, мэдлэг боловсролтой хэдэн буман залуус байна. Харьд амьдарч буй хоёр буман монголууд байна. Тэд эх нутагтаа хурдан буцаж ирэх болтугай.

Монгол түмний итгэлээр гарч ирсэн эрхэм хүндэт, ард түмний буюу МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны түмэн амгаланг айлтгахын ялдамд танаас дараах үйлсийг бүтээнэ үү хэмээн хүсье.

Нэгэн зүйл. Монгол хүний амь насыг дархлан хамгаалах хуулийг санаачлан ард олонтойгоо хэлэлцэн тунгааж, батлуулан хэрэгжүүлнэ үү.

Нэгэн зүйл. Монгол үндэстэн оршин тогтохын үндэс болсон газрын тухай хуулийг монгол хүн бүрийн саналыг авч, шинэчлэн монгол хүн монгол газартаа эзэн нь байх тийм газрын хуулийг батлуулан хэрэгжүүлнэ үү.

Таны зарлигаар гавьяа шагнал хүртэгсэд эгэл хүний сонгуулийн сурталчилгаанд индэр дүүртэл бүү чихэлдээсэй хэмээн зөвлөе. Яруу найрагч хийгээд, яруу алдартны зүрхэн дундуур ард түмний зовлон гуниг урсах ёстойсон. Тэнгэр шиг уужим тэвчээртэй, тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэй монгол түмэн танд итгэж байна.

Б.Бямбасайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан