gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Ажил хийх чадвартай хүн бүрд ажлын хувцсаа үүрээд ирэх гол шалгуур тавьдаг”

Эдийн засаг
2024-08-31
72
Twitter logo

“Самушил” хөдөлмөр зуучлалын төвийг үүсгэн байгуулагч Солонгост 11 жил амьдрахдаа өдрийн хөдөлмөр зуучлалын биржээр дамжуулан ажил хийдэг байжээ. Герман, Япон, Солонгос зэрэг бүхий л хөгжингүй улсуудад тархсан энэхүү үйлчилгээ нь Монголд дутмаг байгааг анзаарч Солонгосын стандартыг эх орондоо нэвтрүүлэх чин хүсэл тээн ирж, 2018 оны гуравдугаар сарын 28-нд үүсгэн байгуулжээ. 
 
Тухайн жилийн зургаадугаар сарын 21-нд ХХҮЕГ-аас дотооддоо хөдөлмөрт зуучлах зөвшөөрөл авч, одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт нийт 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Самушил Эйч Ар” байгууллага нь хөдөлмөрийн чадамжтай боловч байнгын ажил хийх боломжгүй иргэд, оюутан залуус болон нэмэлт орлоготой болох сонирхолтой иргэдийг нас хүйс, ажлын туршлага хамаарахгүй өдрийн ажилд зуучилж, орлоготой болгох, ажилгүйдлийн түвшинг бууруулахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. 

Үүсгэн байгуулагч Л.Мөнхөө “Бид насанд хүрсэн л бол ажил хийх чадвартай хүн бүр ажлын хувцсаа үүрээд ирэх л гол шалгуур тавьдаг. Монголын хувьд ажилтан, ажил олгогчдын хооронд найдваргүй байдал байсаар ирсэн. Түүнийг өөрчлөхийн тулд манайх гэрээт байгууллагуудаасаа ажилтны цалинг ажилд гарахаас нь өмнө авдаг. Тухайн хүн ажлаа хийж дууслаа гэж мэдээлэх үед бид өдөрт нь шилжүүлдэг. Ингэснээр харилцан итгэлцэл бий болж үйлчлүүлэгчид хөдөлмөрөө үнэлүүлэх, ажил олгогчид ажилтай байх тал дээр санаа зовдоггүй. Бид үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсээсээ төлбөр авдаггүй. Харин зуучилсан ажил олгогч хувь хүнээс 1000 төгрөг, байгууллагаас 10 хувийн төлбөр авдаг. 

Манай улсын бүтээн байгуулалтын энэ жилүүдэд олон жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Ер нь үйл ажиллагаа маань зогсохгүй. Учир нь өдөр бүр хүн төрөхтэй адил өдөр бүр хөдөлмөрийн гараанд гарах шаардлагатай. Нийт 11 салбар өдөрт 500-700 ажилтан зуучилсаар байна. Хамгийн гол нь бид нээлттэй байдлыг л эрхэмлэдэг. Шинэ ажлын байр нь таалагдвал үргэлжлүүлэн ажилласаар байх боломжтой. Үгүй бол илүү тохиромжтойг нь санал болгоё. Бид хэзээд үйлчлэхэд бэлэн” гэв. 

Анх удаа ажилд зуучлагдахааар ирсэн 23 настай Э.Сайнжаргал гэх эмэгтэй ойрын хүнээсээ мэдээлэл аваад иржээ. 
Тэрбээр “Би бага насны хүүхэдтэй учир тогтмол ажил хийх боломж хомс. Орлогогүй болсноосоо хойш өдрийн ажил хайж хийсээр хоёр жил болж байна. Гол нь надад хийх биш хайж олох л хамгийн хэцүү байдаг. Ядаж нэг сар хийе гэсэн ч ихэнх тохиолдолд анкет бөглөөд л өнгөрдөг. Заримдаа бөглөдөг ч үгүй хүний нөөцөөс нь боломжгүйгээ сонсоод л гарна.

Харин энэ газар бол ямар ч шаардлага тавихгүйгээр ажилд зуучилдаг юм байна. Би цэвэрлэгээний ажил хийхээр ирсэн ч угаагч, зөөгч гээд өөр ажлын байр  байсныг салбарын менежерээс нь мэдлээ. Ийм үйлчилгээ Монголд илүү олон болбол ажилгүйдлийн түвшин, ажлын байрны эрэлт, нийлүүлэлт, иргэдийн амьжиргаанд ч нөлөөлнө. Улам хөгжөөсэй л гэж хүсэж байна” гэв. 
 
Гадаад орны хөдөлмөр зуучлалын туршлагыг Монголдоо анхлан суурьшуулж сүлжээний системд оруулан цаашид 21 аймагт салбар нэгжээ байгуулах алсын хараатай “Самушил” байгууллага нь иргэдийг ажил хөдөлмөрт уриалах, нийгэмшүүлэх, байнгын орлоготой болгож, хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлэхгүй байхад анхаарал хандуулж ажилладаг байна. 

Салбаруудын мэдээлэл: 

  • 32-ЫН ТОЙРОГ САЛБАР 8070-1950 /ЧД. 12-р ходоо, 32-ым тойрог, АШУИС Шүд Эрүү Нүүрний Эмнэлгийн хойд талд/
  • КИНО ҮЙЛДВЭР САЛБАР  8071-1950 /БЗД. 5-р хороо. Кино Үйлдвэрийн автобусны буудал/
  • ХАН УУЛ САЛБАР 8072-1950 /ХУД, 7-р хороо, Яармагийн Жаргалантын эх. Хуучин эцсийн автобусны буудал/
  • ХАР ХОРИН САЛБАР 8073-1950 /СХД. Хар Хорин үйлчилгээний төвийн зүүн талд, хойшоо явсан зам дагуу/
  • ЯАРМАГ САЛБАР 8074-1950 /ХУД. Яармаг 2 автобусны буудал, Элит авто угаалгын 2 давхарт/
  • ХОРООЛОЛ САЛБАР 8076-1950 /БГД. 17-9 хороо, 3,4-р хорооллын эцэс. Далт боом төв. 3 давхарт/
  • 7 БУУДАЛ САЛБАР 8078-1950 /ЧД. 18-р хороо, 7 буудлийн эцэс, Лха Түшиг төв, 2 давхарт/
  • НИСЭХ САЛБАР 8020-1950 /ХУД. 10-р хороо, Морингийн (гудамж, 60/1 байр/
  • НЕФТЬ САЛБАР 8022-1950 /СХД. 20 р хороо, Найрамдлын зам гудамж, Титэм хотхон, 10б байр/
  • БАЯНХОШУУ САЛБАР 8044-1950 /СХД. Баянхошууны тойрог, S Outlets, 2 давхарт/
  • БОТАНИК САЛБАР 8051-1950 /БЗД. Ботаникийн 14-р автобусны буудал 8051-1950/

Д.Дэрэм
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан