gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хойд хөрш оддын дайнд бэлтгэж байна

Дэлхийд
2009-08-18
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-08-18
Хойд хөрш оддын дайнд бэлтгэж байна

Оросын эрх баригчид Агаарын цэргийн хүчнээ түшиглүүлэн агаар сансрын батлан хамгаалах шинэ тогтолцоог 2020 онд бий болгох шийдвэр гаргаад байна. Энэ тухай тус улсын агаарын цэргийн хүчний командлагч хурандаа генерал Александр Зелин мэдэгдсэн байна. Түүний хэлснээр ийм төрлийн цэргийн  хүчинтэй  байх  нь армийн гол зорилт аж. Шинэчлэгдсэн агаарын цэргийн хүчин нь тайван цагт болзошгүй дайсны түрэмгийллийг хориглон тогтоох, дайны үед бүх төрлийн зэвсэг ялангуяа цөмийн зэвсгээр түрэмгийлэгчдийн давшилтыг бут цохих үүрэгтэй ажээ.  

Ерөнхий командлагч "Гадаад орнуудын агаар сансрын давшилтын зэвсгийн хөгжил 2030 он гэхэд сансрын орон зайг эзэмшихэд эрс өөрчлөлт гарахыг батлан харуулж байна. Энэ үед АНУ-болон гадаадын бусад орон манай улсын нутаг дэвсгэрт сансраас цохилт өгөх бүрэн чадвартай болно. Ийм учраас агаарын цэргийнхээ бүх салбарыг байлдааны байнгын бэлэн байдалд оруулах шаардлага гарч байгаа юм. Энэ зорилтыг дэс дараатайгаар 2020 онд хэрэгжүүлэх болно" гэж хэлжээ.

Орос агаарын цэргийн хүчнээ шинэчлэх асуудлаа ойрын үед шийдэх юм байна. Тухайлбал энэ оны арваннэг, арванхоёрдугаар сард тав дахь үеийн сөнөөгч онгоцоо турших ажээ. Энэхүү онгоцыг тус улс 1990 -ээд оноос эхлэн үйлдвэрлэж байгаа юм. Генерал Зелин сэтгүүлчдэд "Өнөөдөр Оросод агаар сансрын батлан хамгаалах номлолыг хэрэгжүүлэх шинэ үеийн сөнөөгч онгоцны бригадтай болсон. Эдгээр бригадыг"С-400", "С-500" иж бүрдлээр зэвсэглэнэ. Энэхүү иж бүрдлийг агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсгийг сайжруулсны үр дүнд бүтээсэн. "С-500" иж бүрдэл нь баллистик болон дуунаас хурдан байг устгах устгах чадвартай байх юм" гэж тайлбарласан байна. Дашрамд дурьдахад, АНУ саяхан "Арес-1" пуужин тээгчээ бүтээж дууссан байна.

Энэхүү пуужин нь "Орион" хэмээх шинэ үеийн сансрын хөлгийг огторгуйн замд гаргах юм. Америкийн сансар судлалын төвийн мэдээлж байгаагаар хөлгийг энэ оны аравдугаар сарын 31-нд турших аж. "Арес-1" төслийн удирдагч Боба Эсса мэдэгдэлдээ "Манай caнcap судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, зохион бүтээгчид гурван жил гаруй шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү түүхэн гавьяаг байгууллаа" гэжээ. "Арес-1" бол сүүлийн 25 жилд нисгэгчтэй сансрын хөлгийг огторгуйн тойрог замд тээвэрлэх анхны шинэ пуужин юм. "Орионы" сансрын хөлөг 2015 онд өнөөгийн "Шаттл" хөлгийг солих юм. "ИТАР-ТАСС"-ын мэдээлж байгаагаар энэ хөтөлбөрийн дагуу "Шаттл" хөлгийг нислэгийг 2011 он гэхэд зогсоож, шинэ"Орион" хөлгийг "Арес" пуужингаар сансарт хүргэхээр төлөвлөж байгаа юм. 2020 онд "Орион"-ыг саранд, арван жилийн дараа Ангараг гариг руу илгээх ажээ.

А.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан