gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СТА жүжигчин О.Бат-Өлзийгийн хүү Б.Тамир: Урлагт арын хаалга гэж байдаггүйг багаасаа мэдэрч өссөн

Соёл урлаг
2009-08-22
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-08-22

Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл "Хэний хэн бэ" булан энэ удаагийнхаа зочноор тэдний хүү Б.Тамирыг урьж ярилцав. "Boom town" хамтлагийн гишүүн гэдгээрээ залуусын дунд танигдсан Б.Тамир аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн аж. Тэрээр Драмын театрын сонсогч жүжигчин мөн "Фантастик" продакшны жүжигчин юм.

-Тайз дэлгэцийн олон бүтээлүүдээр нь аав ээж хоёрыг тань мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл өөрөө одоо тэднийхээ мэргэжлийг өвлөөд явж байна. Хоёулаа яриагаа бага насны чинь дурсамжаар эхлэх үү?

-Миний бие Тамираа нь манай эриний 1986 онд төрсөн. Эцэг эхээс гурвуулаа. Нэг ахтай. Миний ихэр эмэгтэй. Одоо манай, ах, ихэр хоёр хилийн чанадад сурч байгаа. Тиймээс би л ээж аав хоёртойгоо хамт байна даа. Бага насны тухайд бол ихэр учраас миний хүүхэд нас гоё өнгөрсөн л дөө. Одоо бидний багын зураг байдаг. Манай ихэр Сүндэрээгийн үс нь урт. Би бас их урт үстэй. Угаасаа яслид байхад ихэр гэдэг үүднээс надад трико, платье өмсүүлээд л явуулдаг байсан. Одоо нас биенд хүрсэн хойноо тэр зурагаа харахаар ичих ч шиг. Нэг болохоор гоё ч юм шиг, дурсгалтай байдаг юм. За тэгээд 60-р цэцэрлэгийг төгссөн. 10-н жилээ ихэр бид хоёр гадаад хэлний гүнзгийрүүлсэн 18-р сургуульд сурч төгссөн. Мэдээж багаасаа л аав ээжийгээ дагаад театр луу явдаг байлаа. Тэгээд ямар ч байсан нэг жүжгийн ороод гардаг сценид намайг тоглуулж байсан юм. Тэр жүжигт аав маань, миний аавд биш өөр дүрд тоглож байсан юмдаг. Тэгсэн аав над руу хараад уйлаад эхэлсэн чинь жаахан хүүхэд болохоор "Яагаад аав гэнэт уйлчихав" гээд гайхаад дагаж уйлаад л. Ер нь тэгж л аав ээж хоёрыгоо дагаж гүйж байгаад л урлагт амьтай болсон юм болов уу гэж боддог.

-Тэгэхээр мэдээ орсон цагаас чинь л театр гэдэг өндөр босготой их айл чамд ойр байж. Энэ бол маш том давуу тал?

-Тийм. Миний ээжийг Сүндэрээ бид хоёрыг төрүүлж байх тэр үед 45 хоногийн бригад гээд аавыг минь хөдөө явуулчихсан байж. Яалт ч үгүй ээжийг минь төрөхөд аав байгаагүй гэсэн. Тэгээд бодохоор урлагийн хүний амьдрал их хэцүү л дээ. Би одоо бодоход багадаа их л сахилгагүй байсан. Багш нар маань ч мэдэж байгаа. За тэгээд багаасаа уран зохиол, Монгол хэлнийхээ хичээлд сонирхолтой хүүхэд байлаа. Ер нь багадаа бүх жүжгүүдийг үздэг байсан. Бараг намайг ухаан орсон цагаас хойш тавигдсан бүх жүжгүүдийг үзсэн. Дунд сургуульдаа урлагийн үзлэг зэрэг арга хэмжээнүүдэд их гүйнэ. Тухайн үед "Non stop" гэж байсан. Би тэгэхэд 6, 7-р ангийн жаахан хүүхэд, тэгээд бүжиглэнэ. Бүжиглэдэг хүүхдүүдээс хамгийн жаахан нь гээд намайг хүн болгон өхөөрддөг байсан. Бас "17 чингэлэг инээд" гэж шоунд бүжиглэдэг байлаа. Тэгээд ер нь урлагийн хүн болвол гоё юм байна гэж бодсон. 10-р ангиа төгсөх, дөхөөд ирсэн чинь аав ээж "За миний хүү, эхний алхамаа алхчихлаа. Дараагийн алхам чинь яг юу байхав" гэж байна. "Жүжигчин болно" гэсэн чинь "Миний хүү өөр юм яриарай: Чи чадахгүй ээ. Хэцүү, хүнд" гэсэн. Тэгээд аав ээж хоёр маань намайг ерөөсөө бэлдээгүй л дээ.

-Тэгээд бор зүрхээрээ зүтгэчихсэн үү?

-СУИС-д конкурс өгнө гэсэн чинь "Чи өөрөө л мэд. Гэхдээ чиний юмыг бид хийж өгөх ёсгүй. Хүн өөрөө өөрийнхөө төлөө л явах ёстой" гэсэн. Манай аав ээж хоёр чинь хатуу шүү дээ. Би ч "тэгье, тэгье" гээд байж байтал. СУИС-ийн конкурст зориулсан ''дамжаа хичээллэж байна гэхээр нь очоод суусан. Тэгсэн тэнд хүүхдүүд этюд, дуу шүлэг энэ тэрийг чинь утгыг нь алдуулж байна аа. Би чинь учраа мэдэхгүй байж байсан чинь одоо нэрийг нь хэлвэл хүмүүс мэддэг нэг хүн бас тухайн үед конкурс өгч байсан юм. Тэр хүүхэд л намайг "Шинэков ирчихсэн байна ш дээ" гэж байсан. Би яахав дээ эрэгтэй хүүхэд юм хойно шар хөдлөхгүй яах вэ. Конкурсны дараа бид нэг анги болж найзууд болсон л доо. Конкурс болсон чинь хүүхдүүдийн эцэг эхчүүд нь дагаад, хөгжим, хувцас хунарыг нь бариад явж байх юм. Тэр үед ээж фестивалиар явчихсан байсан. Аав бас сонгуулийн тоглолттой байсан. Тэгээд би яалт ч үгүй ганцаараа байж таарсан. "Унавал тэр, унахгүй бол тэр биз" гээд л орсон. Хажуугаар хүүхдүүд чинь эцэг эхтэйгээ гүйгээд байдаг юм байна. Бас сонин юм билээ л дээ. Одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуучууд маань бүгд л тухайн үед конкурс өгч байсан. Ямар ч байсан би тэнцсэн. СУИС-даа орсон. Их ч юм үзлээ дээ. СУИС бол их хүмүүжилтэй сургууль. Би тэгээд 9 сарын 1-нд оюутан болоод анхны хичээлдээ суухаар явах боллоо. Тэгсэн аав ээж "Хичээлдээ яв яв" гээд унтаад өгөх юм. Би тэгээд яагаад ингээд байдаг юм бол гэж эхлээд бодож байсан. Харин одоо бол угаасаа л урлагийн хүн болох гэж байгаа бол урлагт арын хаалга байдаггүй гэдгийг л мэдрүүлэх гэж тэрийг л ойлгуулах гэж ингэсэн болов уу гэж боддог.

-Сургуулиа саяхан төгссөн байх аа?

-Тийм. Сая СУИС-аа төгсчихлөө. Тэгээд л байж байна даа.

-Аав ээжийн нэр сүр, далбаан дор нь намирах гэж нэг юм бий. Тамираагийн хувьд хааяа нэг намирна биз?

-Мэдээж хоёр жүжигчний хүүхэд гэсэн ойлголт байна л даа. Жүжигчдийн хүүхэд гэсэн яриа СУИС-д байхад оюутнуудын дунд ч байсан. Багш нар ч ярьдаг байсан. Тэглээ гээд би ямар муудсан биш, өөрийнхөөрөө л явж байна. Тэр болгонд би аав ээжийнхээ нэрийг бариад гүйгээд байвал дараа нь би чинь өөрөө хэн болох вэ. Тэр хоёр чинь жүжигчин хүмүүс. Би бас тусдаа өөрийн гэсэн бодолтой хүн шүү дээ. Бас миний гэсэн бурхнаас зурсан зам. Бурханы зураг гэж байна. Тэр зургийг хүн өөрөө л зохионо шүү дээ. Эцэг эх маань зохиож өгөхгүй. Миний бодол бол тийм л байдаг. Тиймдээ ч өнөөдөр найзуудтайгаа хамт "Фантастик" гээд продакшн байгуулчихсан. Ажиллах их эрч хүч энергиэр дүүрэн залуучууд л байна даа.

-Айлын хүүхдүүд аавын, ээжийн гээд "өмчлөгдсөн" байдаг. Өөрийн чинь хувьд?

-СУИС оюутнаас их хөдөлмөр шаарддаг л даа. Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ өнжиж бэлтгэлээ хийх болно. Шөнөжингөө ч бэлтгэл хийнэ.

Тэгэхээр гэрээсээ жаахан хөндийрөөд эхэлж байгаа юм л даа. Өөрөө биеэ даагаад. Ер нь бол аав ээж хоёр маань хилийн чанадад сурч байгаа ах, ихэр хоёрт маань илүү байна л даа. Мэдээж би хажууд нь байгаа учраас санаа зовох юм гайгүй. Хол байгаа хүүхдүүддээ илүү санаа зовох нь зүйн хэрэг шүү дээ. Гэхдээ юу гэж намайг анхаарлаасаа гаргахав. Ер нь намайг анх СУИС-д орно гэхэд л "Шөнөжингөө бэлтгэл хийгээд гэртээ ч тогтохгүй" гээд дургүй байсан юмаа. Гэхдээ манай аав ээж хоёр ардчилсан, их чөлөөтэй үзэл бодолтой хүмүүс. Хүүхдүүдтэйгээ найзууд шиг л ярьдаг. "Чи юу төгссөн, тэрийгээ л хий. Гэхдээ буруу юм руу орж болохгүй" гэдэг юмыг толгойд хийж өгөөд л нэг ёсондоо сайн чиглүүлээд бусдыг нь өөрт нь даатгачихаж байгаа юм. Бид ч тэгээд СУИС дээр удаа дараа, бөөнөөрөө бэлтгэлээ хийж хонодог. Нэг удаа шалгалт дөхсөн байхад би бараг 7 хоног гэртээ очоогүй бэлтгэл хийгээд хоночихсон байсан. Тэгээд ядраад унтацгааж байтал хөл рүү нэг хүн тогшиж байна. Юу билээ гээд харсан чинь нойрон дунд нэг л таньдаг царай. Бүр сайн харсан чинь манай анги дотор аав зогсож байна. Тэгэнгүүт би чинь "Ангийнхаан босоорой аав ирчихлээ" гээд. Ангийнхан ч гялс босоод л худлаа үнэн тэнд зохиол яриад л (инээв). Тэгсэн аав "Чи одоо бөөстлөө ш дээ" гэж байна. Уг нь аавыг загнах байх гэж бодож байсан. Тэгсэн саван дотор хоол хийгээд аваад ирчихсэн байгаа юм. Тиймэрхүү хөгжилтэй юмнууд олон л байна.

-Мэдээж танайхаар бол , урлагийнхан байнга л орж гардаг байх. Танайх ер нь хэр их хөлтэй айл вэ?

-Өө их ирнэ. Уг нь цагаан cap болохоор манай ихэр бид хоёр тогоо барьдаг байсан юм. Одоо ихэр явчихсан болохоор би ганцаараа тогоо барьж байгаа. Намайг тогоо барина гэхээр хүмүүс бас гайхаад байдаг юм. Яахав дээ энэ чинь эцэг эхийнхээ тогоог барихгүй гээд яах юм бэ. Тийм биз дээ. Манайд чинь Драмын театрын бүх жүжигчид ирнэ. "Өнгөт инээд"-ийнхэн ирнэ. Тэгээд "Маск"-ийнхан гээд зөндөө жүжигчид ирнэ л дээ. Мөн манай найз нар гээд хөл ихтэй байдаг. Амралтын өдрөөр ээжийн маань найз нөхөд, театрынхан ч ирнэ. Мөн киноныхон гээд зөндөө хүмүүс ирнэ ээ.

-Аав ээжийн тань үеийнхэн за тэгээд ахмад жүжигчид бол чамайг багаас чинь мэдэх байх. Ер нь жүжигчин болох "өгөгдөлтэй" гэдгийг чинь ахмадуудаас олж харж хэлж байсан удаа бий юу?

-Ээж маань олон улсын зохиолчдын нэг арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Тэгээд тэднийг "Найрамдал" дээр байхад нь би очиж авч байсан юм. Тэгсэн ээж "Манай энэ өвчтэй хүүхэд СУИС-д орж жүжигчин болно гээд байх юм" гэлээ. Би ч тухайн үед "За больдог ч юм уу" гээд жаахан уначихсан гундуухан явж байсан. Тэгсэн чинь Драмын Батбаяр гуай над руу айхтар харж байгаад "Энэ хүүхэд явна аа" гэсэн. Тэгэнгүүт би "Юу билээ. Энэ том хүн ингэж хэлж байна шүү дээ" гаж бодсон л доо. Тэгээд би СУИС-д сурч байхдаа анх Драмын Батбаяр гуайн "Хайрыг хайрла" жүжгийг кино болгоход тоглосон байдаг юм.

-Зан аашийн хувьд аав, ээжийнхээ хэнтэй нь илүү адил вэ. Төрхийн хувьд хоёулантай нь л адил юм?

-Зан аашийн хувьд аав ээжээс тавь тавин хувьтай л авсан байх. Ээж бол их хариуцлагатай. Ажил төрөл дээрээ ч хувь амьдралдаа ч хариуцлагатай. Ер нь манай ээж аав чинь хатуу шүү дээ. Хатуу үедээ бол тэгэх ёстой гэсэн бол тэрийгээ л яг барина. Гэхдээ бүр яг хатуу гэхэд биш л дээ. Тулаад ярихад бас айхтар зөөлөн хүмүүс шүү. Манай ээж аав жаахан юман дээр нулимс дусаачихна. Ямартаа л манай ихэр Америк яваад хоёр хоносон юм. Тэгсэн аав нэг өглөө өмөлзөөд л сэрдэг юм байна. "Охиноо санаад байна" гэчихсэн. Тэгэхэд би бодож байсан юм. Манай аав чинь харахад том биетэй, их сүрдмээр шүү дээ. Баргийн юм хэлэхгүй. Дуу цөөнтэй. Хүний чихэнд үг хэлэхгүй зүрхэнд үг хэлдэг хүн. Тэр ч утгаараа би аав ээжээсээ тэр хариуцлагатай, хатуу үедээ хатуу байж чаддаг занг нь авахыг хичээдэг. Найзууддаа ч хэлдэг. Хатуу, шаардлагатай байж байж л ажил урагшилна. Назгайраад байвал ажил явахгүй. Тиймээс аль болох цаг нарийн баримтлахыг хичээдэг. Хийж чадна гэсэн юмаа хариуцаж дааж авахыг боддог. Бүтэхгүй байгаа юмыг бүтээхийн төлөө гүйдэг л дээ. Тэр бол манай ээжийн зан юм шиг байгаа юм. Манай ээж нэг ажил эхлүүлвэл дуусгаж байж санаа нь амарна шүү. Надад ч тэр зан нь бий байх. Би заримдаа хичнээн ядарсан ч гэрээ цэвэрлэмээр санагдсан үедээ шөнийн 4 цаг хүртэл бүр нарийвчилж цэвэрлэдэг. Ер нь жаахан махруу зантай. Хар бор ажилд гайгүй гэж боддог юмаа. Гэр бүлийн хүмүүжил, мөн найз нарын хүмүүжил гэж байна л даа.

-Хоёр өвөө чинь нэр алдартай жүжигчин, тамирчин хүмүүс байсан. Ер нь чамд ямар дурсамж үлдсэн байдаг бол?

-Манай ээжийн аав олимпийн одонтой шүүгч хүндийн өргөлтийн ОУХМ Т.Самбуу гэж хүн. Аавын минь аав Осор гэж өвөө маань намайг бүр багад бурханы оронд заларсан. Тийм учраас би сайн мэдэхгүй. Миний хоёр эмээ бол бас чангална даа. Нэлээн чанга хүмүүс. Хүндийн өргөлтийн мастер Самбуу гэдэг өвөө маань миний ерөнхий хүмүүжилд нөлөөлсөн. Биднийг багад лагерьт гарсан байхад гадаа бороо орж байсан ч гаргаад гүйлгэчихдэг байсан. Бороо зогстол нүцгэн гүйлгэнэ. Өглөө босгоод том жижиг гэлтгүй уул руу гүйлгэнэ. Төмөр өргүүлнэ. Өвөө маань угаасаа их хатуу. Дүн өвөл тагтан дээр дээлээ нөмрөөд унтчихдаг. Тийм хатуужилтай хүн учраас аргагүй л дээ.

-Тэгээд аав ээж нь бол өвөөгийн хүмүүжлийн арга барилыг 100 хувь дэмжих үү?

-Тэгэлгүй яахав. "Хүн бол л" гэж байгаа юм чинь. Өвөө маань бурханы оронд заларсан. Ер нь надад зөндөө хэлж зөвлөсөн юм байдаг. Тэр үүднээсээ одоо нас биенд хүрээд ирэхээр үеэл дүү нартаа захих хэлэх юм гарч байна. Дүү нартаа бас их хатуу байхаар манай найз нар гайхаад байдаг юм. Миний хувьд дүү нартаа их зөвөөр үлгэрлэх ёстой, их хариуцлага надад байгаа.

-Тэгвэл ахтайгаа хэр амь бэ?
-Манай ах Хөгжим бүжгийг төгссөн. Чуулгад нэг хэсэг ажиллаж байсан юм. Тэгээд компьютер график сонирхож эхлээд анх "Cross''-ыг байгуулж байхад хамт байсан. Одоо тэр мэргэжлээ дээшлүүлхээр хилийн чанад руу явсан. Ах маань бас их сайн бүжигчин. Цаашдаа сурч байгаа чиглэлээрээ дагнана л даа. Манай ихэр бид хоёрын хувьд их хөгжилтэй. 10-н жилд байхад би сахилгагүй. Хэн ч надад нэг их юм хэлэхгүй. Харин манай ихэр л намайг дуугай бай гэхэд би яг үгэнд нь орно. Тамираа анги дунд цойлоод эхлэхэд л "Тамираа, чи суу" гэхэд. Би "Аанхан" гээд л сууна. Тийм л байсан.

-Ихрүүд хоорондоо зөнтэй байдаг гэдэг. Тийм үү?

-Байлгүй яахав. Би ханиад хүрвэл эдгэрсний дараа Сүндэрээ ханиад тусна. Бас бид хоёр чинь ижил зүүд зүүдлэнэ. Нэг өдөр хийсэн үйлдлүүд ч адилхан байх, жишээтэй. Одоо манай ихэр банкны чиглэлээр суралцаж байгаа.

-Ингэхэд танай  "Boom town" тарчихсан юм уу?

-Харин гадуур тэгж яриад байгаа. Тийм юм байхгүй. Бид бүгдээрээ л мэргэжлийнхээ ажлаа хийгээд явж байна. Гэхдээ нэг их яардаггүй юм. Залуу байна, хийх юм зөндөө байна. Хамтлагийн төлөвлөгөө, хувь хүний амьдралын төлөвлөгөө гэж юм байна. Манай 2 дахь CD бэлэн болчихсон байдаг. Гаргах гэхээр цаг хугацааны хувьд болохгүй байна. Би Драмын театрт ажиллаж байлаа гэхэд нөгөө хэд маань чөлөөтэй болчихдог. Би чөлөөтэй болчихоор нөгөө хэд ажил руу орчихдог. Тэгэхээр нэг өдөр мэргэжлийнхээ ажлыг түр зогсоож байгаад хамтлагийнхаа уран бүтээлийг хийнэ гэж ярилцаж байгаа.

-Одоо тэгээд драмын театрт харьяалагдаад байна уу?

-Би Драмын театрын сонсогч жүжигчин юмаа. Мэдээж залуу хүнийхээ хувьд өшөө юм хийх хэрэгтэй, хиймээр байсан. Тэгсэн миний найз нар хамт юм хийе гэсэн. Тиймээс нэг ангид сурч төгссөн найзуудтайгаа "Фантастик" продакшнаа байгуулсан. Хийе гэж зорьсон судалсан төлөвлөсөн acap их ажил байна. 5 сард "Тоглоом" жүжгээ тавьсан байгаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан