Украины арми ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт довтолгоо явуулснаа мэдэгдлээ. Тодруулбал Курск мужийн Тёоткино тосгон дахь дроны удирдлагын нэгжид довтолсон хэмээн Украины талаас мэдээлжээ.
Өнгөрсөн сард Оросын талаас Украины хяналтад ороод байсан уг нутаг дэвсгэрийг эргэн хяналтдаа авч, Украины цэргүүдийг тус бүсээс гаргасан гэж мэдээлээд байв.
Гэхдээ Киевийн зүгээс хилийн цаана цэргүүд нь үйл ажиллагаа явуулж буйг мэдэгдсээр байгаа юм.
Оросын эрх баригчдын мэдээлснээр Украины халдлагын улмаас Рыльск хот дахь цахилгааны дэд станц эвдэрч, эрчим хүч тасарсан гэв. Мөн дэлбэрэлтийн улмаас өсвөр насны хоёр хүүхэд шархаджээ.
Даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ Украины талаас "Курскт цэргийн ажиллагаа эхэлснээс хойш есөн сарын дараа Украины зэвсэгт хүчин тус мужид байрласаар байгаа" гэсэн байна.
Энэ талаар Москва ямар нэг тайлбар өгөөгүй байгаа ч Оросын зарим блогчид Украины цэргүүдийн Курск мужид явуулж буй ажиллагааны талаарх зураг, мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн аж.
Курск мужаас Украины цэргүүдийг гаргахад Умард Солонгосын цэргүүд тусалсныг талууд өнгөрсөн сард баталгаажуулсан юм. Энэ үеэр Умардын 600 орчим цэрэг амь үрэгдсэн гэх мэдээлэл бий.
Мөн өнгөрсөн шөнө Украины арми Москваг чиглэсэн агаарын довтолгоо явуулсны улмаас гол нисэх онгоцны буудлуудыг түр хаасан гэж Оросын иргэний нисэхийн хяналтын байгууллагаас мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС