Их, дээд сургуулийн 100 оюутныг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт эхэллээ.
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх, "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II"-бн үзэл санааг оюутан залуулст тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран их, дээд сургуулийн 100 оюутныг "Бидний эрх, бидний ирээдүй” сэдэвт сургалтад сайн дурын үндсэн дээр хамруулж, сургагч багшаар бэлтгэх сургалт өнөөдрөөс /2024.12.07/эхэлж байна.
Сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нээж хэлсэн үгэндээ хүн бүхэнд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх чухал. Учир нь хүн бүр эрхээ мэддэг, үүргээ хэрэгжүүлдэг, хариуцлагаа ухамсарладаг байхын хэрээр хүний эрхийн зөрчил нийгэмд бага гардаг гэдгийг онцолсон.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулж, хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх болно гээд сургалтад хамрагдах хүсэлт гаргасан оюутан залууст талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Харин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид сургалтыг нээж хэлсэн үгэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейнгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нь "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон юм.
Энэ ч утгаараа Монгол Улс нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан.
Нэг үгээр хэлбэл, хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооход хүний эрхэд суурилсан хандлагатай, хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэх нь чухал байдаг.
Тиймээс ХЭҮК нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулж, зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн сургалтаас бэлтгэгдсэн 100 сургагч багш нь цаашид нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд бодит дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод амжилт хүслээ.
Хоёр өдөр үргэлжлэх сургалтад:
- ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Тэгш байдал
- ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
- ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд: Халдашгүй, чөлөөтэй байх эрх
- ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хүүхдийн эрх: Хүүхэд хамгааллын бодлого
- ХЭҮК-ын гишүүн С.Дондов: Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь
- Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Хууль дээдлэх ёс
- Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт: Шударгаар шүүлгэх эрх
- Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан: Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг өдөр тутамдаа ашиглах нь
- Глоб интерэншл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар: Технологи ба хүний эрх
- Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан: Хүний эрхийг сургалтыг төлөвлөх, заах арга зүй
- “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч боловсрох эрх сэдвээр тус тус хичээл орж байгаа бол “Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан, ХЭҮК-ын сургалт хариуцсан референт О.Тодбулаг нар чиглүүлэгчээр ажиллаж байна.
Тус сургалт нь 2024 оны 12 дугаар сарын 7, 8-нд танхмаар зохион байгуулагдах бол сургалтын 3 дахь өдөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Сургалт хүмүүжлийн төв Хүүхдийн хорих анги, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагаатай танилцсанаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн сургагч багшийн гэрчилгээ гардаг авснаар сургалт өндөрлөнө.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар