Манай улсын нийт хүн амын 60 орчим хувийг 16-35 насны залуус эзэлдэг. Тиймээс манай улс харьцангуй “залуу улс” юм.
Хүн амынх нь дийлэнхийг залуус эзэлдэг улс эх оронд маань Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Мөн 1997 онд Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр хэмээн албан ёсоор нэрлэх болсон билээ.
Нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрхэмлэдэг залуусын хувьд жилд дэндүү олон тохиодог баярын өдрүүдээс залхаж “бас юун баярын өдөр вэ” хэмээн тээршааж байгаа нь лавтай. Гэвч энэ өдрийг залуус та бид баярлахаасаа илүүтэй асуудалд бодитоор хандаж, залуу хүн бүр өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай бол өнөөдрөөс эхлэн өөрчлөгдөх боломжийг хайх нь зүйтэй мэт.
Залуусын дунд шийдвэрлэх ёстой асуудал дэндүү их байна. Залуусын эрх ашиг нийгмийн бүхий л түвшинд хангалттай зөрчигдөж байна. Монголын залуус “эзэнгүй” мэт болжээ.
Залуус бөөн бөөнөөрөө гадагш “экспортлогдож” эх оронд минь хүйсийн тэгш бус харьцаанаас эхлээд гэр бүл салалт, харь нутагт байгаа залуусын эрх ашиг, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйн амьдрал гээд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал урган гарч байна. Зөвхөн энэ талаар бичье гэхэд л нэг удаагийн нийтлэл ч үл хүрнэ. Хамаг залуу нас, залуу бие эрхтэн, эрүүл мэндээ хүний нутагт “гээгээд” ирж буй тэдний ирээдүйн амьдрал хэр баталгаатай билээ. Бид 200 мянга гаруй залуус харь оронд хөдөлмөрлөж байгаа нь эх оронд минь “доллар” гуйвуулах сайн талтай хэмээн ярьж буй боловч тэр залуусын эрүүл мэнд, эрх ашгийн талаар ганц үг ярьсан бил үү. Гэвч энэ талаар арга хэмжээ авч байгаа, санаа зовж байгаа хүн энэ улс оронд байна уу?
Хөдөөнөөс шилжин ирсэн залуус, хотын залуусын хооронд ялгаварлан гадуурхах байдал хэрээс хэтэрлээ. Ямар ч залуу хүнд байх хүсэл тэмүүлэл бүхий соёл өөд тэмүүлэн хөдөөнөөс шилжин ирсэн залууст юуны буруу байх билээ. Гэвч тэдэнд хэн хотын соёлыг зааж, хэн тэднийг ажлын байраар хангах ёстой вэ. Энд анхаарал хандуулж байгаа хүн энэ улс оронд байна уу?
Залуусын дунд ажилгүйдэл түүнээс үүдсэн ядуурал, гэмт хэргийн гаралт их байна. Нийт 160 гаруй их, дээд сургуулиас төгсөн гарсан мянга мянган ажилгүй залуус гудмаар хөлхөнө. Дээд боловсрол эзэмшихийг хүссэн залууст чанартай боловсрол олгохын төлөө хэн ажиллаж байна вэ. Хэн боловсролыг чанаржуулж, дипломтой ажилгүйчүүдийн тоог цөөлөх бодлогын арга хэмжээг авах ёстой вэ.
Залуу гэр бүлийн эдийн засгийн асуудал хүнд хэвээр байна. Залуу гэр бүлүүд өрх тусгаарлаж ч чаддаггүй нь даанч харамсалтай. Хоёулаа ажил хийж зүтгээд ч орон сууц гэх хүний амьдралын хамгийн наад захын хэрэглээнд хүрч чадахгүй байгааг юу гэж үзэх ёстой вэ. Энэ амьдрал гэж үү.
Залуусын өмнө тулгамдаад байгаа асуудал даанч их байна. Гэвч сайн тал байгаа нь мэдээж. Сайнаасаа хар нь дийлж байгаа учраас энэ залуусын өдөр алга ташиж, баярлаж хөөрөхөөсөө илүүтэй хүн бүхэн дор бүрнээ нэгийг тунгаан бодож, залуу хүний хувьд юуг хийж болох вэ гэдгээ төлөвлөх нь зүйтэй биз ээ.
Шийдвэрлэх ёстой олон олон асуудал улс эх орныг удирдаж буй эрхмүүдтэй холбоотой хэдий ч залуу хүн бүр дор бүрнээ хичээж гэмээ нь гарах гарцыг өөрсдөө бий болгох учиртай билээ. Залуу хүн Та л өөрт тулгараад буй асуудлаа өөрийнхөө хүчээр шийдвэрлэнэ. Учир нь яг одоогийн улс орны удирдагчид Та бидний асуудлыг шийдвэрлэх боломжгүй мэт хийгээд хүчин мөхөсдөж буй мэт санагдана.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /