Манай улсад цус сэлбэх эмчилгээ хийлгэдэг хүн цөөнгүй бий. Гэтэл цусаар дамжин халдвар авах эрсдэл өндөр байдаг аж. Тухайлбал, элэгний В,С, ХДХВ/ДОХ-ын вирус цусаар дамждаг. Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар ч ихэссэн байна. Тиймээс цус сэлбэх эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд цусны аюулгүй байдалд ихээхэн санаа зовних болжээ. Манай улсад жилд дунджаар 60-50 мянган өвчтөн 6000 литр цус сэлбэх эмчилгээ хийлгэдэг аж. Энэхүү эмчилгээнд хэрэглэгдэж буй цус цусан бүтээгдэхүүн хэр аюулгүй эсэх нь шинжилгээнээс ихээхэн хамааралтай. Гэтэл мэргэжлийн хүний яриагаар манай улсад шинжилгээг дэлхийн түвшинд хүртэл хийж чадахгүй байгаа гэнэ. Учир нь сүүлийн үеийн оношлуур худалдан авахад өнөөгийн төсөв хүрэлцдэггүй аж. Тиймээс хэрэглэж буй тоног төхөөрөмж бүгд дэлхийн анагаах ухааны хоёр дахь үеийн оношлуурууд байдаг юм байна. Хэрэв аюулгүй цусаар өвчтөнүүдийг хангая гэвэл дор хаяад нэг тэрбум таван зуун мянган төгрөг хэрэгтэй байгаа юм байна. Энэ жил Засгийн газрын 110 тоот тушаалаар Цус судлалын үндэсний төвд 350 сая төгрөг төсөвлөж өгчээ. Энэхүү мөнгөөр орон нутагт техникийн шинэчлэлт хийх боломжгүй мөн дэлхийн түвшинд хүрсэн оношлуур тоног төхөөрөмжтэй болоход дээрх мөнгө хүрэлцэхгүй байгаа гэнэ.
Үүнээс гадна гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ч донорын цусаар дамжих халдвар цөөнгүй тохиолддог юм байна.
Тухайлбал, шинжлэгдсэн цуснаас ХДХВ/ ДОХ-ын халдвар авах тохиолдол таван саяас арван сая дотор нэг байдаг аж. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж буйгаар донорын цуснаас халдвар авахгүй байх 100 хувийн баталгаа байдаггүйг нотолсон. Хэдийгээр энэхүү шинжилгээг хийхэд нэг удаагийн зүү тариур хэрэглэдэг ч эмнэлгийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж халдвар авах, мөн бэлтгэсэн цусыг зөв хэрэглэхгүй зэргээс халдвар авах магадлал бий. Мөн ором нутагт хийгдэж буй шинжилгээ техникийн улмаас төдийлөн баталгаатай байж чаддаггүй зэрэг нь цусны аюулгүй байдалд ихээхэн нөлөөлдөг аж.
Иймээс манай улсад донорын цус шаардлагатай байгаа өвчтөнүүдэд анагаах ухааны хоёр дахь үеийн оношлуураар шинжилсэн цус хэр аюулгүй байх билээ. Дэлхийн түвшинд хүрсэн оношлуур тоног төхөөрөмжтэй болчихвол дээрх өвчтөнүүд эмчилгээ хийлгэх үедээ санаа зовох зүйлгүй баймаарсан даа.