-Засгийн газар эхний хагас жилд-
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр авто зам, тээвэр, барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон хэрэгжүүлж байгаа төслүүдийн санхүүжилт хүндэрсэн. Гэсэн ч Засгийн газар юуны өмнө нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд нэн тэргүүнд нөлөөлөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж байна.
Автозам:
Эрдэнэт-Булган-Уньтын
146 км зам барих төслийн хүрээнд
Булган-Уньтын чиглэлийн 74 км,
Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн
432 км зам барих төслийн хүрээнд нэр бүхий
компаниудын 2009 онд гаалийн болон
нэмэгдсэн өртгийн татваргүйгээр
импортлох машин, тоног төхөөрөмж, багаж
хэрэгсэл, сэлбэг, эд анги болон зарим
бараа материалын жагсаалтыг батлан
хилээр оруулахыг зөвшөөрлөө.
Завхан аймгийн Улиастай-Яруугийн гүүр чиглэлийн 17 км хайрган хучилттай замын барилгын ажлыг гүйцээх сонгон шалгаруулалт явуулж ажлыг нь эхлүүлэв.
Улсын баяр наадмын хурдан морины 2,3 км хатуу хучилттай авто зам барих асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж ажлыг нь эхлүүллээ.
Улсын чанартай зам, гүүрийн арчлалт, урсгал засвар, зураг төсөл, үйлдвэрлэлийн бааз бэхжүүлэх зэрэгт нийт 9202,3 сая төгрөг зарцуулахаар шийдлээ.
Улаанбаатар хотын автозамыг сайжруулах зорилгоор “100.0 тэрбум төгрөг” төсөл боловсруулсан байна.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Мянганы сорилтын корпорацид хүлээлгэн өглөө.
Туул голын Баянзүрхийн 252.64 у/м төмөр бетон гүүрийн их засварын ажил болон хөдөлгөөн зохион байгуулахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэв.
Автозамын гэрээт ажил, засвар, арчлал, гүүрийн барилгын гүйцэтгэгч компаниудад нийт 39536.0 сая төгрөгийн санхүүжилт олголоо.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон БНСУ-ын “Daewoo bus global corporation”-ны хооронд байгуулсан гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус нийлүүлж нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байна.
Агаарын
тээвэр:
“Чингис
хаан” олон улсын нисэх буудлын хөөрч,
буух зурвасны хүчитгэлийн ажлыг
гүйцэтгэхээр шалгарсан хятадын компани
заасан хугацаанд гэрээ байгуулаагүй
тул эрхийг цуцалж, 1,5 тэрбум төгрөгийн
хөрөнгийн хэмжээнд дахин тендер
зарлахаар бэлтгэж байна.
Чойбалсан-Хайлаарын чиглэлд нислэг хийх тохиролцоонд хүрлээ. Төв аймгийн Хөшигийн хөндийд барих олон улсын нисэх онгоцны буудлыг барих төслийн Зөвлөх компанийг сонгон, тус компанитай санал, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах хэлэлцээр хийж гарын үсэг зурж баталгаажууллаа.
Төмөр
зам:
“Транзит
Монгол” олон улсын чуулга уулзалт
зохион байгуулж ОХУ, БНСУ, ХБНГУ-ын нэр
бүхий байгууллагатай хамтран ажиллах
тухай Санамж бичиг байгуулан “Транзит
Монгол” тунхаг бичиг гаргалаа.
“Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй хамтран төрийн өмчийн компани байгуулахаар шийдвэрлэлээ.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” болон “Баруун босоо тэнхлэгийн Манхан-Ховд чиглэлийн 90.9 км, Өлгий-Хашаат чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төсөл”-ийн бичиг баримтыг боловсрууллаа.
2009 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг эцэслэн тохирлоо. Энэ дагуу дамжин өнгөрөх тээвэр 3,2 сая, экспорт 4,5 сая, импорт 1,6 сая тонн ачаа байхаар тогтсон байна.
Барилга,
орон сууц:
“100
мянган орон сууц” төслийг эхний
хувилбараар боловсруулж, Монголын
Барилгачдын холбоотой хамтран ажиллах
Санамж бичиг байгуулахаар тогтлоо.
Энэ төслийг “Хотын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн боловсролын салбарыг дэмжих” хөтөлбөртэй хамтатган хэрэгжүүлэх тухай Санамж бичиг байгууллаа.
Японы “Сайто Масао” компанитай хамтран амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан, Солонгосын Кемко байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв.