gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлийн 2025 оны төсөв: Шинэ жилийн баярт ₮400 саяыг төсөвлөжээ

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-12-03
16
Twitter logo

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НИТХ-д танилцуулав. Уг төсвийн төсөлд нийслэлийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтийг Нийслэлийн төрийн аудитыг газрын дарга Ч.Болд танилцууллаа. 

Тэрээр “Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг арвилан хэмнэх, үр ашигтай, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийг үр ашгийг дээшлүүлэх боломжийг бүрэн тусгасан эсэхэд дүгнэлт гаргах нь аудитын зорилго юм.

Төслийг боловсруулахдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэн  нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг баримталсан байна.

Нийслэлийн 2025 оны төсвийн төлөвлөгөөнд 5 зорилт, 382 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Нэгдүгээрт, нийслэлийн төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дараах боломжууд байна.

Нийслэлийн санхүүгийн тайлангаар авлагын үлдэгдлийг 2025 онд барагдуулах авах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.

Үүнд: ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Капитал банкаар дамжуулан 2014 онд 27 төсөлд нэг тэрбум төгрөг, 2015 онд 58 төсөлд 4.6 тэрбум төгрөг, нийт 85 төсөлд 5.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ 2024 оны гуравдугаар улирлын байдлаар үндсэн зээлийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн авлагын үлдэгдэл байна. Дээрх авлагын 30 хувийг ирэх онд барагдуулахад 1.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж байна.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн 2014-2017 оны хооронд 123 хадгаламж зээлийн хоршоодод хоёр жилийн хугацаатай 14.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд арваннэгдүгээр сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Дээрх зээлийн 30 хувийг барагдуулахад хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломж байна.

НИТХ-ын 2017 оны 05 дугаар тогтоол НЗД-ын 2017 оны захирамжаар ТОСК-ын захиалгаар баригдсан Буянт-Ухаа1 хорооллоос 1,348 м.кв талбайтай 30 айлын орон сууцыг 1.7 тэрбум төгрөгөөр үнэлж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэсэн байна. Нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 30 албан хаагчид дээрх орон сууцыг хуваарилж, 2015 онд төрийн албан хаагчдад орон сууц худалдах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг 2020 онд төлөх байсан ч 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 0.8 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгааг бүрэн барагдуулах боломжтой.  

Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах дараах боломжууд байна. Үүнд:  

НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.

  • Тухайлбал нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум, арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.
  • Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая, бүтээлч од төсөлд 950 сая, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая, эх оронч сурагч аянд 200 сая төгрөг, дүрмийн санг хөрөнгө гэх нэршилтэй үйл ажиллагаанд 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.  
  • Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.  

Тухайлбал соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100 сая, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, ТББ, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд 200 сая, бусад арга хэмжээний зардалд 2.9 тэрбум, авлигатай тэмцэх ажиллагаанд 200 сая төгрөг төсөвлөжээ" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан