Сүүлийн жилүүдэд “Карове” уурхайгаас хэд хэдэн томоохон очир эрдэнэ олдсон байна.
Канадын “lucara Diamond” компани Ботсвана Улс дахь “Карове” уурхайгаасаа 2,492 каратын очир эрдэнэ олборлосон байна. Энэ нь хэмжээгээрээ дэлхийн хоёр дахь том очир эрдэнэд тооцогдож буй. Тус компани очир эрдэнийн чанарыг хараахан мэдээлээгүй. Харин хэмжээ нь теннисийн бөмбөгнөөс том, мөн хэд дахин хүнд гэдгийг онцолжээ.
Сүүлийн жилүүдэд “Карове” уурхайгаас хэд хэдэн томоохон очир эрдэнэ олдсон. Тухайлбал, 2015 онд 1,109 каратын “Lesedi La Rona” хэмээх очир эрдэнийг олборлосон. Энэ нь тухайн үедээ дэлхийн хоёр дахь том алмазад тооцогдож, 53 сая ам.доллароор зарагдсан байна. Мөн 2019 онд 1,785 каратын алмазыг тус уурхайгаас олборлож байжээ. “Карове” уурхайгаас жилд дунджаар дээд зэрэглэлийн 300,000 карат очир эрдэнэ олборлодог байна.
Дэлхийн хамгийн том алмазаар бүртгэгдсэн 3,106 каратын Куллинаныг бараг 120 жилийн өмнө Өмнөд Африкаас олборложээ.